Туркт газар хүчтэй хөдөлжээ
Туркийн Измир мужид газар хүчтэй хөдөлж, 50 гаруй хүн амь нас, эрүүл мэндээрээ хохироод байгааг тус улсын дэд ерөнхийлөгч Фуат Октай мэдээллээ. Гамшиг болсон газар найман барилга нурж сүйдсэн бөгөөд аврах багийнхан ажиллаж байна.
Зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү дайрав
Канадын Квебек хотод дундад зууны үеийн загвартай хувцас өмссөн нэгэн этгээд хутга барин хүмүүс рүү халдсаны улмаас хоёр хүн нас барж, таван хүн гэмтэж бэртжээ. Хууль сахиулагчид хэргийг шалгаж байна.
Гүржийн сөрөг хүчнийхэн жагсаж байна
Гүржийн парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн жагсаж байна. Сонгуульд эрх баригч “Гүржийн мөрөөдөл-Ардчилсан Гүрж” нам ялалт байгуулсан бөгөөд сөрөг хүчнийхэн санал хураалтыг будлиантай болсон гэж үзэж буй.