• Өнөөдөр 2024-05-04

Дэлхийд өнөөдөр

2020-11-03,   667

Вена хотын төвд буудалцаан болов
 
Австрийн Вена хотод даваа гарагийн үдэш буудалцаан болж хүний амь эрсдэн, 14 хүн шархдаж гэмтсэн байна. BBC мэдээлж буйгаар буудалцааны үеэр нэг эрэгтэй амь үрэгдсэн бол мөн үеэр шархадсан нэгэн эмэгтэй эмнэлэгт нас баржээ. Гэмт хэрэг хамгийн их гардаг хэд хэдэн дүүрэгт нэгэн зэрэг гарсан халдлагын үеэр зэвсэгт этгээдүүдийн нэг цагдаа нарын суманд өртөж нас барсан бол нэгийг нь баривчилсан аж. 
Австрийн Канцлер Себастьян Курц болсон явдлыг террорист халдлага хэмээн үзэж, Дотоод хэргийн сайд Карл Нехаммер иргэддээ хандан аюулгүй байдлаа хамгаалахыг уриалжээ. Одоогоор Австрийн нийслэлд халдлага үйлдсэн хүмүүсийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна. 
 
Кабулын их сургуульд халдлага болжээ
Афганистаны Кабулын их сургуулийн оюутны хотхонд зэвсэгт этгээдүүд халдсаны улмаас 22 хүн амиа алдаж, 22 хүн шархадсан байна. Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлж буйгаар халдлага үйлдсэн хүмүүс хууль сахиулагчидтай хэдэн цаг буудалцаж, эсэргүүцэл үзүүлсэн гэнэ. Их сургуулийн кампуст Ираны номын яармаг болж, эрх баригчдын төлөөлөл, өндөр албан тушаалтнууд ирэх байсныг тооцоолон зэвсэгт этгээдүүд халдсан бололтой. Халдлагаас хэдэн цагийн дараа “Исламын улс” бүлэглэл энэ хэрэгт хариуцлага хүлээхээ мэдэгдсэн байна. 
 
Жонни Депп ялагдлаа 
Холливудийн жүжигчин Жонни Депп Британийн “The Sun” сонины эсрэг гаргасан нэхэмжлэлийг Лондон хотын шүүх хэлэлцжээ. “The Sun” сонинд Жонни Депп эхнэр Эмбер Хердэд гар хүрсэн гэж бичсэнийг шүүх үнэн хэмээн үзэж, нэр төрд нь халдсан хэргээр нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргав. 
 

Дэлхийд өнөөдөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188