"ХАМАС” террорист байгууллагын Израилд өгсөн гэнэтийн цохилтоос хойш 40 дэх өдөр. 40 хоногийн өмнө энх амгалан байсан Газын зурвас өдгөө дайны галын шугам болж, оршин суугчид нь хэдэн тийш дүрвэж байгааг олон улсын хэвлэлүүд онцолжээ. Ингэхдээ ердөө 40 хоногийн өмнөх Газын зурвасын амьдралыг одоогийнхтой харьцуулж, энх тайван, тэгш эрхийн тухай сэдвийг нь гаднын хэвлэлүүд хөндөж байна.
2021 оны Газын зурвасын мөргөлдөөнөөс хойш энхийн гэрээнд хүрч, галаа зогсоогоод байсан хоёр талын харилцаа аравдугаар сарын 7-нд Палестины “ХАМАС” нэртэй террорист байгууллагын гэнэтийн халдлагаас хойш хурцдаж байна. “ХАМАС” Израилын хотууд руу их хэмжээний пуужин харваж, агаар, газар, усан замаар нэгэн зэрэг цохилт өгсөн бөгөөд халдлагынхаа үеэр олон зуун хүнийг барьцаалсан нь олон улсын хүний эрхийн байгууллагуудын мэдээллээр ил болж байгаа. Харин Израилын талаас “ХАМАС” террорист байгууллагын үйлдлийг шууд “Дайн зарлаж байна” гэж хүлээн авч байгаа бөгөөд Палестины талтай ямар нэгэн холбоо тогтоох шаардлагагүй гэж үзэн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн тушаалаар Израилын арми хөдөлж эхэлсэн. Израилын тал Газын зурваст амьдардаг израилчуудыг тус бүс нутгийг орхихыг уриалсныхаа дараагаас шууд хариу довтолгоо хийж эхэлсэн. Газын зурваст өгсөн Израилын армийн гэнэтийн цохилтуудад энгийн иргэд олноор амь үрэгдэж байгаа бөгөөд хамгийн эхний агаарын дайралтуудын нэг нь Газын эмнэлгийг онож 500 гаруй хүн амиа алдсан. Тэгвэл Израилын армийн Газын зурвасыг онилж байгаа газар нь стратегийн чухал бүс, обьектууд байгаа бөгөөд зурваст ямар ч эмнэлгийн тусламж, хоол, хүнсний хангамжгүй болоод байгааг НҮБ-аас мэдэгдэж, хоёр талыг галаа зогсоох уриалга гаргасан. Мөн үүнтэй холбоотойгоор НҮБ-аас их хэмжээний хүнс, бусад зүйлийн тусламж Газын зурвас руу илгээсэн ч хил орчимд гацаанд ороод байгааг “Al Jazeera” агентлаг онцолсон байдаг.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос хоёр талын мөргөлдөөн улам хурцдаж, агаарын болон газрын дайралтуудаа эрчимжүүлж байна. Ингэхдээ Израилын арми байлдааны хүнд танк, хуягтуудаа Газын зурвас руу оруулж байгаа бөгөөд танкнууд цохилт өгч эхэлсэн талаар Палестины талаас мэдээлжээ. Болж байгаа үйл явдлыг хоёр тал хоёул дайн гэж үзэж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа бөгөөд Газын дайныг өдөөж, сүүдрээс санхүүжүүлж байгаа АНУ, Катар, Саудын Араб тэргүүтэй хэд хэдэн орон байгаа гэнэ.
Палестины “ХАМАС” террорист байгууллага аравдугаар сарын 7-нд Израилд халдсанаас хойш хоёр талд нийт 3257 хүүхэд амь эрсдээд байгааг олон улсын хүүхдийн эрхийн "Save Children" сангаас мэдэгдэж, нэн даруй галаа зогсоохыг шаардаж байна. Тухайлбал, халдлага эхэлснээс хойш Израилд 29, баруун хил дээр нь 33 хүүхэд амиа алдсан бол Газын зурваст 3195 хүүхэд амиа алдаад байгаа аж. Түүнчлэн Газын эрүүл мэндийн газраас мэдээлснээр Газын зурваст амиа алдагсдын 40 орчим хувь нь бага насны хүүхдүүд байгаа юм байна. Үүгээр ч зогсохгүй Газын зурваст нурангид дарагдсан, сураггүй болсон 1000 гаруй хүүхэд байгаа бөгөөд Израилын талаас 200 гаруй хүүхэд “ХАМАС”-т барьцаалагджээ. Газын дайн 24 өдөр үргэлжилж байгаа ч амиа алдсан бага насны хүүхдүүдийн тоо сүүлийн дөрвөн жилд дэлхийн хаана ч болсон осол, мөргөлдөөний хохирлоос хүнд байгаа аж.
Стокгольмын энх тайвны судалгааны олон улсын хүрээлэнгийн тайланд дурдсанаар Израилын 2018-2022 онд хийсэн зэвсгийн импортын 99 хувь нь зөвхөн АНУ, Германаас ирсэн байна. Дээр дурдсан хугацаанд Израил нийт 2.7 тэрбум ам.доллар зэвсэг хүлээн авчээ. Израил дэлхийн II дайнаас хойш АНУ-аас 256 гаруй тэрбум ам.долларын тусламж авсан гэх албан бус мэдээлэл байдаг бөгөөд АНУ Израилын санхүүжүүлэгч гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сард Израилд айлчилснаараа харуулсныг “The Cradle” сайт онцолж байна.

Тухайлбал, 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед Вашингтон-Тель-Авивын амлалт баталгаажиж, АНУ 2019-2028 он хүртэл 10 жилийн хугацаанд 38 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ амласан байдаг. Уг амлалтаас хойш буюу 2022 онд Израилын батлан хамгаалах салбарын импортын хэмжээ 12.5 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилтаа тогтоож байжээ. Израилын АНУ-аас импортолсон зэвсгийн хэмжээг хувиар тооцвол 25 хувийг нь байлдааны дрон, 19 хувийг байлдааны пуужин, агаарын довтолгооноос хамгаалах систем, 13 хувийг радар болон электрон дайны төхөөрөмж эзэлж байгаа юм байна.
Палестины “ХАМАС” террорист байгууллага Израилын хотууд руу хийсэн халдлагаас хойш олон улсын хэвлэл, зарим орны Засгийн газрын гаргаж байгаа мэдээллээр тус террорист байгууллагыг Катарын баячууд санхүүжүүлдэг гэнэ. Тухайлбал, Катарын Эмир шейх Хамад бин-Халифа Аль-Тани 2012 онд “ХАМАС” бүлэглэлийн засаг захиргаанд айлчилж байсан бөгөөд террорист байгууллагын төвд айлчилсан дэлхийн анхны төрийн тэргүүн болж байсан юм байна.

Харин 2018 оноос хойш Газын зурваст ядууралд нэрвэгдсэн Палестины иргэд, төрийн алба хаагч, “ХАМАС”-ыг дэмжигчдийн амьдралын дэмжих зорилгоор Катар 2018 оноос хойш сар бүр 15 сая ам.долларын бэлэн мөнгөн тусламж үзүүлж байгаа аж. Катарын албан ёсны мэдээллийн агентлагийн мэдээллээр тус улсаас үзүүлж буй мөнгөн тусламж, “ХАМАС”-тай холбоотой, тус террорист байгууллагад ажилладаг 40 мянга гаруй хүнд хүрсэн гэнэ. Үүгээр ч зогсохгүй “ХАМАС” бүлэглэл Израилд халдсанаас хойш Катарын Гадаад хэргийн сайд шейх Мохаммед би Абдулрахман Аль-Тани нийслэл Доха хотод “ХАМАС”-ын удирдагч Исмаил Ханиятай уулзсан талаар “Wionews” сайт мэдээлжээ. Мөн зарим олон улсын хэвлэлийн онцолсноор НАТО-гийн орнууд, Катарын томчуудаас гадна Саудын тэрбумтан, баячууд Газын дайнд нөлөө үзүүлж байгаа гэнэ. Саудын баячууд Израилын талд ч, “ХАМАС”-т санхүүжилт өгдөг бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор нэг талд тусламж гэж олгож байгаа мөнгөн дүнгээ ихэсгэх, багасгах явдал их байдаг аж. Харин “ХАМАС” террорист байгууллагын хувьд сүүлийн хэдэн жилийн турш хөрш зэргэлдээ Египетийн хоригт өртөж, хэд хэдэн салбарт хориг арга хэмжээ авахуулжээ. Египетийн тал “ХАМАС”-ын удирдагчид Иран, Турк зэрэг орноос санхүүжилт авсан гэж мэдэгддэг бөгөөд Израилын арми довтолж эхэлснээс хойш Газын зурвасаас дүрвэсэн палестинчуудыг хүлээн авахгүй гэж мэдэгдээд байгаа юм.
| ГАЗЫН ЗУРВАС 40 ХОНОГИЙН ДОТОР ГАЛЫН ШУГАМ БОЛСОН НЬ БУЮУ ОЛОН УЛСЫН ТУСЛАМЖ ХААНА ГАЦСАН БЭ |
|
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |