Улсын баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ой болоход яг нэг сарын хугацаа үлдээдээд байна. Тэгш ой тохиосон түмний их баяр цэнгэл наадмыг У.Хүрэлсүх гэдэг шинэ Ерөнхийлөгчтэй угтах нь. Одоогоос хоёр жилийн өмнө буюу Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Хэнтий аймгийн харъяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын аварга цол хүртсэн. Цолыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулах ёстой байсан ч "Нутгийнхаа бөхөд чи цолыг нь гардуул" хэмээн Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэд өгч байсныг бөхийн хорхойтнууд санаж буй байх. Гэвч Э.Оюунболд допингийн төрлийн бодис хэрэглэж, тухайн наадамд түрүүлсэн болох нь тогтоогдсон. Улмаар түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөж олгох шүүхийн шийдвэр гарсан ч хэрэгжээгүй хэвээр л байна. Тэгвэл Ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээр Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөн олгох шийдвэрийг Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас өмнө гаргах уу, эсвэл шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн анхны шийдвэр байх уу гэдэг хүлээлт ард түмний дунд бий болжээ.
Энэ асуудалтай холбогдуулан, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр гаргасан 08 тоот тогтоолд “2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьд даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад улсын начин цол олгох санал гарган, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих” хэмээсэн байдаг. Гэтэл улсын аварга Э.Оюунболдын зүгээс дээрх шийдвэрийг эсэргүүцэж хууль шүүхийн байгууллагад хандсан бөгөөд үүний улмаас түүнд өвдөг шороодсон Н.Мустафа, Б.Цэдэнсодном, Д.Анар, Ц.Содномдорж, Н.Батсуурь нарын бөхчүүд зохих цол, чимгээ хүртэж чадалгүй Ардын хувьсгалын 99 жилийн ойн буюу 2020 оны наадамтай золгосон байдаг юм. Улмаар дээрх маргаан нь Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 398 дугаар тогтоолоор эцэслэн хэлэлцэж Э.Оюунболд буруутайг баталсан байдаг.
Дээрх шийдвэр эрх бүхий байгууллагуудыг дамжсаар 2021 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн тамгын газарт хүрсэн боловч ерөнхийлөгчийн шийдвэр гаралгүй тавдугаар сартай золгосон. Улмаар тавдугаар сарын 17-ны өдөр МҮБХ-оос Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ахин хүсэлт явуулсан билээ. Уг хүсэлтийн хариу ирсэн эсэх талаар МҮБХ-ны нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэлээс тодруулахад “Ерөнхийлөгчийн тамгын газраас манай холбоонд ямар нэг хариу ирүүлээгүй байна. Бид Ерөнхийлөгчийн тамгын газраас хариу ирмэгц нь олон нийтэд мэдээлэх болно” хэмээсэн юм.
Монгол үндэсний биет бус өвийг тээж яваа Үндэсний бөхийн спорт дотоодын тэмцэл, цолны найраа, энэ дундаа допингийн асуудлаас болж жил ирэх тутам нэр хүнд нь буурч, үнэнч үзэгчдээ алдаж байгаа нь харамсалтай хэрэг. Бидний мэдэхээр Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар найм давж үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурь, зургаа давж шөвгөрсөн улсын арслан Р.Пүрэвдагва, зургаа давж шөвгөрсөн аймгийн арслан Б.Бат-Орших нараас допингийн төрлийн бодис илэрснийг тухайн бөхчүүд хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ уучлал гуйсан болоод өнгөрсөн. Гэтэл улсын Ерөнхийлөгч нь хүртэл допинг хэрэглэсэн нь шүүхээр тогтоогдсон Э.Оюунболдын асуудлыг нэг тийш нь болгохгүй хоёр жил гацааж байгаа нь нэг талаасаа допингийн асуудлыг өөхшүүлсэн үйлдэл болж байна. Уг нь улсын аварга Н.Батсуурьд даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад улсын начин цолыг нь нөхөн олгочивол энэ жилийн наадам ярих юмтай л наадам болно доо.
| Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөн олгохгүй байсаар 100 жилийн ойтой золгох уу |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |