Энэ бол хий хөөрөгдсөн сүржигнэл биш. Бодит үнэн юм. Баримт хэлье. 2019 оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын 13,685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дунд 38 хувийг эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдварын 40.3 хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлж, 5,517 тохиолдол бүртгэгджээ. Тэмбүүгийн өвчлөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 503 тохиолдлоор нэмэгдсэн байна. Энэ бол ЭМЯ -наас өгсөн бодит мэдээлэл.Тэгэхдээ улс орон даяар өрнөж байгаа “Тэмбүүг устгая” хэмээх үйл ажиллагааны хүрээнд явагдсан илрүүлэг шинжилгээний үр дүнд ингэж илэрлээ гэж дүгнэж байгаа юм шүү.Хэрвээ ийм илрүүлэг шинжилгээг цаг алдалгүй хийгээгүй бол далд нууцаар тоо нь өсч, хүрээгээ тэлээд л байх байсан гэж үзсэн хэрэг.
Зарим аймагт тэмбүүгийн өвчлөл харьцангуй өндөр байна
Эрүүл мэндийн яам, ЭМЯ-ны дэргэдэх БЗДХ, ДОХ-ын Мэргэжлийн салбар зөвлөл, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан баг 15 аймагт уг үйл ажиллагааны явцад дэмжлэгт хяналт хийж, 12 аймгийн 500 гаруй эмч, мэргэжилтнийг тэмбүү өвчний оношилгоо эмчилгээ, хавьтлын илрүүлэг, эмчилгээний хяналтын талаар сургасан байна. Тэмбүүгийн өвчлөл Сүхбаатар, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотод улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна.
Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрсөөр
Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 52 тохиолдол бүртгэгджээ. Энэ тоо нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бас л өссөн үзүүлэлт гэдгийг ХӨСҮТ-ийнхөн хэлсэн. Учир нь өнгөрсөн онд ийм өвчтэй 49 хүүхэд төржээ. Тэгвэл он гарснаас хойш бүртгэгдсэн эдгээр 52 тохиолдлын 20 нь амьгүй, ес нь төрөөд нас барсан байна.Тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 48.1 хувь нь жирэмсний хяналтад огт ороогүй нь байж. Бусад нь эмчийн хяналтад байсан ч тэмбүүгийн шинжилгээ хийлгээгүй байсан гэнэ. ХӨСҮТ-ийнхөн хоёр жилийн өмнөөс тэмбүүгийн амьгүй төрөлтийг бүртгэдэг болсон байна.
Түүнчлэн жирэмсний хяналтыг сайжруулахад онцгойлон анхаарч, улсын хэмжээнд давхардсан тоогоор 29,290 жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийгээд 850 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлсэн байна. Эдгээр тоо баримтаасүнэхээр тэмбүү гэдэг энэ чимээгүй дайсан Монголд харанга дэлдэх хэмжээнд хүрсэн байгааг харж болно. Яагаад чимээгүй дайсан гэж нэрлэв гэхээр энэ өвчний шинж тэмдэг бүдэг, далд явагддаг учраас “Чимээгүй дайсан” гэж нэрлэж болно хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү тодорхойлсон учраас тэр.
Хамгийн гол нь хавьтагчаа нууцлах хэрэггүй
Иргэдийг БЗДХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдах, үнэ төлбөргүй эмчлэх, хувь хүний нууцыг хадгалах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч хавьтлын илрүүлэлт хангалттай бус байгааг эмч нар хэлж байна. Тиймээс цаашид “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”- Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, бэлгийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх талаар хүн ам, ялангуяа залуучуудад чиглэсэн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн. Ер нь эрт оношлогоогоор тэмбүү илэрсэн тохиолдолд 21 хоногийн хугацаанд гурван удаа тариа хийлгээд л бүрэн эдгэрэх боломжтой учир илрүүлэх шинжилгээнд бүрэн хамрагдаач ээ гэдэг уриалгыг нийтэд түгээж байгаа юм. Мөн бэлгийн хавьтагчийг илрүүлэх ажил учир дутагдалтай байгааг дахин дахин сануулж байсан. Яагаад гэхээр шинжилгээгээр тэмбүү илэрсэн тохиолдолд тухайн хүнийг эмчилж бүрэн эдгэрүүлсэн ч тэр нь өөрийн хавьтагчийг нууж үлдэх юм бол эмчилгээ гүйцэд үр дүнд хүрэхгүй. Мэдээж хэрэг, эмчлүүлэгч тэр хавьтагчтайгаа дахин харьцсан тохиолдолд өвчин эргээд тусах магадлалтай. Тиймээс хамгийн гол нь хавьтагчаа нууцлах хэрэггүй, хамтдаа эмчлүүлж байж бүрэн эдгэрнэ гэдгийг хэлээд байгаа юм. Социализмын үед хавьтагчийг илрүүлэх ажил маш өндөр хувьтай байдаг байсан бол одоо “Хүний эрх” гэдгээр бамбай хийж хавьтагчаа нууцалснаар тэмбүү өвчин хүрээгээ тэлэх шалтгаан болсон гэнэ. Ер нь манайхан үүргээ ухамсарлахгүй байж, эрхээ ярих эдлэх дуртайн гор нь ингэж гарч байгаа бололтой.
Бид нууцыг чандлан хадгална
Аргаа барсан эмч нар ингэж хэлээд сууж байна. Тэмбүүг устгах хүрээнд хийж байгаа ажлын тулгамдсан асуудал нь бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх явдал юм. Хот хөдөөд хийсэн шинжилгээгээр тэмбүү өвчин 20-45 насны залуучуудад ихэнх нь илэрчээ. Гэхдээ шинжилгээ хийлгэхээр ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд гэнэ. Тиймээс ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү“За, чи очиж шинжилгээ өгчихөөд ир. Тэгээд ямар нэг юм гарвал би ч гэсэн адилхан гэсэн үг гээд ард нь суугаад үлдэж байгаа эрчүүд бий. Тиймээс эрэгтэйчүүддээ хандаж хэлэхэд “Эмэгтэйчүүдээр битгий бамбай барь. Зоригтой ирээд шинжилгээ өг. Хамтдаа эрүүлж, аз жаргалтай амьдар” гэж хэлмээр байна. Бүгдээрээ эрүүл байцгаая” гэсэн юм.
Тэмбүүтэй хийх тэмцэл үргэлжилсээр
*Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр. Тэмбүүг устгая” үйл ажиллагааг энэ оны долоодугаар сараас улс даяар зохион байгуулж эхэлжээ.Тэмбүүг устгахаар тэмцэж эхэлсэндөрвөн сарын хугацаанд улсын хэмжээнд 218,000 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийж, тэмбүүгийн 3,682 тохиолдол, 1,716 хавьтлыг илрүүлэн, эмчлэн эдгэрүүлсэн байна. Тэмбүүг устгах үйл ажиллагаа хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2021 оны долдугаар сарыг дуустал үргэлжлэх юм.Шинжилгээгээр “но”-той гарсан нөхдүүдийг дор нь эмчилж эдгэрүүлж байгаа ч, хавьтагчийг нь олж эмчлэх үйл явц 47 хувьтай байгаа нь энэ талын мэргэжилтнүүдийг зовоогоод байгаа гол асуудал юм. Хар ухаанаар бодсон ч, 3682 тохиолдлыг эмчилж эдгэрүүлсэн атлаа 1716 хавьтагчийг “олсон” гэхээр үлдсэн 1966 хавьтагч хаана “нуугдаж” байгаа хэрэг вэ. Өөрөө ч мэдэлгүйгээр “чимээгүй дайсан”-аа тараасаар яваа уу гэдэг нь анхаарлын тэмдэг дагуулж байна. Тэртээ 1980-1997 онд 10 мянган хүнд тэмбүүгийн дөрвөн тохиолдол л илэрч байж. 1997-2007 оны үед энэ тоо найм болж өсчээ. Харин одоо 10 мянгад 19 болсон гэнэ. Гэхдээ зөвхөн Монголд байдал муудсан хэрэг бас биш гэнэ шүү. ДЭМБ-аас 2017 онд тэмбүү өвчний тархалт 70 хувь өссөн гэдэг үзүүлэлтийг дэлхий нийтэд зарласан байна.
Гэвч цөөхөн монголчууд бид эртхэн энэ өвчнөөс нийтээрээ салж, хувийн ухамсараа дээшлүүлж, хариуцлагаа өндөржүүлэхгүй бол нэлээд хэдэн жилийн дараа хамраа хар даавуугаар тагласан хэсэг бүлэг хүнтэй болчих вий дээ.
| Тэмбүү тархины тэнэгрэлд хүргэнэ |
|
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
2026-03-09 18:02:03
Виртаул дугуйн Улаанбаатар хотын аварга өндөрлөв
2026-03-09 16:56:46
ЭРХ БАРИГЧ ДАРГА НАР АА! ТӨСВИЙГ ХЭЗЭЭ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛДАГ БОЛОХ ВЭ?
2026-03-09 15:19:43
"ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-03-09 13:31:07
Жүдо бөхийн дасгалжуулагчид “Кодокан”-ы сургалт хамрагдаж эхэллээ
2026-03-09 13:02:23
ҮТХН 3.0-ын зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг танилцууллаа
2026-03-09 13:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1687 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-09 11:36:48
"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно
2026-03-09 10:13:55
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-03-09 09:28:03
А.Мөнгөнзул, М.Цэлмэг, Б.Агарзандан нар “Шилдэг тамирчин” шагналыг хүртэв
2026-03-09 09:16:34
Европын цомоос өсвөрийн жүдочид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-03-09 09:07:50
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРЫГ ХОЁР ТЭРБУМЫН ТОМИЛОЛТЫН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-09 08:00:00
Жүдогийн “Гранд мастерс”-ын УАШТ-ээс Орхон аймагт 11 алтан медаль хүртжээ
2026-03-09 07:10:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ
2026-03-09 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-03-09 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-03-09 07:00:00
А.ГАНТУЯА: ЭЭЖ БОЛСНЫ ДАРАА “ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЯГ ИНГЭЖ ХАЙРЛАДАГ БАЙХ ДАА” ГЭЖ БОДОХООР Л НУЛИМС УРСААД БАЙЖ БИЛЭЭ
2026-03-09 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-09 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |