Ирэх 2025 оны төсвийн төсөлд төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгаснаа Сангийн яамнаас мэдэгдсэн. Мөн хөгжилд хөтлөх томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, татварын бодлогоор бүсчилсэн хөгжлийг дэмжих талаар бид дараах нийтлэлийг бэлтгэн хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа 2025 оны төсвийн төсөлд цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хэрхэн тусгасан мэдээллийг хүргэж байна.

Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг 2023 онд дунджаар 40, 2024 онд 10-20 хувиар нэмсэн. Тэгвэл ирэх 2025 оны төсвийн төсөлд 226.2 мянган төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан зургаан хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг баталж, тэтгэврийг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх, малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс хариуцах, тэтгэвэр тогтооход баримтлах итгэлцүүрийг жил бүр шинэчлэх зэрэг зохицуулалтыг хийсэн. Тэгвэл хуульд заасан дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 510 мянган иргэний тэтгэврийг инфляцтай уялдуулан зургаан хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Ингэснээр тэтгэврийн дундаж 875.8 мянган төгрөг болно.
Мөн манайд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 3.8 мянган хүүхэд байдаг бөгөөд тэдний хэрэгцээ, эм тарианы зардал бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зардалтай харьцуулахад өндөр. Иймээс байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй өрхийн орлогын баталгааг сайжруулах үүднээс тэдэнд олгодог амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг ирэх онд мөн зургаан хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг уг нэмэгдсэн хэмжээнээс 30 хувиар өсгөх, живхний зардлыг олгохоор тооцсон байна.

Жил ирэх бүр нэмэгдэж байгаа орон сууцны эрэлтийг хангах, хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ирэх онд 1.3 их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэр гаргахаар төлөвлөжээ. Үүний 50-иас доошгүй хувийг орон нутгийн иргэдэд олгох юм. Энэ хүрээнд Үндэсний орон сууцны корпорацыг байгуулж, иргэдийг орон сууцжуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн орон нутагт гурван хувийн ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгож, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчдын төрийн албанд ажилласан жилтэй нь уялдуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдах хугацааг нэмэгдүүлэх юм. Ингэхдээ орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжгүй орлого багатай өрхийг түрээсийн орон сууцаар хангах боломжийг бүрдүүлнэ. Түүнчлэн зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөттэй зээлийг гэр хороооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хэрэв хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц шинээр баривал 30 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх аж.
Иргэдийг орон сууцжуулах дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд 93.5 тэрбум төгрөг тусгасан байна. Ингэснээр орон нутагт 7282, Улаанбаатарт 6152 өрх, нийт 13,434 өрх орон сууц болон эрчим хүчний хэмнэлттэй орон сууцанд хамрагдах боломж бүрдэнэ.
.jpg)
Өндөр үнэтэй, чанарын шаардлага хангахгүй эм монголчуудын толгойны өвчин болсон. Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд олон улсын чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл, био бэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах ажлыг эхлүүлж, эмийн үнийн өсөлтийг хязгаарлах бодлого баримтлахаар тусгажээ. Энэ хүрээнд иргэдэд хямд үнэтэй, чанарын баталгаатай эм авах боломж бүрдэх юм.
Ирэх 2025 оны төвийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх хөнгөлөлттэй эмийн хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэхэд 37.2 тэрбум төгрөг тусгасан байна. Мөн “Эрүүл Монгол”, “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд” хөтөлбөрийг үргэлжлүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлтийг дэмжих хүрээнд 38 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тодруулбал, “Эрүүл Монгол” хөтөлбөрийн зардлыг нэг тэрбум төгрөгөөр нэмж 8.8 тэрбум, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зардлыг 7.4 тэрбум төгрөгөөр нэмж 20.1 тэрбум, “Эрүүл шүд” хөтөлбөрт шаардлагатай зардлыг 8.1 тэрбум төгрөгөөр нэмж 9.1 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.
Түүнчлэн хүүхдийн амьсгалын замын үрэвсэлт өвчлөлийг эрт үед нь эмчлэхэд анхаарч, аймаг, дүүргийн эмнэлгүүдэд үүсдэг ачааллыг бууруулах зорилгоор хөнгөн үед нь өрх, сумын эмнэлгүүдэд хүүхдийн өдрийн болон гэрийн цогц эмчилгээг хийх тарифыг баталжээ.

Нийт ажиллах хүчинд эзлэх төрийн албан хаагчдын тоог жил бүр бууруулах зорилтын хүрээнд ирэх жил улсын хэмжээнд шинээр ашиглалтад орох ерөнхий боловсролын 50 сургуулийн нийтлэг үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ. Тодруулбал, сургуулийн харуул, хамгаалалт, цэвэрлэгээ, цахилгаан, сантехникийн үйлчилгээг хувийн аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх юм. Мөн нэг аймгийг сонгож, одоо үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийг энэ жишгээр ажиллуулж, улсын хэмжээнд загвар байдлаар туршина. Ингэхдээ хувийн хэвшилд шилжин ажиллах албан хаагчдад зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгож, цалинг одоо байгаа түвшнээс тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр тусгажээ.
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн тоонд үндэслэн хийсэн судалгаагаар 34,906 суудал бүхий 50 сургууль барих шаардлагатай байгаа юм. Үүний өртөг нь 627.2 тэрбум төгрөг бөгөөд гурван жилд хуваавал, нэг жилд 209 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн үг. Харин хувийн хэвшлийн шаардлага хангасан байрыг түрээслэснээр жилийн зардал ес дахин багасаж, 23.6 тэрбум төгрөг болох юм. Иймд хувийн хэвшлийн шаардлага хангасан байрыг түрээслэхээр төсөвт тусгасан байна.
Мөн цэцэрлэг, сургууль, дотуур байрны хоолны зардлыг ирэх онд нэмэгдүүлж, хоолны орцонд сүүн бүтээгдэхүүн нэмж, зардлын тодорхой хэсгийг эцэг эх гаргах зохицуулалтыг хийхээр төлөвлөжээ.

Хүнсний хэрэгцээг хангах зорилгоор “Атарын IV” аян, "Хүнсний хангамж, аюулгүй байдал", "Цагаан алт", "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Тухайлбал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.1 их наяд төгрөгийн зээл олгоод байгаа бөгөөд 2025 онд 200 тэрбум орчим төгрөгийн шинэ зээл олгох тул ирэх оны зээлийн хүүгийн дэмжлэгт 97.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгасан аж. Мөн “Атрын 4” аяны хүрээнд 2025 онд 650 тэрбум төгрөгийн зээл олгохтой холбогдуулан ирэх оны зээлийн хүүгийн дэмжлэгт 58.7 тэрбум төгрөг, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 788 тэрбум төгрөгийн шинэ зээл олгохоор байгаа тул ирэх оны зээлийн хүүгийн дэмжлэгт 77.1 тэрбум төгрөг тусгасан байна.
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд 500 тэрбум төгрөгийн шинэ зээл олгохоор байгаа тул ирэх оны зээлийн хүүгийн дэмжлэгт 143.4 тэрбум төгрөг тусгажээ. Мөн шинээр олгох зээлд батлан даалт олгохтой холбогдуулан Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгийг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр холбогдох зардлыг тусгасан байна.
Түүнчлэн арилжааны банкин дахь 1.3 их наяд төгрөгийн Малчдын зээлийн үндсэн төлбөрийг нэг жилээр хойшлуулж, тус хугацаанд төлөх зээлийн хүүгийн 6 нэгж хувиас давсан хэсгийг төсвөөс төлсөн. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан зээлийн хүүгийн зөрүүг 2024, 2025 онуудад хоёр хуваан төлж байгаа бөгөөд ирэх онд 77.3 тэрбум төгрөг төлөхөөр тусгаад байна.
| ТӨСӨВ 2025: ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ ЗУРГААН ХУВИАР НЭМНЭ |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |