Өнгөрсөн жилүүдэд төсөв батлахад үүсдэг нэг бэрхшээл нь аль нэг аймаг, дүүргээс сонгогдсон гишүүн тухайн тойргийнхоо буюу өөрийг нь сонгосон иргэдийн л асуудлыг анхаарч, түүнийгээ аль болох төсөвт тусгахыг эрмэлздэг байсан. Өөрөөр хэлбэл, энэ нь Монгол Улсыг том зургаар нь харах, хөгжүүлэх боломжийг боомилох нэг шалтгаан болж байв. Тэгвэл өнгөрсөн УИХ-ын сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан нь төсвийг ч мөн бүсчилж төлөвлөх боломжийг бүрдүүлжээ. Ийн ирэх оны төсвийн төслөөр бүсийн онцлогт нийцсэн татварын уян хатан бодлого баримтлахаар төлөвлөөд байна.
2025 оны төсвийн төсөл нь нийгэм, эдийн засгийн тулгамдсан, хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформын эхний шатыг хэрэгжүүлэх, нийслэлийн төвлөрлийг задлах зэргээр олон жил ужгирсан асуудлуудыг дорвитой шийдвэрлэхэд чиглэснээрээ онцлог гэдгийг Сангийн яамнаас танилцууллаа. Ингэхдээ 2024 оны төсвийн тодотголоор хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангасан бол ирэх оны төсвөөр бүтээн байгуулалтуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн гэдгийг онцолж байв.
Ирэх оны төсвийн төслөөр орлогыг 33.8 их наяд, урсгал зардлыг 24.5 их наяд, нийт зарлагын хэмжээг 35.7 их наяд төгрөгөөр төлөвлөжээ. Мөн цаашид ДНБ-ий дөрвөөс доошгүй хувийг хөгжлийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд зарцуулах бол урсгал зардлыг ДНБ-ий 30 хувьд уяж, хязгаарлана гэдгийг тодотгов. Монгол Улсын хувьд урсгал зардал ДНБ-ий 30 хувийг давсан хоёр тохиолдол байдгийн нэг нь ковидын үе аж.
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ ТОГТВОРЖИНО
Коронавирусээс үүдэлтэйгээр дэлхийн олон оронд эдийн засгийн хүндрэл үүссэн бөгөөд хөгжиж буй орнуудын тухайд богино хугацаанд сэргэсэн бол хөгжингүй орнуудын хувьд одоо л хэвийн нөхцөл байдалдаа эргэн орж байгаа гэнэ. Иймээс ч ирэх 2025 онд дэлхийн эдийн засгийн өсөлт, инфляц тогтворжих төлөвтэй байгаа юм. Харин манай урд хөрш болох БНХАУ-ын тухайд эдийн засгийн өсөлт энэ онд таван хувьтай байсан. Ирэх онд энэ өсөлт 4.1-4.5 хувь байх төлөвтэй байгаа нь тус улстай хийх манай гадаад худалдааны эргэлт тогтвортой байхыг илтгэж байна. Сангийн яамнаас ч энэ бүхнийг харгалзан үзэж, төсвийн төсөлдөө тусгажээ.
ТАТВАРЫН БОДЛОГООР БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ
2025 оны төсвийн бодлого Бүсчилсэн хөгжлийн зорилттой уялдсан татварын бодлого хэрэгжүүлэх, төрийн өмч хөрөнгийн үр ашгийг өсгөх, боловсруулах үйлдвэрийг татварын бодлогоор дэмжих, Үндэсний баялгийн сангаар дамжуулан үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд чиглэжээ. Энэ хүрээнд бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүсийн онцлогт нийцсэн татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, бүсийн тэргүүлэх чиглэлд нийцсэн томоохон төслийн барилгын материал, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж, НӨАТ-ыг дөрөв хүртэлх жилээр хойшлуулна. Мөн бүсчилсэн хөгжлийн томоохон төслийн үл хөдлөх эд хөрөнгийн татварыг тэглэж, төслийн үйл ажиллагаанаас олох орлогод ногдуулах албан татварыг эхний таван жилд 90 хувь хөнгөлнө. Түүнчлэн бүх төрлийн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортыг дэмжиж, гаалийн татвараас 100 хувь хөнгөлөхөөр төлөвлөжээ.
Хувийн хэвшлийг дэмжих татварын бодлогын хүрээнд нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлбэл татварын хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд:
Мөн Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд нийт 93.5 тэрбум төгрөг тусгажээ. Ингэснээр тус онд орон нутагт 7282, Улаанбаатар хотод 6152 өрх, нийт 13,434 өрх орон сууц болон эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцад хамрагдах боломж бүрдэх юм.
6.9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЗАРЦУУЛНА
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар Монгол Улсыг зургаан бүсэд хуваасан. Ингэхдээ баруун бүсийг Тогтвортой хөгжлийн бүс, хойд бүсийг Аялал жуулчлал, аж үйлдвэрлэлийн хөгжлийн бүс, хангайн бүсийг Дэлхийн нүүүдэлчдийн голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүс, төвийн бүсийг Эрүүл хүнс үйлдвэрлэгч, экспортлогч бүс, говийн бүсийг Үндэсний баялгийн санг бүрдүүлэгч бүс, зүүн бүсийг Олон улсын худалдаа, логистикийн таталцлын бүс болгон хуваасан байдаг. Энэ хүрээнд 220 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төсвийн төсөлд тусгаснаар 2025 онд улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжаар 10.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Үүний 38 хувь буюу 4.3 их наяд төгрөг нь улсын төсвөөс санхүүжих бөгөөд бүсчилсэн хөгжлийг дэмжих хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлнэ. Харин 27 хувь буюу 2.6 их наяд төгрөг нь гадаадын зээл, тусламжаар санхүүжих бөгөөд үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлнэ. Тэгвэл орон нутгийн төсвөөр санхүүжих 35 хувь буюу 3.4 их наяд төгрөгийг Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын суурь асуудлыг шийдэх, орон нутагт нэн шаардлагатай жижиг төслүүд болон төрийн үйлчилгээг тасрлатгүй хүргэхэд хэрэгцээтэй төслүүдэд зарцуулах юм. Өөрөөр хэлбэл, бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн нийт 6.9 их наяд төгрөгийг төлөвлөсөн нь өмнөх онуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
Нийт хөрөнгө оруулалтын 24 хувийг зам тээвэр, 10 хувийг дэд бүтэц, орон сууцжуулалт, есөн хувийг боловсрол, 16 хувийг төрийн үйлчилгээ болон эрчим хүчинд, долоон хувийг аж үйлдвэрт, 35 хувийг бусад салбарт зарцуулна.
ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭД БҮТЦИЙГ БАЙГУУЛНА
Сүүлийн 10 жилд Монгол Улс нийгмийн дэд бүтцийг бүрдүүлэхэд түлхүү анхаарсан байна. Тодруулбал, 600 гаруй сургууль, 700 гаруй цэцэрлэг, 160 гаруй эмнэлэг, соёл, спортын 200 орчим байгууламж байгуулж, 200 гаруй инженерийн дэд бүтцийг шийдэж, 6100 км гаруй авто зам тавьжээ. Тэгвэл 2025 оны төсөвт анх удаа хөгжлийг дэмжих эдийн засгийн дэд бүтцийг байгуулахаар төлөвлөн 6.9 их наяд төгрөг тусгасны 2.9 их наяд төгрөг буюу 42 хувийг нь зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн ажлуудад төлөвлөсөн байна. Ингэснээр 2025-2028 онд аймгийг аймагтай, аймгийг боомттой холбох, мөн аялал жуулчлалын зориулалтаар 4439 км авто зам тавих юм. Түүнчлэн эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадлыг нэмэгдүүлж, инженерийн дэд бүтцийн тухайд орон сууцжуулах, хувийн хэвшлийг дэмжихэд анхаарна.
Монгол Улсын авто замын сүлжээний урт 14,921 км. Үүнээс 7544 км нь хатуу хучилттай бол 905 км хайрган, 347 км нь сайжруулсан хөрсөн, 6124 км нь ердийн хөрсөн зам. Нийслэлтэй 21 аймаг, 107 сум хатуу хучилттай замаар холбогдсон. Тэгвэл 2024 онд 2319 км зам тавих ажил үргэлжилж байгаа бол ирэх онд 2120 км зам тавихаар төлөвлөжээ. Үүнд аймгийг аймагтай холбох 1079.7 км, аймгуудыг боомттой холбох 708.6 км, аялал, жуулчлалын 332.6 км авто зам барихаар төлөвлөөд байна.
640 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭС 108 НЬ ШИНЭ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх 2025 онд 640 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс 108 нь шинэ төсөл юм. Барилга байгууламж, дэд бүтцийн 555 төсөл хэрэгжүүлэхээс 38 нь шинэ төсөл.
2021-2023 онд сургуулийн 104 барилга ашиглалтад орж, суудлын тоо 48,298-аар нэмэгдсэн бол 2024 онд 20,020 суудал бүхий 49 барилга ашиглалтад орно. Харин 2025 онд 40,610 хүүхдийн суудал бүхий 90 сургуулийн барилгын ажил үргэлжлэн хэрэгжинэ. Тэгвэл 2021-2023 онд цэцэрлэгийн 143 барилга ашиглалтад орж, орны тоо 21,490-ээр нэмэгдсэн. 2024 онд 9455 ор бүхий 68 цэцэрлэгийн барилга ашиглалтад орох бол 2025 онд 9540 хүүхдийн багтаамжтай 62 цэцэрлэгийн барилгын ажил үргэлжлэх юм.
14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2025 оны төсвийн төсөлд туссан нэг чухал хөрөнгө оруулалт бол нийслэлийн төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах мега төслүүдийн санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд 2028 он хүртэл 14 мега төсөл хэрэгжинэ. Үүнд, Хөшигийн хөндийн туннел, ган татлагат гүүрэн байгууламж, зэс боловсруулах цогцолбор, гангийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, үндэсний хиймэл дагуул, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл зэрэг багтаж байна.
ТӨСӨВ 2025: ХӨГЖИЛД ХӨТЛӨХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫН ГАРААНЫ ЖИЛ |
|
2025-03-31 14:49:38
2025-03-31 14:26:10
2025-03-31 14:19:41
2025-03-31 14:13:12
2025-03-31 13:58:40
2025-03-31 13:55:25
2025-03-31 13:36:36
2025-03-31 13:23:33
2025-03-31 12:56:49
2025-03-31 12:47:05
2025-03-31 12:40:00
2025-03-31 12:27:19
2025-03-31 12:15:20
2025-03-31 12:00:58
2025-03-31 12:00:00
2025-03-31 11:52:52
2025-03-31 11:03:43
2025-03-31 10:52:10
2025-03-31 10:24:18
2025-03-31 10:13:48
2025-03-31 10:08:15
2025-03-31 09:52:02
2025-03-31 09:45:03
2025-03-31 08:57:45
2025-03-31 08:35:14
2025-03-31 08:27:32
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 06:00:00
2025-03-31 06:00:00
2025-03-30 16:39:21
2025-03-30 16:32:40
2025-03-30 15:41:24
2025-03-30 14:55:33
2025-03-30 14:45:38
2025-03-30 13:34:33
2025-03-30 12:53:42
2025-03-30 11:09:50
2025-03-30 09:41:01
2025-03-30 09:26:36
2025-03-30 09:12:37
2025-03-30 09:06:33
2025-03-30 08:58:56
2025-03-30 08:54:45
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |