Далны ясан сийлбэрүүдээрээ хэдийнэ олонд танигдсан уран бүтээлч Т.Баттогтохын “Далны симфони” үзэсгэлэн ХААН галерейд энэ сарын 15-наас олны хүртээл болж эхэллээ.
Т.Баттогтох сүүлийн 20 гаруй жилийн турш далны ясаар уран бүтээл туурвиж, сийлбэрийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа тууштай, хөдөлмөрч уран бүтээлч билээ.
Түүний энэ удаагийн үзэсгэлэнгийн нэг онцлог нь Монголдоо анхдагч хэмээн тодотгож болохуйц 2 метр 45 сантиметр том хэмжээтэй “Далай” хэмээх өвөрмөц бүтээлээ үзэгч түмэндээ дэлгээд буй. Уг бүтээлээ “агуу эх” хийгээд “сүрлэг том” гэх давхар утгыг бэлгэдэж ийнхүү “Далай” хэмээн нэрийдсэн бөгөөд далны ясны онцлог хэлбэрийг тодорхой шингээн өгч, хуурай модоор сийлж хийсэн байна. Сийлбэрч “Далай” бүтээлийнхээ санааг далны ясны арван мянган нууц домгоос сэдэвлэсэн төдийгүй сүрлэг модон сийлбэртээ арван мянган гуулин товрууг шингээсэн нь хуяг дуулгат баатар мэт тодрон харагдах нь сүрлэг.
Үзэсгэлэнд мөн нэн шинэ орчин үеийн урлагийг эртний домгийн урлагтай хослуулсан “Өрөг” нэртэй бүтээлээ танилцуулаад буй. Тэрээр мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж бог малын далны ясыг хөх өнгөөр будаж, эртний монголчууд далны ясаар мэргэ төлөг буулгадаг байсан түүхэн уламжлалаас санаа аван уг бүтээлээ туурвижээ.
Уран бүтээлч Т.Баттогтох далны сийлбэрүүдээс гадна далны ясны хэлбэртэй хүрэл баримал бүтээсэн нь мөн үзэсгэлэнд тавигджээ. Эртний олдворыг ашиглан баатрын дүрийг бүтээхдээ хүрэл цутгамал далны ясыг малгайн орой дээрх чимэг болгон босгосон нь шинэлэг хийгээд тус үзэсгэлэнгийн бас нэгэн чимэг, тод өнгө нь болж буй юм.
Тус үзэсгэлэн 2020 оны 1-р сарын 16-наас 28-ны өдрийг дуустал ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд гарах тул та бүхнийг хүрэлцэн ирж үнэ төлбөргүй үзэж сонирхохыг урьж байна. ХААН галерей ажлын өдрүүдэд 10:00–19:00, амралтын өдрүүдэд 11:00–18:00 цагт нээлттэй ажиллана.
| ХААН галерейд “Далны симфони” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ |
|
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |