ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өчигдрийн байдлаар Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалтын зорилгоор авсан 2 хүний, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээг хийлээ. Халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол 179 байна. Үүнээс эдгэрч эмнэлгээс гарсан 44, эмчлэгдэж буй 135 хүн байна. Эдгээр хүмүүсийн 116 нь хөнгөн, 19 нь хүндэвтэр байна. Халдвар аваад эмчлэгдэж буй хүмүүс дотор 8-16 насны 5 хүн байна. Эмчилгээнд жирэмсэн эмэгтэй хоёр байсан бол нэг нэмэгдэж, 3 болсон. Мөн элэгний хавдартай нэг, сахарын өвчтэй нэг хүн коронавирусийн халдвартай эмчлэгдэж байна ХӨСҮТ-д 169 хүн эмчилгээ, хяналтад байна. Увс аймгийн иргэн Тува руу гарсан нь өнгөрсөн таван сарын хөдөлмөрийг үгүй хийхэд ч бэлэн үйлдэл хийжээ. Хүн болгон хичээхгүй бол нэг л алдаа гаргахад нөхөж баршгүй зүйл болно. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт руу, ХӨСҮТ, МХЕГ, ОБЕГ, Цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн очиж ажиллах гэж байна. Тэнд хил, гаалийн ажилтнууд болон цагдаагийн хяналт тавьж байгаа ажилтнуудад сургалт, зөвлөгөө өгөх юм. Маргааш эх үрсийн баяр болох гэж байгаа тул хөл хориотой байгаа гэдгээ санаж, дэглэмээ сайн баримталж тэмдэглээрэй. Зуны дэлгэр цагт гэдэсний халдварт өвчин маш их гардаг. Мөн баяр ёслолоор торт болон идээ ундаанаас хордлого авах тохиолдол байдгийг анхаарах хэрэгтэй. Амны хаалтаа зүүж, нимгэн бээлий өмсөх, гадуур нэг их явахгүй, гэртээ баяраа тэмдэглэхийг уриалж байна. Анхаарлаа сулруулж болохгүй
| Тува руу гарсан иргэн өнгөрсөн таван сарын хөдөлмөрийг үгүй хийхэд ч бэлэн үйлдэл хийлээ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |