Монгол Улс дэлхийд тархсан ховор олдворуудаа эргүүлэн авчрахаар ажиллаж байна. Уг ажлын хүрээнд өнгөрсөн зун АНУ-аас олон тооны үлэг гүрвэлийн яс, чулуужсан өндөг, тэр дундаа 70 сая гаруй жилийн өмнөх үед хамаарах алиорамусын гавлын ясыг авчирсан. Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр Монголоос дэлхийд тархсан ховор олдворуудаа эргүүлэн авчрах ажлыг идэвхтэй үргэлжлүүлж байгаа бөгөөд Их Британи, ОХУ, БНХАУ зэрэг орны холбогдох албатай манай оронд хамаарах ховор олдвороо эргүүлэн авчрахаар ярьж, ажиллаж байгаа юм байна. Уншигч танд эх орондоо эргүүлэн авчрахаар ажиллаж буй ховор олдворуудаас онцлон хүргэе.
Лондон хот дахь Британийн төв номын санд Монголын анхны Ерөнхий сайдын бичсэн хадгалагдаж байгаа юм байна. Тухайлбал, анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн тухайн үеийн Британийн хаанд илгээсэн захидал аж. Захидлыг Манжийн хаант улсаас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарласны дараа буюу 1920-оод оны үед илгээсэн байдаг.

Персийн Рашид ад-Дин гэх эр 13-14 дүгээр зуунд монгол ноёдын төлөө ажиллаж, одны ажилд тусладаг байжээ. Харин тэрээр нутаг буцах болохдоо монгол ноёдын эдэлж хэрэглэж байсан даавуу, өлгий зэрэг зүйлийг авч явсан бөгөөд өдгөө уг олдворууд Шотландын нийслэл Эдинбургийн музейд хадгалагдаж байгаа.

1920-оод оны үед Оросын судлаач Петр Козлов Монголын нутгаар хайгуул, судалгаа хийсний дүнд Хүннү гүрний үед хамаарах хиргэсүүр, олдвор олсон байдаг аж. Улмаар тухайн үед судалгаа хийх, сэргээх засварлах зорилгоор Монголоос ОХУ руу илгээсэн ч эргүүлэн явуулаагүй байдаг юм байна. Өдгөө тус Хүннү гүрний үед хамаарах олдворууд ОХУ-ын хотуудын музейд хадгалагдаж байдаг аж.
(10).jpg)
Ташрамд дурдахад, Монгол Улс сүүлийн жилүүдэд түүхэн олдворуудаа эргүүлэн аврахаар идэвхтэй ажиллаж буй. Гэсэн ч зарим орны музейн хувьд улсынхаа засаг захиргааны байгууллагаас хараат бус байдаг учир түүхэн олдворуудыг буцааж өгөхөөс татгалзах зэрэг асуудал тулгарч байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
| ТАНИЛЦ: ЭРГҮҮЛЭН АВЧРАХААР АЖИЛЛАЖ БУЙ ДЭЛХИЙД ТАРХСАН МОНГОЛЫН ХОВОР ОЛДВОРУУД |
|
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026-10-13 20:04:22
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |