• Өнөөдөр 2025-05-31

Өнөөдөр ДАШТ-д манай гурван жүдоч барилдана

2021-06-11,   639

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Тэмцээний заргаа дахь өдөр манай улсаас эмэгтэйчүүдийн -78 кг жинд ОУХМ Б.Эрдэнэт-Од, эрэгтэйчүүдийн -100 кг жинд МУГТ Л.Отгонбаатар, ОУХМ Б.Гончигсүрэн нар барилдах юм.

Б.Эрдэнэт-Од эмэгтэйчүүдийн -78 кг-ын “С” хэсэгт багтаж эхний шатанд Германы Анна Мариа Вагнертай барилдахаар болжээ. Харин ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг-ын А хэсэгт багтаж эхний тойрогт Грекийн Жеоржиос Маллиарополостой хүч үзнэ. Харин шинэхэн  МУГТ Л.Отгонбаатар “D” хэсэгт багтсан бөгөөд эхний шатанд Украины Антон Савицкитай барилдана.

 


Өнөөдөр ДАШТ-д манай гурван жүдоч барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188