Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 859 жилийн ой буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний “Монгол бахархлын өдөр” тохиож байна.
Их эзэн богд Чингис хаан Тэмүүжин 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Хиад Боржигин овгийн Хамаг Монгол аймгийн Есүхэй баатрын хүү болон мэндэлсэн. Тэрээр 1206 онд Их Монгол улсыг байгуулж, Чингис хаан буюу Далай хаан нэрийг хүртсэн юм. Чингис хаан 1227 онд Тангудыг эзэлснийхээ дараа Алтан улсын хилийн ойролцоо явж байхдаа таалал төгссөн билээ. Өнөөг хүртэл Их эзэн богд Чингис хаан Тэмүүжинийг хэрхэн таалал төгссөн, хаана оршуулсан тухай мэдээлэл байдаггүй бөгөөд гадна, дотнын олон ном, судалгаанд Богд уул аль эсвэл Дэлүүн болдогт оршуулсан гэж таамагладаг. Эргэлт.мн мэдээллийн сайтаас Чингис хаан мэндэлсний 859 жилийн ойн “Монгол бахархлын өдөрт” зориулан Чингис хаан Тэмүүжинтэй холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Монгол Улсын Хүн ам, өрхийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар Тэмүүжин нэртэй 7926 хүн байна. Харин Тэмүжин нэртэй 580, Чингис нэртэй 658, Чингэс нэртэй 179, Чингисхаан нэртэй хоёр, Чингэсхаан нэртэй гурван хүн байгаа юм.

Олон улсын эрдэмтэд “National Geographic” сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ дэлхийн нийт эрэгтэйчүүдийн 0.5 хувь нь цэвэр Чингис хааны үр удам болохыг өгүүлсэн байна. Тодруулбал, дэлхий даяар нийт 16 сая гаруй хүн Чингис хааны цэвэр үр удам болох аж. Харин шууд бус удмыг тоолбол 800 сая гаруй хүн Чингис хааны үр удмын нэг хэсэг болох гэнэ.

Монгол Улсад одоогийн байдлаар Чингис хааны гурван тодорхой хөшөө байдаг. Үүнд, нийслэл Улаанбаатар хотын төв талбайн, Цонжин болдогт болон Гурван нуурт Чингис хааны хөшөөг сүндэрлүүлсэн. Цонжин болдог дахь Чингис хааны морь хөшөөт цогцолбор нь дэлхийн хамгийн том морь хөшөөнд тооцогддог. Харин Хэнтий аймагт орших Гурван нуур дахь Чингис хааны гэрэлт хөшөөг 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 ойд зориулан байгуулсан байдаг. Мөн ОХУ-ын Халимаг, ӨМӨЗО-ы Ордост хэд хэдэн Чингис хааны хөшөө, дурсгал байдаг бөгөөд гаднын орнууд аялал жуулчлалаа хөгжүүлэх, жуулчдыг татах зорилгоор Чингис хааны хөшөө сүндэрлүүлж байсан гэдэг.

Чингис хаан амьд ахуй цагтаа өөрийн хөрөг, дүрийг зурж, буулгахыг зөвшөөрдөггүй байсан талаар түүхэн сурвалжууд дээр дурдсан байдаг. Түүний анхны хөрөг зургийг нас барсных нь дараа зурсан гэдэг.

| Чингис хаан мэндэлсний 859 жилийн ой тохиож байна |
|
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |