Монголын ширэн бээлийтнүүд 1972 оноос эхлэн олимпын наадамд оролцож эхэлсэн. Тэгвэл энэ удаагийн “Токио-2021” олимпыг боксын шигшээ баг гурван тамирчны бүрэлдэхүүнтэйгээр зорино. Ингээд олимпын наадмыг зорих тамирчдыг танилцуулъя.

“Рио-2016” олимпын наадмын V байрын шагналт Э.Цэндбаатар энэ сарын 11-нд Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ. Тэрбээр 1996 онд Архангай аймагт төрсөн бөгөөд 2008 оноос эхлэн боксын спортоор хичээллэхдээ өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нийт найман алтан медаль хүртсэн байна. Мөн Монголын бүх ард түмний их наадмын алтан медаль, 2012 онд Якутск улсын Саха хотод зохиогдсон хүүхдийн их наадамд мөнгөн медаль, 2013 оны Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртэж, олон улсын А зэрэглэлийн олон тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон юм. Түүнчлэн, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга болж, 2019 оны ДАШТ-ий хүрэл медаль, 2019, 2021 оны Ази тивийн аварга болсон. Гавьяат тамирчин Э.Цэндбаатар анх 20 настайдаа хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл олимпын наадмыг зорьж байсан бөгөөд “Рио-2016” олимпын наадмын 60 кг-д шилдгүүдтэй гурван тулаан хийж, хоёр ялалт байгуулан, шагналт V байрт шалгарсан юм. Тиймээс түүнийг өмнөх амжилтаа ахиулан медалийн тавцанд зогсоно хэмээх хүлээлт их байгаа билээ.

Алдар спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Чинзориг 1992 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005 оноос эхлэн “Алдар” спорт хорооны багш, гавьяат дасгалжуулагч А.Гантулгын удирдлага дор боксын спортоор хичээллэж эхэлсэн. Тэрбээр 2010 оноос Монгол Улсын насанд хүрэгчдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан байдаг. Улмаар 2014 онд армийн байгууллагуудын тамирчдын дунд зохиогддог ДАШТ-д оролцож, дэлхийн шилдэг тамирчидтай хүч үзэн Армийн дэлхийн аварга болсон нь Монголын зэвсэгт хүчний тамирчдаас анхдагч нь болсон юм. Тэрбээр гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн оролцдог байсан 63 кг-д энэ удаагийн олимпын наадамд тулалдах болно. “Токио-2021” олимпын наадам нь түүний оролцож буй хоёр дахь олимпын наадам юм. Түүний хувьд олимпын наадмын дараа мэргэжлийн бокст хүч үзэхээ илэрхийлээд байгаа билээ.

Монголын эмэгтэй боксчдоос анх удаа олимпын наадмын рингд М.Мягмаржаргал гарахаар болсон билээ. М.Мягмаржаргалын хувьд 1991 онд төрсөн бөгөөд 2012 оноос эхлэн “Ширэн бээлий” клубийн Д.Төрбат багшийн удирдлага дор боксын спортоор хичээллэж эхэлжээ. 21 настайгаасаа эхлэн боксын спортоор хичээллэж эхэлсэн түүний хувьд дэлхийд чансаагаараа наймдугаарт бичигдсэнээр ийнхүү монгол эмэгтэй боксчдын өмнө шинэ хаалга нээсэн юм. Монгол Улсын боксын дөрвөн удаагийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт М.Мягмаржаргал олимпын наадмын эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд тулалдах болно.
| ТАНИЛЦ: ТОКИОГ ЗОРИХ ШИРЭН БЭЭЛИЙТНҮҮД |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |