• Өнөөдөр 2024-04-20

“АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН “ВАНТ УЛС” БУЮУ “ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙГ ТОНОЖ ХӨЛЖСӨН БҮЛЭГЛЭЛ

2022-05-07,   10615

         Өмнөговь аймгийг төр биш, нам ч биш харин нүүрсний бүлэглэл удирддаг. Улсдаа хамгийн баян аймгийнхаа удирдлагыг эл нүүрсний бүлэглэлд “алдаад” даруй 10 гаруй жил өнгөрчихлөө. Эхэндээ нүүрс гэх нэгдсэн ашиг сонирхолтой хэдхэн хүний бүлэглэл төдий байсан бол одоо хэнд ч дийлддэггүй, хэн ч хянах боломжгүй, хүчирхэг “вант улс” болж хувирлаа. Энэ “Вант улс”-ын эзэн хаан нь “Ажнай” хочит, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ гэчихэд гүтгэсэн болохгүй. Ийн итгэлтэй хэлэхийн учир нь, Өмнөговь аймгийн Засаг даргаасаа эхлээд ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, төлөөлөгчид хүртэл, цаашлаад “Тавантолгой” ХК-ийн ТУЗ, гүйцэтгэх захирал, дэд захирал, алба, хэлтсийн дарга нар нь хүртэл цөм “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ах дүү, хамаатан садан, анд найз, тэднийх нь ойрын хүмүүсээр дүүрчихсэн байна. 

“ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙГ “ТОНОХ” ДААЛГАВАРТАЙ “АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН “ТОМИЛГОО”-НЫХОН

 
"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Бавуугийн Түвшинбаяр
Тэр бол “Ажнай” Д.Бат-Эрдэнийн Өмнөговь аймаг дахь итгэлт хүн. Тиймдээ ч тэтгэвэрийн насанд хүрсэн ч Өмнөговь аймгийн ИТХ-д Ханхонгор сумаас хүчээр шахуу сонгогдож, улмаар “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар хоёр дахиа томилогдон ажиллаж буй. Тэрбээр өмнө нь мөргөцөг хулгайн хэрэг ид өрнөж байх үед буюу 2010-1016 онд “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, тус уурхай дахь хамаг хор, хамаг хууль бус үйлдлийг мэддэг, “Ажнай” Д.Бат-Эрдэнийг арыг сайн даадаг нэгэн. Мөн тэрбээр Д.Бат-Эрдэнэ болон түүний ээж Д.Хуушаан нарын “Жуулчин говь” ХК-ийн гүйцэтгэх захирлаар давхар ажилладаг. 
 
"Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Жаргалсайханы Доржсүрэн
“Ажнай”Д.Бат-Эрдэнийн гарын хүн болох Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Насанбуянгийн Энхбатын ойрын ах дүү. Өмнөговь аймгийн оюутны холбоогоор дамжиж явсан Ж.Доржсүрэн 2019 онд “Тавантолгой” ХК-ийн дэд захирлаар томилогдож, 2021 онд Гүйцэтгэх захирал болж дэвшсэн. Энэ хүний томилгоонд Н.Энхбатын оролцоо маш их байдаг тухай Номгон сумынхан ярьдаг юм билээ. Түүнчлэн, "Тавантолгой" ХК-ийг Ж.Доржсүрэнгээс өмнө "Ажнай" Д.Бат-Эрдэнийн туслах, одоогийн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж долоон жил удирдсан билээ.
 
"Тавантолгой" ХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Паламдоржийн Мөнхтуул
“Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал П.Мөнхтуул нь УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон түүний хүү Б.Билгүүн нартай хамт “Говь амазон” ТББ-ийг тэргүүлдэг. Түүнчлэн П.Мөнхтуултай эгч дүүс болох П.Уянга нь мөн л Д.Бат-Эрдэнэ, түүний хүү Б.Билгүүн нартай хамт “Шанх амазон” санг эзэмшдэг. Товчхондоо, “Тавантолгой” ХК-ийн дэд захирал П.Мөнхтуул УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй гэр бүлээрээ хэрхэн ойр байдаг нь эндээс илэрхий харагдана. Сонирхуулахад, “Говь амазон” ТББ болон “Шанх амазон” сан нь УИХ-ын гишүүн Д.Бат-эрдэнийн төрсөн хүүгийн “Броскод” ХХК, “Басаби брос” ХХК-ийн хаяг дээр давхар бүртгэлтэй байдаг юм билээ. 
 
"Тавантолгой" ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Гончигийн Шүрэнхишиг
2007 оноос хойш “Тавантолгой” ХК-д Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Чухамдаа “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Тавантолгой” ХК дахь бүлэглэлийг санхүү, тооцооны асуудлыг гардан хариуцдаг хүн. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын хэд хэдэн хэрэгт холбогдож, АТГ-т саатуулагдаж явсан. Тухайлбал, ойр дотны хүмүүсийнхээ нэрээр компани байгуулах болон хөрс хуулалтын, нүүрс тээврийн компаниудтай хувийн холбоо тогтоож, улмаар “Тавантолгой” ХК-ийн данснаас тухайн компаниуд руугаа ажлын хөлс гэх байдлаар мөнгө шилжүүлсэн, төрсөн хүү Г.Бат-Эрдэнийнхээ дансаар их хэмжээний мөнгө буцааж авсан, ингэж хууль бусаар цуглуулсан мөнгөөрөө орон сууцны хотхон барьж, мөнгө угаасан гэх хэрэгт нэр холбогдож явсан. Мөн “Номин даатгал” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын захирал Норовын Алтанцэцэгээс авлига авсан хэрэгт холбогдож, АТГ-ынханд баривчлагдаж, 13 хоног цагдан хоригдсон байдаг.
 
"Тавантолгой" ХК-ийн Санхүүгийн албаны дарга Өөдөсийн Мөнхтайван
Ө.Энхтайван нь 2006 оноос хойш “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Таван толгой транс” ХХК-ийн нягтлангаар ажилласан. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Д.Бат-Эрдэнийн хувийн нягтлан бодогчоор нь ажилласан. Сонгуулийн дараа “Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны даргаар томилогдон ажиллаж байгаа. Түүнчлэн “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Шанх амазон” сан, “Говь амазон” ТББ-ынх нь УЗ-ийн гишүүнээр ажилладаг. Мөн тэрбээр аймгийнхаа алдарт уяач буюу "Ажнай" Д.Бат-эрдэнэтэй хобби нэгтэй юм билээ. 
 
"Тавантолгой" ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, эрүүл ахуйн хэлтэсийн дарга Батчулууны Содоо
 
Б.Содоогийн аав Лхачингийн Батчулуун нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн Өмнөговь аймаг дахь гол хүмүүсийн нэг. Л.Батчулуун нь Д.Бат-Эрдэнийн дэмжлэгээр 2008-2016 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд одоо ИТХ-ын Ажлын албаны даргын албыг хашиж байгаа. Тиймдээ ч “Ажнай” Д.Бат-Эрдэнийн нөлөөгөөр өөрийн том хүү Б.Содоогоо “Тавантолгой” ХК-ийн ХАББОЭА-н хэлтэст даргаар ажиллуулж буй. Мөн Л.Батчулуун нь Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга байхдаа авсан газартаа Даян хаан хотхоныг барьж ашиглалтанд оруулхаар ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. 
 
Түүнчлэн “Тавантолгой” ХК-ийн уурхай дээр дарга хийдэг С.Содбаатар, тус компанийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчөөр С.Дарханбаатар гэх Д.Бат-Эрдэнийн ах дүүс байдаг гэдэг. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

“АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН “ВАНТ УЛС” БУЮУ “ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙГ ТОНОЖ ХӨЛЖСӨН БҮЛЭГЛЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 33
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-26 12:08:05
    галаа: өмнөговийн иргэдийн хувьцааг дээрэмдэж хөлжсөн нөхөр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-02 05:10:17
    gala: shuuuhiig terbumaar avligaddag hulgaich
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-09 09:04:47
    идэр: таван толгойг улсын мэдэлд авах хэрэгтэй. баялгийг тэгш хүртээмжтэй нийтээрээ хүртэх эрхтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-07 21:05:10
    Зочин: Баримт,нотолгоогоо ил гаргаарай. Баримттай бол итгэе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-07 18:09:56
    жагаа: ажнай пиз... юу хийсэн юм бэ? удахгүй үхэж далд ороосой. гондом новшийн гол тасараасай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-06 13:14:00
    Батболд: Байгалийн баялаг дан ганц төрийн хяналтанд, ард түмний мэдэлд байх ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-06 11:52:28
    Зочин: Монголд хулгай хийгээгүй баяжсан хүн байхгүй. Би дуугүй байсаар эднийг давруулсан. Нам дамжсан хулгайчид бүгд. Жирийн иргэд бид л туйлдаж байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-06 07:14:47
    Зочин: Бузарууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 22:57:53
    Хулгайг хамгаалахгүй шүү: Нутгийн хэдхэн хүн яахав идэг гээд байгааг ойлгохгүй байна. ТТ нүүрс монголын нийт ард түмний баялаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 22:49:08
    С.Мөнхбаяр: Нэг хэсэг нь хийж бүтээж, жөтөөчид нь жадлан эсэргүүцдэг. Сайн яваа нэгнээ түш. Саар яваа нэгнээ чир. Нутаг усныхан минь хамт олон, ахан дүү нэгнийгээ бүү орхи. Хүн хүнээр л дутна. Ажнай хэмээх нөхөр сайн муу хэлэгдэн энэ аймгийн нэрийг авч яваа хүн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 14:02:10
    Зочин: Ж. Баатархүү гэдэг нөхөр нэрээ ил гаргаж байгаад бөгсийг нь долоож байх шив ккк. Хөөрхий их л яс горьдож дээ. Бат-Эрдэний идэж уусан угаасаа ил л бга биедээ. Нэг өдөр сав нь халиад түүндээ живж үхэх байлгүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 13:04:49
    Наа яа: Харин аймаг орон нутгаа маш их өөд нь их зүйлийг хийж бүтээж чаддаг юм Өмнөговийн өнгө төрхийг тодорхойлж буй ганц хүн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 13:04:36
    Наа яа: Харин аймаг орон нутгаа маш их өөд нь их зүйлийг хийж бүтээж чаддаг юм Өмнөговийн өнгө төрхийг тодорхойлж буй ганц хүн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 13:04:28
    Наа яа: Харин аймаг орон нутгаа маш их өөд нь их зүйлийг хийж бүтээж чаддаг юм Өмнөговийн өнгө төрхийг тодорхойлж буй ганц хүн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 11:13:55
    Рр: Хятад хүмүүст өгөөгүйдээ бас арчаагүй дээ битгий атаарх ажил хийдэг хүний амьдрал дээшилдэг юм. Худлаа хов баздаг новшууд бол доошилдог юм за. Хувийн өмчөө хэндээ өгөх та нарт хамаагүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 10:44:00
    Зочин: Тэжээгч нь Ажнай Бат-Эрдэнэ мөн л дөө. Бусад нь зүгээр л барлагууд нь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 10:14:46
    Ж. Баатархүү: Өмнөговьчууд өмчдөө эзэн байгаа нь буруудчихав. Энэ хүмүүс ТТХК-д ажилладаг нь үнэн. Бусад нь худал!!! Тэгтлээ идэж уучихсан юм бол шоронд орох нь яасан юм. Атаархуу юмнууд донгосцгоох хэрэггүй. Арчаагүй новшнууд л нэрээ нууж хов хор бичдэг дээ. Тийм л шударга юм бол ил тодоор хууль шүүхийн байгууллагад нь хэлээд яв л даа. Л. Энхболд гэдэг нөхөр олон мянган тн нүүрсний хулгай яриад л явсан. Нам нь үнэмлэхүй олонхоор төр бариад 6 жил боллоо. Хаана байна тэр үнэн чинь. Ямар амьтнаасаа хэдэн халтар төгрөг авчираад боргож байгаа юм бол гэж л бодогдож байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 10:02:43
    Зочин: Энд нэг хүн дутуу байна Хар Түмэнбаяр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 09:32:21
    зочин: БУРУУТНЫГ БУРХАН ТААЛДАГГҮЙ ГЭЖ ҮГ БАЙДАГ. БУРХАНЫ ШИЙТГЭЛ, ГЭСГЭЭЛИЙГ ИЙГ ХЭН Ч АРГАЛЖ ЧАДДАГГГҮЙ ГЭДЭГ. ЗҮГЭЭР НЭГ ҮГ БИШ БАЙХ Л ДАА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 08:59:30
    Зочин: Нутгийн хүмүүс л байна. Яахав дээ хятадуул идсэнээс нутгийн хүмүүс нь идэг л дэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 08:28:07
    ӨМ: ТАВАН ТОЛГОЙ ТРАНСЫН ДАВГАПОРЖ ГЭЖ АЙХТАР МАФЫН ТОЛГОЙЛОГЧЫГ ХЭЛЭЭГҮЙ БАЙНА 380,0 ТОНО НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ 2017 ОНЫ СОНГУУЛИАР ЖЕНКООГ ЖИЙЖ МЕГОМБЫГ ДЭМЖИЖ УЯАЧДЫГ УРАЙЛЖ ЯВСАН НЭГЭН ХЭДЭН МЯНГАН МАШИНЫГ ХООСОН БИЧҮҮЛЖ ХУЛГАЙ ХИЙСЭН НЬ ЦААНАА АЖНАЙ. МЕЭ. БАДАМЖУНАЙ НАРЫН ДЭМЖЛЭГТЭЙ ХУЛГАЙЛСАН УЧРААС ДАРАГДААД БАЙГАА МАФЫХАНДАА ӨМНӨГЛВЬД НАМ ОГТ ХАМААГҮЙ НҮҮРСЭЭР НЭГДСЭН МАНАН БҮЛЭГЛЭЛ АЖНАЙГИЙН УДИРДЛАГА ДОР ТӨР БАРЬЖ НҮҮРСНИЙ ХУЛГАЙГААР ХАГАРТЛАА БАЯЖСАНЫГ БҮГД Л МЭДЭЖ БАЙГАА ДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 07:49:40
    Зочин: Орон нутагт улс дотор улс байгуулж баялагийг цөлмөж байгаа энэ бүлэглэлийг төр яагаад хянаж асуудлыг шийдэхгүй байгаа юм бэ?? Ажнай Батэрдэнэ гэж цуутай луйварчин гэдгийг Монгол даяраа мэддэгч төр, хууль хяналтын байгууллага энэ нөхөрт буугаад өгчихсөн юм уу?!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-04 21:40:07
    Иргэн: Шуналийн хүүдий муу пиздакууд муу ажнай Батэрдэнэ нэртэй хүн хог үхэж далд ороосой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-04 17:46:27
    Жаахан бод: Таван Толгой ХК орон нутгийн өмчид байгаагийн хүчинд өнөөдөр чи би бид бүгд арай нэг идэх хоолтойгоо байгаа шүү. Эрдэнэс Таван Толгой шиг Улсын нэртэй намын шахааны хүмүүс байлаг ашиг өгдөггүй уурхай байлгамаар байгаа юм уу. Хүмүүс үнэн дураараа бичнэ ээ нээрээн. Энэ чинь зүгээр л 24 оноо бодсон Мандахбаярын нүүдэл хор, хов.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-04 17:23:45
    Ard: Arai l bn daa.odoo bugdiig n tegees n uhah gargaj ilruul Butsaaj ulsad n tolooleeei huulihaan
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-04 17:11:29
    zochin: эх орны баялаг л даа уг нь. хувьд очсон болохоор нөгөө эзэн нь лаагаа иднэ үү луувангаа гэдэг л болж байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-04 14:24:15
    Цэций Уул : Энэ үнэн шүү хэн ч ил болгож чаддаггүй л болохоос биш бүгд идэжсууж ханаж цаддаггүй хэсэг бүлэг хулгайч нар нутгийнхан өүгд мэддэг мөртлөө элчилж зүрхэлдэггүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-04 14:00:13
    Зочин: Гол зохион байгуулагч ТТТранс ХХК захирал Алдарт уяач Давгадорж гэж гааль хил татварыг хянадаг 380000тн нуурс гаалийн татваргуй машин оруулсан хэргээр шалгагдаж байсан хамсаатан байгас.говийн иргэдийг хуурч хульхдаад гаршсан гарууд.орон нутгийн 5 толгойн орон нутаг эзэмшиж байгаа 51 хувийг Эрднэнэс 5 толгойд штлжуулэж торийн хяналттай болгосон дээр дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-04 14:00:12
    Зочин: Гол зохион байгуулагч ТТТранс ХХК захирал Алдарт уяач Давгадорж гэж гааль хил татварыг хянадаг 380000тн нуурс гаалийн татваргуй машин оруулсан хэргээр шалгагдаж байсан хамсаатан байгас.говийн иргэдийг хуурч хульхдаад гаршсан гарууд.орон нутгийн 5 толгойн орон нутаг эзэмшиж байгаа 51 хувийг Эрднэнэс 5 толгойд штлжуулэж торийн хяналттай болгосон дээр дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-04 13:26:13
    Гэрэл М: Өмч хувьчлалаар их идсэн хулгайч даа Ажнай гуай нэг өдөр гэдэс нь хагарна даа.Өмнөговийг утгаар нь хуйхалж бгаа юм бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-04 13:14:21
    Тэргэл: Сайхан идэж сайн таргалаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-04 12:31:46
    зочин: хувийн уурхайгаа яаж ажилуулах нь хувь хүний асуудал аймгийн иргэдийн хуралд ч өрсөлдөөний зарчим үйлчлэнэ түүнийг давж чадахгүй өол чацага царайлаад явахаас яахав дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-04 12:11:47
    зочин: мафийхан юм байна даа эднийг задплах хэцүү дээ хоол өгч байгаа хүнээ юу гэж урвана гэж юу байхав дээ төрөөс л багаидээрэй гэж залбирахаас биш дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188