Хаалга задгай Шамбалын
Хаанаас нь ч орж болно
Т.Содномнамжил
Мөнгөн үеийн уран бүтээлчдийг залган хэсэг залуус Монголын утга зохиолд хөл тавьж, цахиур хаглаж байсныг хэн хүнгүй мэднэ. Эдгээр залуус дунд дорнын намуухан салхи шигээ нэгэн эр ирсэн нь Т.Содномнамжил. Оюун санааны яруу найрагч хэмээн ард олондоо хүндлэгдсэн О.Дашбалбарын шавь нарын нэг, Эрээнцавын эвдрээгүй найрагч Д.Нямсүрэнгийн шавь тэрээр утга зохиолын ертөнцөд даруухан хөл тавьж, ялгуусан амьдарсан нэгэн. Энэ л эгэлгүй хүний талаар олон сайхан хууч яриа бий. Түүний найз нөхөд “Манай Со бол нирвааны ертөнцийг ойлгосон хувилгаан, амьдралын мөн чанар гэгээрлийг бичдэг найрагч” хэмээн өгүүлэх нь олонтой.
Т.Содномнамжил яруу найрагч багаасаа л ном, сонин их уншдаг, ой тогтоол сайтай даруухан хүү байжээ. Түүний ой тогтоол сайтайг сургууль, цэцэрлэгийн багш нар нь сайшаан магтдаг байжээ. Ном уншихдаа түрүүлгээ харж хэвтээд уншдаг байсан гэдэг. Ээж, аавыгаа ажилдаа явахаас өмнө эртлэн босож, мод хагалж, гал өрдөж, цай чанадаг ачлалтай хүү байсан хэмээн түүний ээж Я.Энэбиш хууч дэлгэж байлаа. Мөн тэрбээр “Хүү минь есдүгээр ангидаа нутгийнхаа ганданд шавилан сууж, жил гаруй болоод хот явсан. Нэлээд хэдэн жилийн дараа буцаж ирээд хамба болон сууж байлаа. Аав нь бурхан болоод удаагүй байхад би захиа бичиж, хүүгээ нааш авчирсан. Лам дээлтэй хүү аавыгаа дагаж, нийслэл хотод ирээд О.Дашбалбар агсны шавь болж, гэрт нь амьдарч олон сайхан шүлэг тэрлэснийг утга зохиол сонирхогчид андахгүй.
Түүний ээж Я.Энэбиш Б “Би, миний хүү нутагтаа ир. Ээждээ жаахан ч гэсэн хань бол. Зах зээлийн нийгэмд амьдрал хэцүү байна” гэсэн утгатай захиа бичин хүүгээ дэргэдээ дуудсан даа. Тухайн үед одоогийнх шиг гар утас байсангүй. Хотоос хүн ирээд явахаар л захиагаа дайж явуулдаг байв. Хүүг минь ирснээс хойш Д.Нямсүрэн гуай болон нутгийн шүлэг бичдэг залуус манайхаар их ирдэг болсон. Мөн “Д.Нямсүрэн ахынд очлоо” гээд Эрээнцав руу байнга л явдаг байлаа. Үүнээс гадна Д.Нямсүрэн “Цаг болж нөхцөл бүрэлдэхэд” шүлэгтээ
Цаг болж нөхцөл бүрэлдэхэд
Шавь Содномнамжил баруун зуугийн хамба болно
Цаг болж нөхцөл бүрэлдэхэд
Шамбалын орноо сууж, шүлэг бичихээр би явна” гэж бичсэн байдаг. Яруу найрагчдын үг ид шидтэй юм билээ. Хүү минь нээрээ л хамба болж, сүсэгтэн олныхоо зам мөрийг чамгүй зассан. Мөн Д.Нямсүрэн ч гэсэн шамбалын орондоо шүлэг бичихээр зорьсон. Одоо бол тэр хоёр минь ариун шамбалын оронд хамтдаа шүлгээ бичиж, хангинуулан уншиж суугаа байх” гэжээ. Дорнын их найрагч Д.Нямсүрэн багшдаа очиж, бичсэн шүлгээ үзүүлж, байнга сайшаал магтаал сонсож, нутгийнхаа зон олныг бурхны сургаалаар гэгээрүүлж, тал нутгийндаа хувилгаан байлаа. Хэрлэн голынхоо хөвөөнд шүлгээ бичиж, номоо хурж, байгаль эх дэлхийнхээ дуу хоолойг шүлэг найргаараа хүн арддаа хүргэдэг байжээ. Энэ л эгэлгүй хэрнэ, энгийн нэгэн хүмүүний авьяас, онгодоор бичигдсэн шүлэг одоо ч уншигчдын зүрхэнд амь халуунаараа байна. Лам дээлтэй хүү аавыгаа дагаж, нийслэл хотод ирээд О.Дашбалбар агсны шавь болж, гэрт нь амьдарч олон сайхан шүлэг тэрлэснийг утга зохиол сонирхогчид андахгүй.
Тал нутагтаа даяан хийж, шүлгээ бичиж, ном хурж, ташуу энгэртэй лам дээл, арцны үнэрээр гоёдог Т.Содномнамжил. Өөрийн шавь нараа дагуулан дорнын буурал талд алхах нь олонтой байжээ. Тэр тал нутгийнхаа ариун салхийг монголын уран зохиолд сэвэлзүүлсэн хувилгаан юм. Тэр бурхны шившлэгтээ рашаанаар монголын яруу найргийг ариусгаад мордсон будда юм.

Талын хязгаар, тэнгэрийн хаяанаас сүрэг шувуу нисэх тэртээ холын нутагт, шамбалын оронд Т.Содномнамжил өдгөө шүлэг бичээд цангинатал уншин суугаа болов уу гэж бодно. Хээр талын шаргал өвс халиурч, сэвшээ салхи сэрчигнэж, Хэрлэн голын ус цалиглан, Гандангийн ногоон дээвэрт тагтаа бясалгаж, дорнын тэнгэр улааран байгаа нь тал нутгийн хувилгаан Т.Содномнамжилыг үгүйлэн буй нь энэ биз ээ.
Тэр номин ногоон нутгийнхаа хувраг цагаан салхи
Дорнын цэнхэр хязгаар нутгаас ташуу энгэртэй, гандсан улаан дээлтэй их хүрээнд ирж, О.Дашбалбар гэх агуу хүмүүнд шавь орж, утга зохиолын их ай савд хөл тавьсан тэр тэнгэрт гэрэл цацруулаад харвасан нэгэн од яах аргагүй мөнөөсөө мөн.Түүний энэ эгэлээс эгэл түүхийг түүнээс ч олон хүн мэднэ. Хамгийн харуусалтай нь тэр хоромхон зуурт гялалзаад өнгөрсөн од. Тэр яах аргагүй Дорнын их талдаа татсан суунаг цагаан зэрэглээ. Тэр номин ногоон нутгийнхаа хувраг цагаан салхи. Улаан шарыг гялбуулсан алтан нар. Тэр Хэрлэн голынхоо урсгал шиг дөлгөөхөн ааштай, хөх тэнгэрийнх шигээ уудамхан сэтгэлтэй нэгэн байлаа. Тиймээс ч тэр уншигчдынхаа оюун санаанд амьд оршихуй болон үлдсэн биз ээ.

| ТАЛ НУТГИЙН ХУВИЛГААН |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |