• Өнөөдөр 2025-04-03

Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН АРЫГ ДААЖ, АМИНЫ БИЗНЕСИЙГ НЬ ХАРИУЦДАГ ДҮҮ НАР НЬ БАРИЛГЫН САЛБАРЫГ "ЭЗЭГНЭЖ" ЭХЛЭВ ҮҮ

2024-06-12,   2311

-Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН НАГАЦ ДҮҮ НАР БОЛОХ В.БАЯРЖАРГАЛ, В.ОДБАЯР БОЛОН ЭХНЭР М.СЭРЖМЯДАГИЙНХ НЬ ОВОГ ӨӨРТЭЙ ТӨРСӨН ДҮҮ ГЭХ Г.ГИЙХНАРАН, АРЫН АЛБЫГ НЬ “ДААДАГ” Г.ТЭГШБАЯР, Д.ГАН-ОЧИР, Ч.ХИШИГЖАРГАЛ НАР БАРИЛГЫН САЛБАРЫГ “ЭЗЭГНЭЖ” ЭХЛЭВ ҮҮ-
 
    Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Лувсанцэрэнгийн Энх-Амгалангийн амины бизнесүүд, компаниудаараа тендер хэрхэн түүж, хэтэвчээ зузаалж буй баримтуудыг цувралаар хүргэж буй билээ. Өмнөх дугаартаа бид Л.Энх-Амгалангийн хөрөнгө оруулж асан, холбоотой явж ирсэн компаниуд болон түүний эхнэр М.Сэржмядагийн “Интер групп интернэшнл” ХХК, “Мед импекс интернэшнл” ХХК-уудын төсвийн тендерт хэрхэн шалгарсан баримтуудыг хүргэсэн. 
 
ӨМНӨХ НИЙТЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ
 
Харин энэ удаад БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн ах дүү нарын бизнесүүд барилгын салбартай хэрхэн холбогдож буй баримтуудыг дэлгэж байна. 
 

Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН АРЫГ ДААЖ, АМИНЫ БИЗНЕСҮҮДИЙГ НЬ ХАРИУЦДАГ НАГАЦ ДҮҮ НАР НЬ БОЛОХ В.БАЯРЖАРГАЛ, В.ГЭРЭЛ-ОД, В.ОДБАЯР НАРЫН БАРИЛГАТАЙ ХОЛБОГДСОН БАРИМТУУД

       УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 11 хүүхэдтэй айлын 10 дахь хүү. Тэгвэл Л.Энх-Амгалан өдгөө арын алба, амины бизнесүүдээ төрсөн эгч Л.Цогзолмаа агсныхаа гурван хүүхдээр удирдуулдаг ажээ.  
Тодруулбал, Ванданцэрэнгийн Баяржаргал нь Л.Энх-Амгалангийн эхнэр М.Сэржмядагийн “Интер групп интернэшнл” ХХК болон тус компанийн охин компаниуд болох “Титэм блок” ХХК, “Үйлст зул тур” ХХК-иудын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн “Ард кредит” ХХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн, “Сүншигт констракшн” ХХК, “Ногоон байшин” ХХК, “Монгол фармасютикал корпораци” ХХК, “Прогресс цамхаг групп” ХХК, “Интер констракшн” ХХК-иудыг эзэмшдэг ажээ. 
 
БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн нагац дүү Ванданцэрэнгийн Баяржаргал нь өөртэй тун төстэй нэгэн учраас тэр түүнд бусдаас илүү итгэж, чухал бизнесүүдээ хариуцуулдаг гэж болно. В.Баяржаргалтай холбоотой хэдэн баримтыг хүргэе.
 
Л.Энх-Амгалангийн нагац дүү В.Баяржаргал нь “Брд кредит” ББСБ-ын ТУЗ-ийн гишүүн буюу нөлөө бүхий хувьцаа эзэмшигч 
 
       БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн “Интер групп интернэшнл” ХХК нь 2014 он хүртэл Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягийн “Ард даатгал” ХХК-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч байж ирсэн. Харин 2014 онд 907 сая төгрөгийн хувьцаагаа шилжүүлснээр Л.Энх-Амгалан “Ард даатгал” ХХК-аас хамааралгүй болсон хэмээн зарлаж байв. Гэхдээ үнэн хэрэгтээ сайд Л.Энх-Амгалан нагац дүү В.Баяржаргалаараа дамжуулан Ч.Ганхуягийн “Ард кредит” ББСБ-ын 4.9 хувь буюу хөрөнгө оруулагчдаас хамгийн их хувьцааг нь эзэмшиж иржээ. 
Л.Энх-Амгалан нагац дүү В.Баяржаргалын “Интер констракшн” ХХК есөн блок “Ботаник центр” цогцолбор төслийг хэрэгжүүлсэн үү, хэрвээ тийм бол яаж...
 
      В.Баяржаргалын эзэмшдэг компаниуд дундаас Л.Энх-Амгалангийн “Интер групп интернэшнл” ХХК-тай төстэй нэртэй буюу “Интер констракшн” ХХК нь анхаарал татдаг. Учрыг тодруулбал, В.Баяржаргал, Д.Ган-Очир нарын зэмшдэг “Интер констракшн” ХХК нь “Ботаник центр” үйлчилгээний төв бүхий орон сууцны цогцолбор хотхоны төсөл хэрэгжүүлж эхэлснээ 2020 оны зургадугаар сард сошиал сувгуудаар дамжуулан идэвхтэй цацаж байжээ. АШУҮИС-ийн кампус Монгол-Японы эмнэлгийн чанх ард байрлалтай “Ботаник центр” цогцолбор нь одоогоор есөн блок орон сууц барьж, ашиглалтад оруулаад буй. “Ботаник центр” нь баригдаж байх үедээ төлөвлөсөн хугацаанаасаа хойшилж, захиалагчдаа хохироосон хэмээн хэл аманд өртөж байсан. Харин одоо “Ботаник центр” цогцолборын айлууд нь байрандаа орж, зарагдаад дуусчихсан учир “Интер констракшн” ХХК-ийн нэр дурсагдахаа больсон аж. Гэхдээ БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Хөгжлийн банканд 12 тэрбум төгрөгийн найдваргүй зээлтэй “Монгема” ХХК-тай нэр холбогдож эхэлсний хойхно “Ботаник центр” цогцолбор баригдаж эхэлсэн гэдэг хардлагаар хөөж үзвэл, үнэхээр Л.Энх-Амгалангийн нагац дүү В.Баяржаргалын цаасан дээрх “Интер констракшн” ХХК нь есөн блок “Ботаник центр” цогцолбор төслийг гардан хэрэгжүүлсэн эсэх, хэрэв хэрэгжүүлсэн бол санхүүжилтээ яаж босгосон зэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгахад гэмгүй биз ээ. 
 
Л.Энх-Амгалангийн нагац дүү В.Баяржаргал улсдаа ганцхан байдаг Гимнастикийн заалыг “нураах” шахсан нь...
 
       УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс 2017 онд Сүхбаатар дүүргийн VIII хороо буюу Спортын төв ордны зүүн талд, Гимнастикийн заалны чанх ард залгаа 0.05 га газрыг шилжүүлж авсан байдаг. Ингэхдээ тус газрыг нагац дүү В.Баяржаргалынхаа нэр дээр шилжүүлж авсан. В.Баяржаргал нь тус газар дээрээ “Интер групп интернэшнл” ХХК-иараа дамжуулан 10 давхар барилга барина гэж 2018 оноос ухаж эхэлсэн бөгөөд ингэхдээ Гимнастикийн заалны суурьтай тулгаж ухсанаас болж улсдаа ганцхан байдаг Гимнастикийн заал нурахдаа тулж, бөөн хэл ам дэгдэж байлаа. Тухайн үед Гимнастикийн холбооныхон болон Спортын төв ордны арын байрнуудын оршин суугчид эсэргүүцэж, хэвлэл мэдээлэлд хандаж байсан. Харин Л.Энх-Амгалангийн нагац дүү В.Баяржаргал нэр төрд халдсан хэмээн СӨХ болон оршин суугчдыг шүүхэд өгсөн ч өөрөө унасан байдаг. Ингэж улсдаа ганцхан байдаг, хүүхэд, залуучуудын гимнастикийн спортоор хичээллэдэг ордон буюу Гимнастикийн заалны суурьтай хаяа залгуулан ус гартал нь газар ухаж, барилга барихаар улайрч байсан Л.Энх-Амгалан өдгөө Боловсрол, шинжлэх ухааны сайд хийж яваа нь харамсалтай. 
В.Баяржаргалын цаасан дээрх “Ногоон байшин” ХХК улсын тусгай хамгаалалттай Дархан цаазат Богдхан уулын Төр хурахын амны ойн 6.5 газарт юу хийх гэж байв
 
     УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-амгалангийн “Интер групп интернэшнл” ХХК-ийн охин компани “Мед импекс интернэшнл” ХХК нь Дархан цаазат Богдхан уулын улсын тусгай хамгаалалттай Төр хурахын аманд 4.2 га газар эзэмшиж байв. Харин хажууд нь залгаад Л.Энх-Амгалангийн нагац дүү В.Баяржаргалын “Ногоон байшин” ХХК нь 6.5 га газар эзэмшиж байжээ. Гэхдээ “Мед импекс интернэшнл” ХХК, “Ногоон байшин” ХХК-ууд дээрх эзэмшил газраа зориулалт бусаар ашигласан, ой сүйтгэж барилга байшин барьсан буюу Ойн тухай хуулийн 8.6 дахь хэсэгт заасан “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн үндэслэлээр Богдхан уулын Хамгаалалтын захиргааны даргын 2019 оны тушаалаар газар ашиглах эрхийг нь цуцлах мэдэгдэл хүргүүлжээ. 
 
Л.Энх-Амгалангийн нагац дүү, хувийн компаниудынх нь хуулийн асуудлыг “зохицуулдаг” В.Гэрэлт-од Цахим хөгжил, харилцааны холбооны яамны ТНБД Б.Болор-Эрдэнэтэй нэг ангийн төгсөгч
 
      Ванданцэрэнгийн Гэрэлт-Од нь “Интер групп интернэшнл” ХХК-ийн хуулийн асуудлыг хариуцдагаас гадна тус группын охин компани болох “Гранд даатгал” ХХК-ийг эзэмшдэг. “Гранд даатгал” ХХК нь “Ард даатгал” ХХК-тай нэгдэж үйл ажиллагаа явуулдаг. Мөн В.Гэрэлт-Од нь “Гранд консалтинг” ХХК, “Фидэлити” ХХК, өмгөөллийн “Гранд лекс” ХХК-ийг эзэмшдэг. В.Гэрэлт-Одын хувьд, өдгөө Л.Энх-Амгалангийн удирдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй хамт 2014 онд БНСУ-ын Хандонг глобал Их сургуулийн Бизнесийн удирдлагын нэг ангид хамт суралцаж, магистрын зэрэг хамгаалсан. 
ТАЙЛБАР: ЗҮҮН ГАР ТАЛААС ЭХНИЙХ НЬ В.ГЭРЭЛТ-ОД, ГУРАВ ДАХЬ НЬ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Л.Энх-Амгалангийн нагац дүү В.Одбаяр Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд нарын “акул”-уудын бизнестэй яагаад холбогддог вэ

     Ванданцэрэнгийн Одбаяр нь “Цэлмэг өргөө констракшн” ХХК-ийн захирлаар ажилладаг. В.Одбаярын хувьд нагац ах Л.Энх-Амгалангийнхаа сонгуулийн ажилд нь чухал оролцоотой, идэвхтэй хүчин зүтгэдэг нэгэн бөгөөд 2015 оны долдугаар сард “Цэлмэг өргөө констракшн” ХХК-ийг байгуулж, барилгын бизнес хийж эхэлсэн. Сонирхуулахад, Л.Энх-Амгалангийн нагац дүү В.Одбаяр “Грийн ресурс” ХХК-тай тун ойр холбоотой ажилладаг нэгэн ажээ. Барилгын салбарын гол тоглогчдын нэг “Грийн ресурс” ХХК-ийн тухайд эцсийн цэгт Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд нар дээр хөтөлж очдогийг дурдах нь зүйтэй биз ээ. 
ТАЙЛБАР: ЗҮҮН ГАР ТАЛААС ЭХНИЙХ НЬ В.ОДБАЯР, "ГРИЙН РЕСУРС" ХХК-ИЙН ЁСЛОЛ

Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ЭХНЭР М.СЭРЖМЯДАГ, НАГАЦ ДҮҮ В.БАЯРЖАРГАЛ НАР ЯАРМАГИЙН ЗАМД 7.0 ГА ГАЗАРТ ОРОН СУУЦ БАРЬЖ БУЙ “ТАЛСТ ШИРЭЭТ” ХХК-ТАЙ ХЭРХЭН ХОЛБОГДДОГ ВЭ

 
БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн эхнэр М.Сэржмядаг, нагац дүү В.Баяржаргал нар “Үйлст зул тур” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Энэ компаниас маш сонирхолтой сэжүүрүүд гарч ирж байгааг тайлбарлая. 
       М.Сэржмядаг, В.Баяржаргал нарын “Үйлст зул тур” ХХК нь “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, IV хороо, 3/23, 5-5 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл яг энэ хаяг дээр “Амирлан тур” ХХК, “Эм Зэт санрайс тур” ХХК, “Мандах нар тур” ХХК гэх аялал жуулчлалын гурван компани давхар бүртгэлтэй байна. Тус бүрээр нь судлаад үзвэл дээрх компаниуд цөм Л.Энх-Амгалангийн “халаас”-ны компани байх ажээ. 
 
Тодруулбал, 
 
               1. “Амирлан тур” ХХК-ийг Ганбаатарын Тэгшбаяр эзэмшдэг. Үүнээс гадна Г.Тэгшбаяр “Жи Эн саншайн скуэр” ХХК, “Ай Жи проперти” ХХК, “Интер нутришн импорт” ХХК-уудыг эзэмшдэг. Сонирхолтой нь, “Жи Эн саншайн скуэр” ХХК нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Газрын дарга Г.Гийхнарангийн хөрөнгө орлогын мэдүүлэгт байдаг, түүний компани. Г.Гийхнаранг Л.Энх-амгалангийн эхнэр М.Сэржмядагийн төрсөн дүү гэдэг бөгөөд Машбат гэдэг овгоо Ганболд гэх овгоор солиулсан гэх юм билээ. Харин “Ай Жи проперти” ХХК нь Л.Энх-Амгалангийн эхнэр М.Сэржмядагийн “Интер групп интернэшнл” ХХК-ийн охин компаниудынх нь нэг. Өөрөөр хэлбэл, Ганбаатарын Тэгшбаяр нь Л.Энх-Амгалангийн арыг даадаг дүү нарынх нь нэг. Нэмж хэлэхэд, Ганбаатарын Тэгшбаяр нь Л.Энх-Амгалангийн 2020 оны сонгуулийн зардалд 5.0 сая төгрөг хувиасаа хандивлаж байсан юм билээ. Ташрамд сонирхуулахад, Л.Энх-Амгалангийн төрсөн дүүг Лувсанцэрэнгийн Ганбаатар гэдэг бөгөөд Булган аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдсоныг дурдах нь зүйтэй байх. 
 
         2. Харин “Мандах нар тур” ХХК-ийг Доржийн Ган-Очир эзэмшдэг. Д.Ган-Очирын тухайд “Аутсорсинг констракшн холдинг” ХХК-ийн захирал бөгөөд дээр дурдсанчлан В.Баяржаргалын “Интер констракшн” ХХК-ийн хамтран эзэмшигч буюу Л.Энх-Амгалангийн “цэрэг”-үүдийг нэг. Дээрээс нь, “Аутсорсинг констракшн холдинг” ХХК-ийн толгой компани нь “Аутсорсинг констракшн сервис” ХХК бөгөөд захирлаар нь Баатарын Мандах-Эрдэнэ ажилладаг. Эндээс Л.Энх-Амгалангийн төрсөн ахын Л.Баатар гэдэг сэжмээр хөөвөл сонирхолтой баримтууд гарч ирэх л юм билээ. 
 
          3. Харин үлдсэн “Эм Зэт санрайс тур” ХХК-ийг Чимэддоржийн Хишигжаргал эзэмшдэг. Ч.Хишигжаргалын тухайд, “Талст ширээт” ХХК, “Транс импекс интернэшнл” ХХК, “Хишиг финанс” ХХК-ийг эзэмшдэг. Эдгээр компаниас “Талст ширээт” ХХК нь олны эчнээ танил буюу зартай компани. 
 
           Тодруулбал, “Талст ширээт” ХХК 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/167 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн IV хороо буюу Яармагийн зам дагуух Шинэ хотын захиргааны баруун талд 5.0 га газар авсан. Ингэхдээ тус газрыг анх “Аялал жуулчлалын зориулалтаар” гэж ашиглах эрх авсан ч газрын зориулалтаа өөрчлөн, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны нэгдүгээр сарын 26-ний өдрийн Мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж, 16 давхар барилга барих архетиктур төлөвлөгөөгөө батлуулсан. Гэвч зургаа батлуулсан ч барилга барих зөвшөөрөл олгоогүй байхад нь барилгын ажлаа эхлүүлсэн. Өдгөө тус газар дээр “Сидар сити резиденс” гэх 600 айлын орон сууц барьж байгаа бөгөөд одоогоор эхний дөрвөн блок нь ашиглалтад орж, айлуудаа оруулаад буй. Араас нь найман блок орон сууц, сургууль, оффис, үйлчилгээний төв нэмж барихаар барилгын ажлаа эхлүүлээд байгаа гэх. 
              Хамгийн гол нь, “Талст ширээт” ХХК “Сидар сити резиденс” хотхоноо барихдаа Яармагийн замын үеийн шуудууг хааснаас болж, 2019 оны наймдугаар сарын 5, 6-ны өдөр орсон усархаг борооны улмаас Яармагийн зам бүхэлдээ усанд автаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн замын хөгжлийн газар, НОБГ-аас шуурхай хурал хүртэл хийж байлаа. Тухайн үед хотын даргаар С.Амарсайхан ажиллаж байсан бөгөөд үер буусан Яармагийн зам дээр биечлэн очиж, “Талст ширээт” ХХК-ийн үйл ажиллагааг зогсооно, барилга бариулахгүй гэж мэдэгдэл хийж байсан. Харамсалтай нь, хэдхэн хоноод “Талст ширээт” ХХК-ийн эл асуудал мартагдаж, өдгөө барилгуудаа нэмж барьсаар буй. 
        Дээрээс нь, “Сидар резиденс” хотхоны хажуугийнх нь “Номин хайпермаркет” худалдааны төв баригдаж, “Сидар” салбар гэж нэрлэсэн. Өөрөөр хэлбэл, “Сидар резиденс” хотхоны үйлчилгээний төв юм. Тэгвэл “Номин хайпермаркет”-ийн барилга, авто зогсоол баригдсан 2.0 га газар нь “Чинбулаг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. “Чинбулаг” ХХК нь Ч.Хишигжаргалын эхнэрийн компани ажээ. “Чинбулаг” ХХК-ийн хувьд Сансар буюу Чингис зочид буудлын зүүн урд 270 айлын “Энэрэл” хотхоныг барьж зарсан. Мөн "Теди" төвийн эсрэг талд "Хишиг төв" гэх оффис барьсан компани юм. 

Энэ мэтээр хөөвөл, УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн нагац дүү нар болох В.Баяржаргал, В.Одбаяр болон эхнэр М.Сэржмядагийнх нь овог өөртэй, төрсөн дүү Г.Гийхнаран, арын албыг нь “даадаг” Т.Тэгшбаяр, Д.Ган-Очир, Ч.Хишигжаргал нар нь Улаанбаатарын, цаашлаад Монголын барилгын салбарыг “эзэгнэж” эхэлж буй дүр зураг тодорч байна. 

Үргэлжлэл бий. 

Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН АРЫГ ДААЖ, АМИНЫ БИЗНЕСИЙГ НЬ ХАРИУЦДАГ ДҮҮ НАР НЬ БАРИЛГЫН САЛБАРЫГ "ЭЗЭГНЭЖ" ЭХЛЭВ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-15 18:47:06
    Зочин: SHAAX XUSSEN SEKSY ERTEI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-13 11:05:04
    Зочин: Сайд асан Энх-Амгалан БЗС ийн асуудлыг нуун дарагдуулсан хууль зорчиж удаа дараа зээл тэгэлсэн энэ хүн нэр дэвших эрхгүй шүүлтүүртэй хандаж сонгогчдоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-12 17:02:29
    Зочин: SHAALGI80955877 ERTEI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-12 16:05:38
    Зочин: Хичнээн ингээд ямарч үр дүнд хүрэхгүй байна. Энэ материалаа АТГазарт олон түмний өмнө гардуулж өгвөл яана. Тэгээд ард түмнээрээ нэхээд хэвтчихвэл яасан юмбэ????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-12 16:01:09
    Зочин: XUCHINDUULI80955877AXN XUSNIIG
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-27 10:12:36
    Zochin: Ergelt yostoi bitehgui bur neg uu oloh geed yadjee huurhii iim medeelel yostoi sonin bish tui shoirt
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-27 10:09:14
    Hun: Zarim humuusiig ni uud ni tataad hudlaa bichjee kkk Ene sait butehgui ee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-26 14:43:31
    Болдоо: Манай ангийн Одбаяр чинь өндөр барилгын цонх угаадаг ажил саяхан хийдэг байсан. Үхсэн баасны цонх угааж зогсдогхүнтэй Баяр Батболдтой холбоотой байх вэ. Худлаа шаахаа болио
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-26 08:09:53
    иргэн: бизнес хийж болохоо болио юу даа. яршиг бүгдээрээ ядуугаараа бай. танайх ч сайт эрхэлж орлого олохоо боль
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188