Палестины “ХАМАС” бүлэглэл Израилын хотуудад гэнэтийн цохилт өгч, энгийн иргэдийг барьцаалснаас хойш 66 өдөр өнгөрчээ. Сүүлийн 10 гаруй жилийн турш Газын зурвасын асуудлаар сөргөлдөөнтэй байгаа хоёр талын энэ мөргөлдөөн нэгэн жижиг орныг олон улсын тавцанд гаргаж, анхаарлын төв болгож байгаа нь Катар Улс. Катар АНУ, Их Британийн “ХАМАС”-т барьцаалагдсан хүмүүсийг суллахад том нөлөө үзүүлсэн гэх бөгөөд эрх баригчид Катарын талд талархал илэрхийлж байв. Тэгвэл Израилын армийн Газын зурвасын чухал ач холбогдолтой бүсэд хяналт тогтоосонтой холбоотойгоор “ХАМАС” бүлэглэл барьцаанд байгаа хүмүүсийг хөнөөнө гэж заналхийлээд байгаа энэ үед Израил иргэдээ аврахын тулд Катартай холбоо тогтоож, тусламж хүсэх талаар олон улс шинжээчид хэлж байна.

Катарын нийслэл Дохад “ХАМАС” бүлэглэлийн улс төрийн нэг төв 2012 оноос үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тиймээс Катарын талаас өөрийн нийслэл хотдоо “ХАМАС”-ын төлөөлөгчидтэй уулзаж, барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээ удаа дараа хийж байна. Гэхдээ хоёр талыг зөвхөн “ХАМАС”-ын төв Катарт үйл ажиллагаа явуулдаг нь холбодоггүй гэнэ. Тухайлбал, Катарын Эмир шейх Хамад бин-Халифа Аль-Тани 2012 онд “ХАМАС” бүлэглэлийн засаг захиргаанд айлчилж байсан бөгөөд террорист байгууллагын төв айлчилсан дэлхийн анхны төрийн тэргүүн болж байв. Үүнээс гадна Катар 2018 оноос хойш Газын зурвас ядууралд нэрвэгдсэн иргэдийн амьдралыг дэмжих зорилгоор мөнгөн тусламж үзүүлж байгаа аж. Тиймээс ч Газын дайны нөхцөл байдал хурцдаж байгаа энэ үед барьцааны хүмүүсийн асуудлаар Катарын тал зуучлагчаар “ХАМАС”-тай хэлэлцэж, тохирсон нь илүү үр дүнтэй болж байгаа юм байна.

“ХАМАС” бүлэглэл Израилын хотуудад халдаж, энгийн иргэдийн барьцаалахад цөөнгүй өөр орны иргэн барьцаалагдсан. Үүнтэй холбоотойгоор АНУ, Их Британиас барьцаанд байгаа иргэдээ суллаж авах асуудлаар Катарын талтай тохиролцож, Катар цааш нь “ХАМАС”-тай хэлэлцээ хийж, АНУ, Их Британийн иргэдийг аюулгүй суллаж авсан байдаг. Иргэдээ аюулгүй суллаж авсан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак нарын хүмүүс Катарын талд талархал илэрхийлж байв. Мөн олон улсын зарим агентлагийн мэдээлснээр Катарын төрийн өндөр албан тушаалтнууд “ХАМАС” бүлэглэлтэй ойр дотно байдаг бөгөөд хэлэлцээрийн зарим асуудлыг утсаар холбоо бариад ярьсан гэнэ.
Израилын хэвлэлүүд тус улс Газын зурваст барьцаанд байгаа иргэдээ суллахын тулд зуучлагч орнуудтай дахин холбоо тогтооход бэлэн байгаа талаар мэдээлж эхэлжээ. “ХАМАС” Израилд халдаж, иргэдийг барьцаалснаас хойш Израилын тал хэд хэдэн удаа барьцаанд байгаа хүмүүсийг суллахаар Катартай холбоо тогтоосон байдаг. Гэсэн ч Израил Катартай албан ёсоор дипломат харилцаа тогтоогоогүй байсан нь сөргөөр нөлөөлжээ. Одоо Израилын эрх баригчид Катартай ойр дотно, дипломат харилцаатай хөрш Бахрейн, Арабын Нэгдсэн Эмирт Улсаар дамжуулан тус улстай холбоо тогтоож, “ХАМАС”-тай хэлэлцээрийн ширээний ард суух хүсэлт гаргах талаар шинжээчид онцолсон байна.

Израилын тал 7000 орчим палестин идэвхтнийг хорьж байгаа. Тиймээс хорьж байгаа палестин идэвхтнүүдийг солилцох шинэ хэлэлцээр хийх төлөвтэй байгаа юм байна. Солилцоог хүмүүнлэгийн итгэлцлийн хүрээнд хийх бөгөөд эхний ээлжинд барьцаалагдсан эмэгтэйчүүд, өвчтэй болон шархад иргэд, өндөр настнуудыг хамруулах гэнэ. Одоогоор “ХАМАС” бүлэглэлийн барьцаанд Израилын 126 иргэн, өөр орны иргэншилтэй 11 хүн байгаа талаар “Anadolu” мэдээлжээ. Олон улс “ХАМАС” бүлэглэлийг барьцааны хүмүүсийг газар дорх хонгилд хорьж байгаа гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн даваа гарагт хийсэн “ХАМАС”-ын мэдэгдэлтэй холбоотойгоор Израилын цэргийн хүчээ хойш татаж, зуучлагч орнуудаар дамжуулан “ХАМАС”-тай хэлэлцээрийн ширээний ард суух бололтой.

| “ХАМАС”-ЫН БАРЬЦААНД БАЙГАА ИЗРАИЛЧУУДЫН ХУВЬ ЗАЯА КАТАРААС ШАЛТГААЛНА ГЭВ |
|
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |