ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа Франц иргэний бие сайн байна. Түүний ажилладаг "Бадрах энержи" компани эмч, ажилтнуудад зориулж ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлалаа. Энэ хандивыг эмч ажилчдадаа цалин дээр нь жигд хуваан урамшуулал болгож өгөхөөр тохирлоо. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дархан уул аймагт тусгаарлагдсан зургаан хүний шижилгээнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээнд, Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирж, тусгаарлагдсан 182, тандалтын шугамын 25 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д нийт 222 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 183 хүн тусгаарлалтад байна.
| Франц иргэний ажилладаг "Бадрах энержи" компани ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлалаа |
|
Монголын үндэсний спортын өвлийн наадмын шигшээ тэмцээн болно
2026-01-16 17:06:37
2026-01-16 14:34:03
Н.Нямбаяр Солонгосын “Үйримжи Самхан” тэмцээнд түрүүллээ
2026-01-16 09:55:57
Т.ТҮВШИНЖАРГАЛ: Улсын аваргын медаль миний хамгийн том амжилт
2026-01-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |