ЭДИЙН ЗАСАГЧ Н.ЭНХБАЯР: Төсвийн тухай хуулиудад орлого нэмэгдэхийн хэрээр тодотгол хийхгүй гэж заасан байгаа
 (64).jpg)
“Улсын төсөвт орлого өмнөх оны төсөөллөөс нэмэгдсэн. Мөн эдийн засаг тогтворжиж байгаатай холбогдуулан төсөвт тодотгол хийх талаар хэлэлцэж байна. Харин төсвийн тухай хуулиудад орлого нэмэгдэхийн хэрээр тодотгол хийхгүй гэж заасан байгаа. Тэгэхээр төсөвт тодотгол хийхийн тулд хэд хэдэн хуулийн заалтыг өөрчлөх шаардлага үүснэ. Энэ жилийн баталсан төсвийн 10 хувьтай дүйцэхүйц мөнгөн дүнг тодотголоор зарлагадна. Ингэснээр 2024 оны улсын төсөв өндөр батлагдах магадлалтай. Эдийн засаг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад л нэмэгдсэн. Тухайн жилийн төсвийг батлах үеэрээ л цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх талаар хэлэлцэх хэрэгтэй. Төсвийн орлогоос шалтгаалж, хасаж нэмээд байж болохгүй. Цалин, тэтгэвэр танаж болдоггүй суурь зардал учир сайн бодож, тооцоолж, судалж байж нэмэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа дараагийн жилийн төсөвт хүндрэл үүсгэж, төсвийг алдагдал гарах магадлалтай”
ЭДИЙН ЗАСАГЧ Б.ЛАКШМИ: Энэ оны улсын төсөвт тодотгол хийвэл эдийн засгийн өсөлт саармагжих эрсдэлтэй
 (63).jpg)
“Төсөвт тодотгол хийж, цалин, тэтгэмж, тэтгэврийг нэмэхийн тулд ойролцоогоор 1.3 их наяд төгрөг зарцуулна. Ард иргэдийн амьдрал хүнд цалин, орлого хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Гэхдээ цалин нэмэгдэхэд дагаад инфляц өсдөг зах зээлийн бичигдээгүй “хууль” бий. Тэгэхээр үр дүн байхгүй, цалин нэмж байгаа нэртэй төсөвт алдагдал үүсэж, эдийн засгийн өсөлт саармагжих эрсдэлтэй. Манай улсын төсөв нүүрсний экспортоос шалтгаалан нэмэгдэж, буурдаг. Бид цар тахлын өмнө хамгийн ихдээ 37 сая тонн нүүрс экспортлдог байсан. Цаашид энэ хэмжээ нэмэгдэх, тогтвортой байна гэсэн үг биш. Богино хугацааны өсөлтийн үр дүнгээр тодотгол хийх маш буруу сонголт юм. Хэрэв зайлшгүй төсөвт тодотгол хийхээр болбол хамгийн бага тэтгэвэр 500 гаруй төг байгаа, анх тогтоохдоо багаар тогтоочихсон тэр зөрүүг өнөөдөр болтол арилгаагүй. Ийм бага тэтгэвэр авч байгаа хүмүүс шууд ядуурал руу орчхоод байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн тэтгэврийг нэмэх үе шаттай төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Зарим нэгийг нэгмөсөн сайн нэмж өгөх хэрэгтэй байна.
ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН: Энэ оны улсын төсөвт тодотгол хийх ямар ч шаардлагагүй
.jpg)
“Өнгөц харахад иргэдийнхээ амьдралын түвшнийг дээшлүүлэхийн тулд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх нь зөв мэт байна. Гэхдээ эдийн засаг бүрэн сэргээгүй үед олон эрсдэл дагуулна. Оновчтой бодлогоор эдийн засгийн бүтээмжтэй уялдуулан нэмэх нь зүйтэй. Хэрэв яарч буруу үйлдэл хийвэл инфляц бууруулах бус илүү өсгөх магадлалтай.Төсөвт тодотгол хийгээгүй жил манай улсад бараг байхгүй. Сүүлийн үед сонгуулийн өмнөх жилийн төсөв тэлэлттэй байдаг гэх асуудал яригдаж байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, улс төрийн нөхцөл байдал эрчимтэй байгаа энэ үед хэрэггүй нэмэлт тодотгол хийж магадгүй. Төсвийн тухай хуульд ямар үед яаж тодотгол хийх талаар тодорхой заасан байдаг. 2023 оны төсөв батлагдахад нэлээд өөдрөг төсөв боллоо гэж харж байсан. Гэхдээ оны эхний дөрвөн сарын байдлаар төсөвт ямар нэгэн нэмэлт тодотгол оруулах шаардлага алга. Манай улсын хувьд нэлээд хүчтэй халамжтай болсон байна. Үүнийгээ дагаад ажиллах хүчний тоо хэмжээ буурч, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал эргэлзээтэй байгаа. Мөн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс үүдэн инфляцын түвшин өссөн. Иймд өнөөдрийн эдийн засгийг өсөлтийг цааш өсгөх, нийгмийн халамжийг хэрхэн зөв удирдах нь томоохон сорилт болж байна”
| Энэ оны улсын төсөвт тодотгол хийвэл эдийн засгийн өсөлт саармагжих эрсдэлтэй |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |