Уран барилдаантай, уян налархай хөдөлгөөнтэй, хөлийн ажиллагаа, тэнцвэр сайтай, лав барьц авдаг, хэрийн тонгороо, өмсөөнд явчихгүй эрэгтэйчүүдийн жүдо бөхийн -66 килограммын жингийн Дэлхийн чансааны зургаад эрэмбэлэгддэг Ё.Басхүү өчигдөр олимпын наадмын татамид гарлаа.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 килограммын жингийн олимпын эрх авсан шилдэг 32 тамирчны эхний тойргийн барилдаанд гоц мөргөж, шилдэг 16--гийн барилдаанд шалгарсан. Хоёр дахь шатны барилдаанд Беларусийн бөх Дмитрий Миньков гэх дэлхийн чансааны 27-д бичигддэг, 2021 оны Казан, Тел Авивын их дуулгын мөнгөн медальт тамирчинтай учраа таарч, эн тэнцүү үзэлцлээ. Уг барилдааны үндсэн цагт Дмитрий хоёр, Ё.Басхүү нэг торгуультайгаар нэмэлт цагт шилжсэн юм. Ийнхүү нэмэлт цагт манай тамирчин торгуулиар ялалт байгуулсан юм. Тэд үндсэн цагаас нэг минтут 59 секунд үлдээд байхад шүүгчээс хоёул идэвхгүй барилдаан гэх торгууль хүртсэн. Түүнээс өмнө Дмитрийг өрсөлдөгчийнхөө бүснээс зуурсан хэмээн үзэж, шүүгч үндсэн цагаас хоёр минут 13 секунд үлдээд байхад торгосон юм. Гэвч барилдаан эхлээд ердөө 30 секунд өнгөрч байхад Ё.Басхүүгийн хөлөнд хүрсэн Беларусийн бөхийг торгоогүй. Үүгээр Ё.Басхүүгийн барилдаандаа авах "торгуулийн гараа" эхэлсэн юм.
Үндсэн цагт үнэлгээ аваагүй хоёр тамирчин цаг сунган барилдаж, Монголын тамирчин торгуулиар ялалт байгууллаа. Улмаар Ё.Басхүү шөвгийн наймд шалгаран, бүсээ тэргүүлэх үү, мөнгөн медалийн төлөө барилдах эрхээ авах уу гэдгийг шийдэх сэтгэл догдлуулсан мөчид хүрч, ирсэн. Түүний учраа таарсан бөх Японы Абэ Хифүми байсан бөгөөд дэлхийн чансаанд Ё.Басхүүгийн яг дээр, тавдугаарт эрэмбэлэгддэг билээ. Хоёр тамирчин 2019 оны Осакагийн их дуулгад таарч, нэмэлт цагт шилжин Абэ ялалт байгуулж байсан түүхтэй. Японы ах дүү бөхчүүдийн нэг Абэ Хифүми 2021 оны Дизелдорф, Антальяагийн их дуулгаас алтан медаль хүртээд байгаа билээ. Харин манай бөх энэ онд Ташкентын их дуулгаас мөнгө, Унгарт болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Ийм л эн тэнцүү хоёр бөхийн шөвгийн наймын барилдаан эхэлж, хэрийн тонгороо, өмсөх мэхэнд явахгүй, тэнцвэр, мэдрэмжтэй хоёр бөх нэг нэгнээсээ даацтай, угсраа мэх хүлээн ач "тач" үзэлцлээ. Улмаар жүдо бөхийн үндсэн дөрвөн минутын барилдаан дуусахаас 42 секундын өмнө Ё.Басхүүг шүүгч торголоо. Үүний дараа Абэгийн дархан тохой мэхэнд Ё.Басхүү суганы барьцаа лавшруулахаар явж вазари үнэлгээ алдан дагах барилдаан хийхээр болсон юм.

Дагах барилдаанаа жингийнхээ дэлхийн чансааг тэргүүлдэг Италийн бөх Ломбардо Мануэльтай хийсэн. Яалт ч үгүй дэлхийн чансааны эхэнд бичигддэг бөхчүүд дутуу мэхэнд тэнцвэртэй, хэвтээ барилдааны хамгаалалт сайн, бяр, хүч ойролцоо Ломбарда энэ жил Унгарт болсон дэлхийн аваргаар мөнгөн медаль хүртэж, хоёр тамирчин медалийн тавцанд хамтдаа зогссон юм. Тэдний хэн хэнээс бүрэн гүйцэд мэх ирээгүй бөгөөд Ломбардо илт суух, хуурамч довтолгоо хийх зэргээр дүрмийн алдаа их гаргаж, идэвхтэй мэт харагдаж байсан ч талбайд ажилласан Бразилийн шүүгч нэмэлт цаг эхэлж таван минут 12 секунд болж байхад ганцхан удаа хуурамч довтолгооны торгууль олгов.

Харин Ё.Басхүүд гурван торгууль өгснөөр хүрлийн төлөөх барилдаанаас мултарч, олимпын долдугаар байрт шалгарсан билээ. Түүнд өгсөн торгуулиудыг тодруулбал, барилдааны үндсэн цаг дундаа орж байхад хуурамч довтолгооны алдаа хүлээлгэсэн. Харин нэмэлт цаг эхлэн дөрвөн минут 50 секунд өнгөрч байхад өнөөх торгуулийг дахин оноолоо. Улмаар зургаан минут 24 секундэд Ё.Басхүү Ломбардог таллаж үүрээд, тонгорч вазари үнэлгээ авсан юм. Энэ мөчид монголчууд бүгд суудлаасаа өндийн уухай хашхирч байсан биз. Гэвч түүнийг мэхээ хийж унагаасныхаа дараа Ломбардогийн гарыг татаж, улан дээрээс зүтгэх үедээ зүүн гараараа дэмжлэг авах зорилгоор хөлөнд нь хүрсэн хэмээн үзэж, торгууль өгснөөр Ё.Басхүү ялагдал хүлээсэн. Бөх тайлбарлагчид, сонирхогчид бүр үүнийг өөр өөрөөр харж буй. Босоо байрлалд мэх хийхээс өмнө хөл болон өмдөнд хүрсэн бол яалт ч үгүй торгууль авах байсан ч өрсөлдөгчөө унагасан түүнийг босоогоос хэвтээ барилдаанд шилжих үед ийн торгосон юм. Хэрвээ энэ торгууль зөв бол шөвгийн 16-гийн барилдаан эхлээд удаагүй байхад Беларусийн бөх Дмитрийг Ё.Басхүүгийн хөлөнд хүрсэн хэмээн торгосон бол нэмэлт цагийн барилдаан хийхгүйгээр гурван торгууль алдсан Дмитрий шууд ялагдах байлаа. 2016 оны Риогийн олимпын эмэгтэйчүүдийн 56 килограммын жингийн аваргын төлөө Силва Рафелатай барилдсан Доржсүрэнгийн Сумъяа түрүүлэх байлаа.
Б.Бадамзул
| Байсхийгээд л торгуулчих юм даа Ё.Басхүү минь |
|
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |