• Өнөөдөр 2025-05-31

МҮБХ-ноос Допингийн эсрэг үндэсний байгууллагад хүсэлт илгээлээ

2021-06-10,   261

Өнөөдөр буюу зургадугаар сарын 10-ны өдөр МҮБХ Монголын үндэсний эсрэг үндэсний байгууллагад хүсэлт илгээжээ. Уг хүсэлтэд “Улсын цолтой нэр бүхий бөхчүүдээс “Допинггүй Монгол наадам - Монгол бөх” уриатай албан хүсэлт ирүүлээд байна. Тус албан хүсэлтэд танай байгууллагаас Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээг авсны дараа БНСУ-ийн итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн дээрх бөхчүүдийн шинжилгээний хариуны мэдээллийг дэлгэрэнгүйгээр гаргуулж, авч өгөхийг хүссэн. Учир нь танай байгууллага одоо болтол допингтой холбоотой зөрчил гаргаагүй бөхчүүдийн талаарх мэдээллийг манай холбоонд ирүүлээгүй байна. АТГ-аас мэдээлсэн допингтой холбоотой зөрчил гаргасан гэх 38 бөхийн хэрэгт шалгагдсан БТСУХ-ны эмч нар болон гэрчээр татагдаж байсан танай байгууллагын нэр бүхий удирдлага, ажилтнуудыг дээрх хэрэгт холбоотой хэмээн МҮБХ-ны одоогийн удирдлагууд болон олон бөхчүүд үзэж байгаа.  Тиймээс дэлгэрэнгүй мэдээллийг зургадугаар сарын 25-нд гаргуулж өгнө үү. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан хугацаанд ирүүлэхгүй бол МҮБХ-ноос Монголын допингийн үндэсний байгууллагыг Олон Улсын Допингийн Эсрэг байгууллагад спортын авилга, хээль хахуультай холбоотой эсэхийг шалгуулах тухай гомдол гаргахаар бэлдсэн” хэмээв. 

МҮБХ-ноос Допингийн эсрэг үндэсний байгууллагад хүсэлт илгээлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188