Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өнөөдрийн мэдээллийн үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Иргэд вакцин дуусчих вий гэж болгоомжлох шаардлагагүй" гэлээ. Тэрээр "Дараа дараагийн вакцины татан авалт удахгүй хийгдэнэ. Вакцин нэмж худалдан авах яриа хэлэлцээр үргэлжилж байна. ОХУ-аас нэг сая тун вакцин худалдан авах яриа хэлэлцээрийг Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яамны зүгээс хийж байгаа.
Мөн "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд орж ирэх Pfizer вакцины эхний нийлүүлэлт энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн ихээр хийгдэнэ" гэлээ.
ОХУ-аас нэг сая тун вакцин авна |
|