Палестины "ХАМАС" бүлэглэлийн Израилд өгсөн гэнэтийн цохилтоос хойш 74 дэх өдөр. Израилын Газын зурваст өгч буй цохилт, хоёр талын мөргөлдөөнд амиа алдагсдын тоо 20 мянгыг давав. "ХАМАС"-ын гэнэтийн цохилтоос хойш идэвхтэй шахалт үзүүлж байгаа Израилын арми Газын зурвас дахь хүмүүнлэгийн байр, дүрвэгсдийн хуаранд цохилт өгснөөс үүдэн Газын дайн хүний эрхийг зөрчиж байгаа том асуудлыг дэлхийн хэмжээнд НҮБ, тус байгууллагын Аюулгүйн зөвлөл хэлэлцэж байна.
Палестины “ХАМАС” террорист байгууллага аравдугаар сарын 7-нд Израилын хэд хэдэн том хотод агаар, ус, хуурай замаар нэгэн зэрэг цохилт өгсөн. Ингэхдээ Израилын хотуудаас 200 гаруй хүн барьцаалсан бөгөөд дэлхийн зарим орон "ХАМАС"-т барьцаалагдсан иргэдээ зуучлагч оронтой холбогдож, суллан авч байгаа. Харин Израилын тал Газын зурвас өгч буй цохилтоо улам бүр эрчимжүүлж байгаа бөгөөд Газын дайнд амиа алдагсдын тоо 20 мянгыг даваад буй талаар "Washington Post" сонин мэдээлжээ.
.png)
Түүнчлэн Газын дайнд амь эрсдэж буй олонх хүн нь өөрийгөө хамгаалах чадваргүй, эмэгтэй, хөгшин, хүүхэд тэр дундаа нарийн мэргэжлийн эмч нар багтаж байгааг мэдэгдсэн байна. Харин "Save Children" сангаас мэдээлснээр Израил, "ХАМАС"-ын мөргөлдөөнд амиа алдагсдын олонх нь хүүхэд байгаа бөгөөд халдлага эхэлснээс хой Израилд 29, баруун хил дээр нь 33 хүүхэд амиа алдсан бол Газын зурваст 3195 хүүхэд амиа алдаад байгаа аж. Мөн Газын эрүүл мэндийн газраас мэдээлснээр Газын зурваст амиа алдагсдын 40 орчим хувь нь бага насны хүүхдүүд байгаа юм байна. Үүгээр ч зогсохгүй Газын зурваст нурангид дарагдсан, сураггүй болсон 1000 гаруй хүүхэд байгаа бөгөөд Израилын талаас 200 орчим хүүхэд “ХАМАС”-т барьцаалагджээ. Газын дайн 24 өдөр үргэлжилж байгаа ч амиа алдсан бага насны хүүхдүүдийн тоо сүүлийн дөрвөн жилд дэлхийн хаана ч болсон осол, мөргөлдөөний хохирлоос хүнд байгаа аж.
Арабын Нэгдсэн Эмират Улсаас өргөн мэдүүлсэн Газын зурваст хүмүүнлэгийн гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг уриалсан тогтоолын төслийн талаар НҮБ-ын Аюулгүй зөвлөл энэ сарын эхэнд хуралдсан. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлаас өмнө Израил, "ХАМАС" түр хугацаанд хүмүүнлэгийн гол зогсоох хэлэлцээнд хүрээд байсан Израилын армийн цэргүүд Газын зурвасаас дүрвэж байсан эмнэлгийн ажилтнууд болон өвчтөнүүдийг баривчилснаар гэрээ цуцлагдсан байдаг. Харин энэ сарын 8-нд болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлаар олонх гишүүн дэмжсэн санал өгсөн ч АНУ хориг тавьсанаар баталж чадаагүй юм.

Тодруулбал, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орноос 13 нь дэмжсэн бол Их Британи түдгэлзэж, АНУ эсрэг санал өгсөн. Израил, Палестины хөрш гэгдэж, Газын дайны барьцааны хүмүүсийг суллах ажиллагаанд зуучлагчаар оролцож байгаа Арабын Нэгдсэн Эмират Улс хүртэл гал зогсоохыг дэмжсэн санал оруулсан ч олон улсад дайныг хамгийн их эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байсан АНУ, Их Британи хоёр түдгэлзэж, эсрэг санал өгсөн байгаа юм. АНУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогчийн мэдээлснээр Вашингтон "Газын дайны золиос болж байгаа иргэдэд нэн даруй тусалж, хүмүүнлэгийн тусламж авах боломжийг хангах асуудалд үргэлж нааштай хандах ч одоохондоо Газын зурваст гал зогсоох тогтоолын баталж чадахгүй. Одоо батлах гэж байгаа энэ тогтоол тэнцвэргүй" гэж мэдэгдсэн байдаг. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд оролцсон Турк Улсын Гадаад хэргийн сайд Хакан Фидан "Газын дайнд хамгийн нөлөөлж чадах орон АНУ" гэж онцолж тодотгоод буй бөгөөд НҮБ, Аюулгүйн зөвлөл АНУ-ын байр сууриаг хүлээж буй.
Тэгвэл хэсэг хугацаанд хойшлоод байсан НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Аюулгүйн зөвлөл нэн даруй дахин хуралдахаар болсон. Тухайлбал, Израилын арми өнгөрсөн амралтын өдөр Газын зурвасын хойд хэсэгт орших Жабалиа дүрвэгсдийн хуаранд цохилт өгсний улмаас 90 хүн амиа алдсан байна.
.png)
Үүнтэй холбоотойгоор НҮБ Аюулгүйн зөвлөлийн хуралдаан нэн даруй зарлаж, Ерөнхий Ассамблейд санал хураахаар болсон. Өнгөрсөн даваа гарагт Нью-Йорк хотод эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шуурхай хуралдаанд 193 гишүүн орон оролцсон бөгөөд тэдний дийлэнх нь буюу 153 гишүүн орон гал зогсоохыг дэмжсэн санал өгчээ.
Харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ний өглөөнөөс эхлэн Израил, "ХАМАС"-ын мөргөлдөөний талаар шуурхай хуралдсан. Аюулгүйн зөвлөлийн хурлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдсан дэмжсэн саналаас өөр санал өгсөн 40 орны нэг АНУ байсныг мэдэгдсэн бөгөөд энэ удаад ч мөн эсрэг санал өгч, хориг тавьж байгааг нь Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд шүүмжилж байна. Тус хуралдаанаар АНУ-ыг хоёр ч удаа дараалан эсрэг санал өгсөн талаар нь тайлбар хүссэн ч Вашингтон тайлбар хийхээс татгалзав. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өмнөх хуралд түдгэлзсэн санал өгсөн Их Британи энэ удаа дахин түдгэлзсэн бөгөөд Аюулгүй зөвлөл Их Британийн санал, АНУ-ын хоригтой холбоотойгоор Израил, "ХАМАС"-ын дайны асуудлаарх чухал хуралдаанаа дахин хойшлуулах шийдвэр гаргаад байна.

Хэрэв НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн орнууд нэг шийдвэрт санал нэгдвэл Газын дайны хоёр тал галаа зогсоох хэлэлцээрт хүрэхэд тун ойрхон байж болзошгүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа. Гал зогсоох тухай тогтоол албан байдлаар баталгаажвал НҮБ-ын гишүүн орнууд Газын зурваст томоохон хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэх аж.
| НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ: ХЭН НЬ ИЗРАИЛЫН ДАЙСАН, ХЭН НЬ "ХАМАС"-ЫН "НАЙЗ" ВЭ |
|
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |