Чингис хааны өглөө бүр мялааж, өдөр бүр дахиж байх зарлигтай Бурхан Халдун хайрханаас Хархорум хот хүртэлх аялал жуулчлалын маршрутыг бий болгох нь чухал байгаа билээ. Хаад язгууртны түүхийг сурталчлах, сурталчлан түгээн дэлгэрүүлэх, олон үеийн дурсгалуудыг ард иргэдэд танилцуулах ажлыг “Чингис хаан” үндэсний музейгээс санаачлан дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.
Чингис хааны алтан ураг Өндөр гэгээн Занабазараа хүндэтгэн Монголын түүх соёлыг сурталчлах зорилгоор Өгөөмөрийн хөндийд "Хаадын ундаа" арга хэмжээг зохион байгуулсан байна. “Хаадын ундаа” нь ЮНЕСКО-ийн биет бус өвд бүртгэгдсэн хөхүүрийн айраг, түүнтэй холбоотой соёлыг бүртгүүлсэн юм. Энэ нутагт ирээдүйд аялал жуулчлалын том эвентийг хийж, "Хаадын ундаа"-г сурталчлан түгээн дэлгэрүүлж гайхамшигтай соёлын нэгэн төв болж, олон хүмүүс зочилдог төв болж, жил ирэх тусам өргөн хүрээтэй болно гэдэгт итгэл төгс байна” хэмээн арга хэмжээг нээж Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун хэллээ.
Баян сумын “Өгөөмөр” хэмээх түүхэн дурсгалт газарт “Хаадын ундаа” айрагны баярын хүрээнд “Шилдэг хөхүүрийн айраг”, Шилдэг дэмбээчин шалгаруулж, “Өргөмжлөл” мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулав. Тус сумын нутаг дахь Өгөөмөрийн хөндий хүн төрөлхтний түүхэнд хамгийн гайхамшигтай урлагийн бүтээлийг Ази тивд манлайлж бүтээж чадсан Өндөр гэгээн Занабазар нэгэн цаг дор төвлөн сууж байсан газар. Өнөөгийн Улаанбаатар хот олон газар нүүж, 1730-аад оны үед одоогийн Хан уул, Хатан туулын хөвөөнд төвлөрөх хүртэл 20-иод газар нүүдэллснийх нь нэг дурсгалт газар аж.
| “ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав |
|
ОХУ-ын Сахагийн тэмцээнээс Г.Хангайбаяр мөнгө, Б.Эрдэнэзаан хүрэл медаль хүртжээ
2026-11-08 09:30:01
Каратэгийн катагийн ДАШТ-ээс 1 алт, 2 мөнгөн медаль хүртжээ
2026-11-08 07:20:00
Монгол Улсын гал унтраах, техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-08 07:10:00
Вена хотод таеквондо-гийн “ITF 60 th Anniversary Summit” арга хэмжээ болж байна
2026-11-08 07:00:00
Польш Улсад “Business Women IMPACT 2026” эдийн засгийн конгресс болов
2026-11-07 09:43:22
“Алдар” спорт хороо чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-07 09:32:36
Манай 3х3-ын баг “Дакар 2026” олимпын наадмын шигшээ наймд шалгарлаа
2026-11-07 08:33:36
“ДАКАР-2026” 3х3-ын Монголын баг эхний ялалтаа авлаа
2026-11-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |