"Шинэ үе" продакшнаар овоглож, хошин урлаг хэмээх гэр бүлийн нэгэн жавхаалаг жүжигчин бол яах аргагүй Б.Отгонтуяа. СУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан цасан охин болдог байхад нь Б.Ариунболд Гавьяат анхлан түүнийг тоглолтод оролцуулж эхэлсэн гэдэг. Тэгж энэ хамтлагийн анхдагчдын нэг болж үзэгчдийн хайрыг татсан олон сайхан дүрийг бүтээсэн байдаг. Тайзнаа цэргийн "хүү", эрх танхи охин, дурлалт бүсгүй гээд найруулагчаас оноосон ямар ч дүрийг чадварлаг бүтээчихдэг гэдгийг үзэгчид андахгүй. Тэр дундаа жүжигчин Ц.Ганбаяр, Т.Билгүүн агсан нартай хамтран тоглосон, одоо ч үзэгчдийн нэхэн үзэх дуртай олон номер бий.
Галзуу, доргио, хэлэмгий, цалгиа, цэцэн дүрүүд түүнийх. Цангинасан хоолой, жавхаалаг төрх, цацарсан их авьяас билиг ч Отгоогийнх. Ингэж өөрийгөө бүрэн нээж, задалж, чөлөөтэй дүрээ гаргах болсны учир нь СУИС-д орохын өмнөх дөрвөн жилтэй холбоотой байна. Багаасаа л аймаг, сумынхаа бүх урлагийн уралдаан, тэмцээнд байр алдаж үзээгүй түүнийг аравдугаар анги төгсөхөд нь л аймгийнх нь театр шууд л жүжигчнээр авчээ.
Ингэж тэр дагалдан жүжигчнээс үндсэн болж, тайзнаа тавигдах бүх л жүжгийн гол болон туслах дүрд тоглож байгаад СУИС-д орох шийдвэр гаргажээ. Ахлах ангиа төгсөөд СУИС-д орохыг зорьсон ч хуваарь ирээгүйн улмаас дөрвөн жил өнжсөн нь тэр. Түүнийг урлагийн хүн болохоор зориход ээж нь хамгийн их дэмжиж басан болохоор ээжийнхээ хүслийг биелүүлж жүжигчин болохоор шийдэж, мэргэжлийн сургуулийг нь эргэлзээгүйгээр зорьсон нь энэ цагийн авьяаслаг олон уран бүтээлчидтэй нэг ангид тохой залган суух, цаашлаад "Шинэ үе" продакшн гэх их айлд орох хувь заяа руу хөтөлжээ.
Хайр татсан хошин номеруудаас гадна эл продакшн мөн кино хийж байсныг ч үзэгчид мэднэ. 2012 онд анхлан "Хоёр хоёрын тав" инээдмийн киног хийж, Отгоо мөн тоглосон. Инээдмийн мөртлөө их хайрыг өгүүлсэн уран бүтээл байв. Үндсэндээ Отгоогийн дэлгэцийн уран бүтээлийн цуваа эндээс эхэлсэн гэхэд хилсдэхгүй байх.
Тэрбээр үргэлжлүүлэн "Single ladies”, "Сарны гөлөг", "Хөгжилтэй өдөр", "Их хотын залуус", "Галзуу зугаалга", "Би дурламаар байна", "Хөгжилтэй дүр”, “Тусгай үйлчилгээ", "Бүтэн амьдрал", "Эрвээхэйн сүүдэр", "Амьдралын урт замд" гээд олон сайхан киноны гол болон туслах дүрийг бүтээсэн. Эдгээрээс "Бүтэн амьдрал" киноны бүтэлгүй, ажилгүй, залхуу, санаачлагагүй хадам дүүгийн дүрийг үзэгчид санаж буй байх. Айлын ганц охин мөртлөө эрхлээд өсчихсөн, юунд ч хуруугаа хүргэж үзээгүй эмэгтэйн дүр. Харин "Эрвээхэйн сүүдэр" дээр тун ухаалаг, буурьтай, хэрсүү, гэхдээ хайрлагдахгүй байгаа эхнэрийн дүрийг гаргасан.
Хамгийн сайн найз нь түүнийг хуурч, хамгийн үнэт зүйлийг нь булаахад сэтгэл өвдөн, уйлж байсан ч өөртэй итгэлтэй, зоримог байсан. Ихэнхдээ л гал цогтой, галзуу, цовоо дүр бүтээж, түүгээр нь хардаг байсан Отгоог тийм нэг бодлогоширсон, яах учраа олохгүй хямарсан дүрээр харах сонин байсан. Гэхдээ автуулж, оруулж, хөтөлж байв.
Үүгээрээ л тэр ямархан чадвартай, чансаатай уран бүтээлч вэ гэдгээ дахин нэг тодотгосон. Цаашид ч илүү олон сонирхолтой, Отгоог бидэнд улам өөрөөр нээсэн дүрүүдийг найруулагчид бодсон байх аа. Театр, хошин урлаг, дэлгэцнээ гээд хаашаа л бол хаашаа ч хөрвөх бүрэн боломжтой ийм нэг авьяас, мэдрэмж дүүрэн эмэгтэй Монголын урлагт жин дарсаар байна. Түүнд амжилт хүсье.
| "ХОЁР ХОЁРЫН ТАВ"-ААС "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |