"Хурднаас хурдан
Өндрөөс өндөр
Хүчтэйгээс хүчтэй
Хамтдаа" уриатай орчин цагийн зуны олимпын 32 дахь наадам Японы нийслэл Токио хотын Шинжүкү тойрогт байрлах Японы үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр нээлтээ хийлээ. Уг нээлтийн ёслолд 950 хүндэт зочин урилгаар оролцсон юм. Тэдгээрийн 800 нь гаднын зочид төлөөлөгчид бөгөөд 150 нь Японы төлөөлөгчид аж. Мөн эл нээлтийн үйл ажиллагаанд 206 орны 11 мянга гаруй тамирчид оролцлоо.
Зуны олимпод зориулан Японы архитектурч Кенго Кумагийн загвараар бүтээсэн Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнг 1.5 тэрбум ам.доллараар бүтээсэн бөгөөд 70 гаруй мянган хүний багтаамжтай. Энэхүү үлэмж цэнгэлдэх хүрээлэнгийн ердөө нэг хувийг олимпын нээлтэд очсон зочид төлөөлөгчид дүүргэсэн. Гэсэн хэдий ч цэнгэлдэх хүрээлэнгийн өнгө өнгийн суудлууд олон үзэгч ирсэн мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.
Япон Улс олимпын нээлтийг видео бичлэгээр эхлүүлэв. Энэхүү эхлэл “Хүн бүр өөрийнхөө хамгийн сайн хувилбар байх хэрэгтэй” гэсэн санааг илэрхийлсэн байна. Дэлхий дахиныг хамарсан аюулт цар тахлын үед сэтгэлийн гүн дэх хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр цуцалтгүй хөдөлмөрлөж, дэлхийн өнцөг булан бүрт ганцаар бэлтгэлээ хийж байсан тамирчдыг видеонд дүрсэлжээ. Видео дуусмагц Японы Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн төвийг тойрон салют буудаж, олимпын наадмын нээлт эхэлж буйг зохион байгуулагчид мэдэгдэв. Улмаар Япон Улсын төрийн далбааг мандуулахаар найман хүүхэд, дөрвөн тамирчин, эмч, сувилагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл гарч ирэв. Энэ үеэр Япон Улсын төрийн дууллыг дуучин Миси дуулсан юм. Мөн Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах цар тахлын улмаас амиа алдагсад, 1972 оны Мюнхэнны олимпын үеэр амиа алдсан Изралийн багийн төлөөлөгчид, 2011 онд Японд болсон газар хөдлөлт, цунамид өртөн хохирогчдын дурсан, гашуудлаа илэрхийлж, нийтээр чимээгүй зогслоо. Эл цаг үеэ мэдэрсэн хүнлэг үйл явдлууд “Токио-2020” олимпын наадам цар тахлын хүнд цаг үед болсныг үүрд сануулахаар болж, өмнө нь хэзээ ч давтагдаж байгаагүй нам гүмийн дунд үргэлжлэв.

Уламжлалт ёсоор олимпын наадамд оролцогч улсын баг тамирчид халдвар хамгааллын дэглэмээ баримтлан цэнгэлдэх хүрээлэнд ёслолын жагсаалд оролцохоор ээлж дараагаараа орж ирлээ. Эл үйл ажиллагагааг хамгийн эртний болон орчин үеийн олимпыг зохион байгуулж байсан олимпын өлгий гэгдэх Грекийн баг тамирчид эхлүүлсэн юм. “Токио-2020” зуны олимпод Грекийн баг 29 тамирчинтай иржээ. Харин ёслолын жагсаалын төгсгөлд Японы баг тамирчид гарч ирсэн юм. Харин Монгол Улсын баг тамирчид 206 улсаас 191-т олимпын наадмын ёслолын талбайд гарч ирлээ. Манай улсын тугчаар жудоч Ө.Дүүрэнбаяр, 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй багийн тамирчин О.Хулан нар ажилласан. Харин Япон Улсын тугчаар сагсан бөмбөгийн тамирчин Хачимүра гарч ирэв. Үүгээр Япончууд цэвэх цус гэсэн ойлголт бол хоцрогдсон ойлголт гэдгийг илэрхийлэхийг зорьсон бололтой.
“Токио-2020” олимпын наадамд АНУ-ын 613, Японы 576, Хятадын 402, Австралийн 472 тамирчинтай иржээ.
Олимпын наадмын нээлтийн ёслолд улс орны баг тамирчдын өмсөх хувцас олны анхааралд байдаг. Тэгвэл энэ олимпын ёслолын жагсаалын үеэр Тонга Улсын тамирчдын үндэсний онцлог шингэсэн хувцас олны анхаарлыг татлаа. Харин манай улсын баг тамирчид мөн үндэсний хувцсаараа гангарсан нь цэгцтэй, зохимжтой харагдаж байсан бөгөөд ард түмнийхээ талархлыг хүлээсэн юм.
Ийнхүү ёслолын жагсаал дуусахад орон орны хүүхдүүд талбайн голд бүжиж, 45 хавтангаар пентагон бүтээв. Энэ үеэр тэнгэрт 1824 дрон нисгэж дэлхийн бөмбөрцөгийн дүрсийг бүтээж, Жонн Леноны “Imagine” дууг дуулцгаалаа.

Үргэлжлүүлэн Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах “Та бүхэн хүчирхийлэл, өлсгөлөнд өртсөн эсвэл бусдаас өөр онцгой байсанн учраас нутгаасаа явсан. Олимпын хороо та бүхнийг алгаа тосон, халуун дотноор тэврэн авах болно” хэмээгээд Дүрвэгсэдийн багийг зарлалаа. Ийнхүү олимпын наадмын туг дор спортын 12 төрөлд оролцох 29 хүний бүрэлдэхүүнтэй дүрвэгсэдийн баг гарч ирлээ. Томас Бах тэднийг дүрвэгсдэд урам зориг өгч байгааг тэмдэглэн талархлаа илэрхийлсэн юм.

Дэлхийн 206 улсын ёслолын жагсаал ийнхүү хоёр цаг гаруй үргэлжилж дууссанаар олимпын тугийг өргөж, их бамбарыг асаах үлдлээ. Түүнээс өмнө Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах “Эв санааны нэгдэл үгүй бол энх тайван гэж байхгүй. Эв нэгдэл гэдэг ялгаварлан гадуурхахгүй, үл хүндэтгэхгүй байхаас ч гүн утгатай. Эв нэгдэл бол туслах, хуваалцах, халамжлах юм. Олон улсын олимпын хороо энэ наадмыг хийхийн тулд эв нэгдэлтэйгээр зогсож байна” гэлээ. Мөн тэрбээр “Цар тахал биднийг бие биенээсээ зай барьж, хайртай хүмүүсээсээ ч хол байхад хүргэсэн. Энэ тусгаарлалт харанхуй хонгилыг бүтээжээ. Гэхдээ дэлхий нийтээрээ өнөөдөр энэ мөчийг хамтдаа хуваалцахаар нэгдсэн байна” хэмээгээд олимпод оролцож буй тамирчид олон саад бэрхшээлийг даван туулж байгааг сайшааж, “Та нар тэмцэж, тэвчиж, хэзээ ч бууж өгөлгүйгээр өнөөдөр олимпын мөрөөдлөө биелүүлж байна. Та нар бол жинхэнэ олимпын тамирчид” хэмээн урам зориг өгөв. Басхүү цар тахлын эсрэг тэмцэж буй эмч, сувилагч, сайн дурынханд талархал илэрхийллээ. Ингээд Япон Улсын эзэн хааныг албан ёсоор олимпын наадмыг нээхийг урив. Японы эзэн хаан Нарүхито цар тахлын улмаас хааны гэр бүлээс ганцаараа олимпын наадмын нээлтэд иржээ. Мөн дэлхийн хэвлэлүүдээр хэд хоногийн өмнөөс түүнийг олимпын наадмын нээлтэд үг хэлэхийг татгалзсан талаар мэдээлж байсан. Ийнхүү эзэн хаан Нарүхито “Токио-2020” олимпын наадам албан ёсоор нээлтээ хийснийг мэдэгдэв.

Үүний дараагаар олимпын тугийг мандуулах үйл ажиллагаа эхэллээ. Олимпын наадмыг зохион байгуулагч орнуудын тамирчид олимпын тугийг мандуулдаг аж. Тэгвэл энэ удаа өөр орны тамирчид олимпын тугийг мандуулахад оролцлоо. Учир нь тамирчид тугийг сайн дурынханд хүлээлгэн өгч, тэд тугийг цэргийнхэнд шилжүүлснээр олимпын наадмын туг албан ёсоор мандсан юм.
Туг өргөсний дараагаар олимпын их бамбарыг үйл ажиллагаа эхлэв. Бамбарын дөлийг авч явахад эмч, сувилагчид оролцож, теннисчин Наоми Осока бамбарыг асаалаа. Тэрбээр Гаити-Америк гаралтай аав, Япон ээжтэй, өдгөө 23 настай, “Их дуулга” тэмцээний дөрвөн удаагийн аварга тамирчин билээ.

Ийнхүү цар тахлын улмаас нэгэн жилээр хойшилсон зуны олимпийн 32 дахь наадмын албан ёсны нээлт гүн утга санаатай, талархалтай, зүрхэнд хүрсэн, нам гүм нээлт болж өнгөрлөө. Үүгээрээ цус холилдох буюу үндэсний асуудал, жендер болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл бидэнд байхгүй бөгөөд эмч, эмнэлгийн ажилчдын хичээл зүтгэлээр олимпын наадмыг зохион байгуулах боломжтой боллоо гэсэн санааг утга төгс илэрхийлжээ.
Б.БАДАМЗУЛ
| ОЛИМПЫН НЭЭЛТ: Чимээгүй зогсолт, дүрвэгсдийн баг, эмч, сувилагчид, Хачимүра болон Наоми Осака |
|
Г.ЗАНДАНШАТАР: МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
2025-11-11 17:31:21
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-11-11 17:16:35
С.ОДОНТУЯА: ЖДҮ, Тариалан эрхлэлт зэрэг сангаа тоноод дуусгасан та нар одоо Эрүүл мэндийн даатгалын сангаа дуусгах гэж байна
2025-11-11 16:26:04
С.БЯМБАЦОГТ: Төрийн өмчит компаниуд 2024 оны жилийн эцсээр 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
2025-11-11 15:57:35
С.БУМ-ОЧИР: Улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгө ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад зарцуулагдаж байна
2025-11-11 15:40:18
Яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг маргааш нээнэ
2025-11-11 15:14:41
Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно
2025-11-11 14:43:51
Г.ГЭРЭЛ: Манай МҮОНРТ-ийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа
2025-11-11 14:14:33
Х.ГАНХУЯГ: ЭМДС авлига, хулгайд идэгдэж, яг шүүрэн шанага шиг болчихсон
2025-11-11 13:07:33
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна
2025-11-11 12:37:07
ОБЕГ: Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4601 дуудлага бүртгэгдлээ
2025-11-11 12:22:41
ЗӨВЛӨМЖ: БНХАУ-д зорчихдоо Дипломат төлөөлөгчийн газартай холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай
2025-11-11 12:18:17
ОРОН НУТГИЙН АВТОБУСНЫ ҮНЭ ТАРИФ ШИНЭЛЭГДЖЭЭ
2025-11-11 12:11:51
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2025-11-11 07:35:36
ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН “ШАГНАЛ”-Д ЭМДЕГ-ЫН ДАРГЫН СЭНТИЙГ “БЭЛЭГЛЭВ” ҮҮ
2025-11-11 07:00:00
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2025-11-11 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2025-11-11 07:00:00
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2025-11-11 07:00:00
М.ЛХАГВАГЭРЭЛИЙН аав Д.МӨНХТӨР: Би хүүгээ “Бөх болохгүй” гэсэн бол “Болгоно” гээд зүтгэх байсан даа
2025-11-11 07:00:00
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2025-11-11 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-11 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ИДЭЭ УНДАА ЭЛБЭГ ОЛДОНО
2025-11-11 06:00:00
2021 онд хүний амь хөнөөсөн этгээдийг илрүүлж, хэргийг прокурорт шилжүүлжээ
2025-11-10 15:27:57
Виз сунгалт, виз шилжүүлгийн үйлчилгээг isf.mn системд шилжүүллээ
2025-11-10 15:24:23
Х.ГАНХУЯГ: Би өнөөдөр албаар улаан зангиа зүүсэн
2025-11-10 15:14:02
Ж.БАЯСГАЛАН: Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэмжийг 20 хувь нэмэхээр боллоо
2025-11-10 14:29:09
Монгол Улсын гадаад худалдааны баланс эерэг гарлаа
2025-11-10 14:22:01
ЗУРВАС: ДОТООД ЕРТӨНЦ НЬ ҮНЭХЭЭР ҮЗЭСГЭЛТЭЙ ХҮМҮҮС БАЙДАГ
2025-11-10 14:13:36
"ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАР" НЭЭЛТТЭЙ ЛЕКЦ БОЛНО
2025-11-10 14:12:47
Дэмчогийн хийдийг цахилгаантай болгожээ
2025-11-10 13:58:45
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
2025-11-10 13:52:45
Бага орлоготой иргэдэд хөнгөлөлт үзүүлж, олон хүүхэдтэй гэр бүлийг татварын бодлогоор дэмжинэ
2025-11-10 13:50:49
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13607 болжээ
2025-11-10 10:58:06
ОБЕГ: Дөрвөн иргэний амийг аварч, 70 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа
2025-11-10 10:46:12
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-10 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2025-11-10 07:00:00
ЖОНШНЫ УУРХАЙН ТЭРБУМТАН, АЛДАРТ УЯАЧ Д.БАТБАЯР
2025-11-10 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2025-11-10 07:00:00
SERYOJA: ХӨГЖИМТЭЙ НЭГ Л ХОЛБОГДСОН ХҮН ХЭЗЭЭ Ч ОРХИЖ ЧАДДАГГҮЙ ЮМ
2025-11-10 07:00:00
НАЙРУУЛАГЧ М.БАТБОЛД: НАЙРУУЛАГЧ ХЭМЭЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАРТАА БИ ҮХЭН ҮХТЭЛЭЭ ҮРГЭЛЖИЛНЭ
2025-11-10 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -3 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-10 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛСӨЖ УНДААСНА
2025-11-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |