.jpg)
Казахстаны Алматы хотод энэ сарын 4-нд эсэргүүцлийн жагсаал эхэлж, хотуудад эмх замбараагүй байдал үүсээд байна. Учир нь, Казахстаны Засгийн газар шинэ он гарсан даруйдаа шатахууны үнийн хяналтыг цуцалснаар тус улсад шатахууны үнэ огцом өссөн юм. Тухайлбал, Мангистау мужид 11 центээр өгсжээ. Жагсагчид шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор төрийн тэргүүдээ огцрохыг шаардаж, аюулгүй хүчнийхэн, цагдаагийн алба хаагчидтай мөргөлдсөн юм. Удалгүй эсэргүүцлийн жагсаал хяналтаас гарч, үймээн дэгдэж байна. Тиймээс Казахстаны Аюулгүй байдлын зөвлөлөөс улс даяар дэгдсэн үймээнийг дарахын тулд 14 хоногийн хугацаатай онц байдал зарласан. Онц байдлын хүрээнд гурван хот, 14 бүс нутагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 19 хүртэл хязгаарласан байгаа юм.
Гэсэн ч үймээн улам ширүүсэж, Казахстан Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев Аюулгүй байдлын зөвлөлийн даргын албан тушаалаас буусан юм. Өчигдөр Казахстан Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас эсэргүүцлийн жагсаалын талаар мэдээлэхдээ “Аюулгүйн хүчнийхэн болон жагсагчдын хоорондын мөргөлдөөний үеэр багаар бодоход 150 гаруй хүн амиа алдсан талаар дурдсан байна. Мөн эсэргүүцлийн жагсаалд оролцсон 6000 орчим хүнийг баривчлаад байгаа бөгөөд албаныхны мэдэгдсэнээр баривчлагдсан жагсагчдын олонх нь өөр улсын иргэн байсан" хэмээжээ. Казахстан Улсад манай улсын 4000 орчим иргэн оршин суудаг байна. Тэдний төлөөлөл болох хоёр оюутантай холбогдож, нөхцөл байдлын талаар тодрууллаа.
(1).png)
-Та Казахстан Улсын аль хотод амьдардаг вэ. Нөхцөл байдал ямар байна?
-Би Казахстаны Нурсултан хотод амьдардаг. Нурсултан хотод нөхцөл байдал хэвийн болсон. Харин Алматы хотод нөхцөл байдал бүр хүндэрч байгаа гэсэн. Дотоодод цагдаа, жагсагчдын дундах мөргөлдөөний үеэр 16 цагдаа амиа алдаж, 1793 жагсагчийг баривчилсан гэж мэдээлсэн.
-Нурсултан хотод амьдардаг иргэдийн жагсаал гайгүй өнгөрсөн хэрэг үү?
-Нурсултан хотод эсэргүүцлийн жагсаал болсон. Гэхдээ тийм ч муу юм болоогүй. Цагдаа, аюулгүй хүчнийхэн ирж, шаардлага тавихад жагсагчид тарцгаасан юм.
-Казахстан Улсад интернэт, утасны сүлжээг хязгаарласан гэж мэдэгдсэн. Алматы хотын иргэдтэй холбоо барьж чадсан уу?
-Алматы хотод таньдаг хүмүүс байдаг. Эсэргүүцлийн жагсаал эхэлсэн өдрөөс хойш одоог хүртэл холбоо барьж чадаагүй байна. Интернэт, утасны сүлжээг тасалж, бас иргэдийг тагнаж байгаа.
-Тагнаж байгаа талаараа иргэдэд мэдэгдсэн юм уу?
-Иргэдэд “Өнөөдрөөс/өчигдөр/ эхлээд иргэдийн Facebook, Twitter, Instagram, Whatsapp-ийг тагнана” гэж албан ёсны мэдэгдэл хүргүүлсэн.

-Казахстан Улсад болж буй эсэргүүцлийн жагсаалын талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Би Нурсултанд амьдарч байна. Гэрээсээ гараагүй болохоор мэдээлэл муутай байгаа. Бас интернет хязгаартай байна. Монголд байгаа хүмүүс илүү мэдээлэлтэй байгаа байх.
-Гэрээсээ гарч болохгүй гэж анхааруулсан юм уу?
-Манай хотод жагсаал болоод намдсан. Хүмүүс дэлгүүр орж, ажилдаа явж байгаа. Гэхдээ 23:00 цагаас хойш гарч болохгүй гэсэн. Би заримдаа дэлгүүр ордог.
-Гэр бүлийнхэнтэйгээ холбогдсон уу. Тэд танд юу захисан бэ?
-Манай аав, ээж Ховд аймагт амьдардаг. Гэрийнхэнтэйгээ өдөр бүр холбогдож байгаа. Тэд маань “Гэрээсээ битгий гараарай” гэж захисан.
-Нурсултанд хэдэн жил амьдарч байна вэ. Хичээл нь орж байгаа юу?
-2017 оноос хойш амьдарч байна. Хичээл амарчихсан байгаа. Энд амьдардаг танилуудтайгаа холбогдож, ямар нэгэн зүйл болсон эсэх талаар асууж, холбоотой байгаа.
-Эсэргүүцлийн жагсаалаас болж хүмүүс айдастай байна уу. Та хэзээ эх орондоо ирэхээр төлөвлөж байгаа вэ?
-Би эсэргүүцэл болоход айж, сандарсан. Манай хотод гайгүй өнгөрсөн болохоор айх, сандрах нь гайгүй болсон байна. Гэхдээ огт зүгээр болоогүй. Зунаас эх орондоо очих бодолтой байгаа. "Нутаг руугаа хурдан явах юм сан" гэж бодож, яарж байна.
| КАЗАХСТАНД АМЬДАРЧ БУЙ ОЮУТНУУД: Иргэдийг тагнаж, “23:00 цагаас хойш гэрээсээ гарч болохгүй” гэсэн |
|
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |