Хувиараа бизнес эрхлэгч С.Батцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр хүүхдийн биед сөрөг нөлөөгүй органик даавуугаар хүүхдийн өлгий, хувцас оёж, чанартай бүтээгдэхүүнээрээ монголчуудад танигдаж буй нэгэн. С.Батцэцэг дүүжин даажин хэмээх цахим хуудас ашиглаж, түүгээрээ бүтээгдэхүүнээ борлуулдаг билээ.
-Та манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулж болох уу?
-Намайг С.Батцэцэг гэдэг. Дизайнер мэргэжилтэй. Сургуулиа төгсчихөөд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад гурван жилийн өмнө Монголдоо ирж, хүүхдийн хувцас оёж байна.
-Хэчнээн төрлийн хувцас оёж байна вэ. Та эсгүүр, загвараа гаргадаг уу?
-30 гаруй нэр төрлийн хувцас И-Март сүлжээ дэлгүүрт нийлүүлж байгаа. Мөнгөтэй бол олон төрлийн хувцас хэрэглэл нийлүүлэх боломжтой. Би эсгүүр, загвар, оёдолоо өөрөө хийдэг.

-Хүүхдийн хувцас оёх санааг хэрхэн гаргасан бэ?
-БНСУ-д хүүхдийн хувцас маш үнэтэй байдаг. Тэнд хүүхдийн цамц 100 мянга гаруй төгрөгийн үнэтэй. Би хулсан даавуугаар хийсэн цамцаа 21 мянган төгрөгөөр борлуулдаг. Харин БНСУ-д 21 мянган төгрөгийн хулсан даавуун цамц байхгүй. БНСУ-д байхдаа найзыгаа төрөхөөр нь эргэсэн юм. Гэтэл хүүхдийн өлгий, хувцас маш үнэтэй байсан. Тэгээд Монголд оруулж ирж зарах гэтэл манайд борлуулалт муу байсан. Тэгэхээр нь даавуу нь худалдан авч, хувцас оёхоор шийдсэн юм.
.jpg)

-Та бараагаа хэрхэн борлуулдаг вэ. Таны оёсон хувцас ямар үнэтэй вэ?
-Би И-Март сүлжээтэй дэлгүүртэй гэрээ байгуулаад гурван жил болж байна. Тус дэлгүүрийн хоёр салбарт нь хувцсаа зардаг. Мөн онлайн худалдаагаар зардаг. Манай бүтээгдэхүүн 25-30 мянган төгрөгийн хооронд байдаг. Даавуу 10-14 хоногт ирдэг байсан. Харин хил хаасантай холбоотойгоор долдугаар сард захиалсан даавуу өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Үлдэгдэл даавуугаараа хувцсаа хийж байгаа. Тэгэхээр сонголт муу болчихоод байгаа юм. Монголоос даавуу авахаар чанар хангахгүй хэцүү юм.
-Хүүхдийн хувцсаа гадаад орнуудад нийлүүлэх бодол байна уу?
-Гадаад руу гаргах бодол бий. Гэхдээ манай улсад тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй. Тэгэхээр эхлээд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, олон хүнд танигдах шаардлагатай байгаа.
-Дэлхийн банкны төслийн хүрээнд олгосон зээлийг хэзээ авсан бэ. Зээлийн шалгуур ямар байв?
-Би есдүгээр сард 10 сая төгрөгийн зээл авсан. Манайх зээлээ хангалттай төлж чадаж байгаа. Шалгуураас гадна барьцаа их чухал юм билээ. Хөдөлмөр эрхлэлтийн зээлээр гурван оёдлын машин авсан. Хүүхдийн хувцас оёход үйлдвэрийн машин чухал байдаг. Тийм болохоор олон төрлийн оёдлын машин авч ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Тусгай зориулалттай машин 2-3 сая төгрөгийн үнэтэй болохоор худалдан авахад хүндрэлтэй байгаа.
-Зээлээ дарж дуусаад хуримтлалтай болчихвол төрөл бүрийн хувцас оёх боломж бүрдэх байх?
-Одоогийн байдлаар олсон мөнгөөрөө өөртөө ч хувцас авахгүй оёдлын даавуунд зарцуулж байна. Манайх даавуугаа БНСУ-аас авдаг. Мөн туслах материалууд болох өнгийн утас, товчоо хамт захиалдаг.
-Танайх өдөрт хэчнээн хувцас оёж байна вэ. Хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
-Өдөр бүр харилцан адилгүй. Дунджаар нэг оёдолчин 100 өмд, 50 цамц хийдэг. Манайх гурван оёдолчинтой. Удахгүй 40 оёдолчинтой болж, оёдлын үйлдвэртэй болохыг мөрөөддөг.
-Танай бүтээгдэхүүн ямар нэртэй борлуулагддаг вэ?
-Манай хувцас “Дүүжин даашин” гэх нэртэй. Монголд хүүхдийн хувцас хийдэг үйлдвэр тун цөөхөн. Тийм болохоор хүүхдийн хувцасны дүүжин даажин гэх брендтэй болохыг хүсдэг.
| С.БАТЦЭЦЭГ: “Дүүжин даажин” гэх хүүхдийн хувцасны брендтэй болохыг мөрөөддөг |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |