Нью-Йоркт аюулгүй байдлыг хангахад бэлдэнэ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан Нью-Йоркийн аюулгүй байдлыг хангахад бэлдэж байна. Хотын захирагч Билл де Блазиогийн мэдэгдэж буйгаар сонгуультай холбоотой олныг хамарсан жагсаал, эмх замбараагүй байдал үүсэж магадгүй тул шаардлагатай тохиолдолд хэв журам сахиулах цагдаа хүчнийхнийг ийнхүү бэлдэж буй аж. Ерөнхийлөгч Д.Трамп ч, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ч ялагдсан тохиолдолд эсэргүүцэл үзүүлэхгүй гэдгээ онцолж байгаа юм. Гэхдээ Нью-Йорк муж, тэр дундаа Нью-Йорк хотын оршин суугчид Ардчилсан намыг дэмждэг тул Трамп ялсан тохиолдолд тайван жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөн болох эрсдэл өндөр.
Хамгийн аймшгийн киног нэрлэв

Британийн “broadbandchoices” компанийн хийсэн судалгаагаар хамгийн айдас төрүүлэм киногоор “Синистер”-ийг нэрлэжээ. Хоррор төрлийн кинонуудаас судлаачид шилж хүмүүст үзүүлэн, зүрхний цохилтоор нь хэр их айж байгааг тодорхойлох туршилт хийсэн байна. 2012 онд дэлгэцэнд гарсан “Синистер” киног үзэх үед хүмүүс хамгийн ихээр айж, зүрх нь нэг минутад 86 удаа цохилж байжээ. Хамгийн аймшгийн киноны жагсаалтад мөн найруулагч Жеймс Ваны “Астрал”, “Хараал” зэрэг бүтээл орсон байна.
Франц: Хэт даврагчидтэй тэмцэнэ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон лалын хэт даврагч үзэлтнүүдтэй цаашид хүчтэй тэмцэнэ гэж мэдэгдлээ. Багш Самуэль Пати амиа алдсны дараа Францын олон хотод иргэд жагссан бөгөөд эрх баригчид иргэдийнхээ аюулгүй байдал, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахаа мэдэгдэж байна. Ташрамд, багшийн амийг хөнөөсөн этгээд Москвад төрж, зургаан настайдаа Франц руу дүрвэсэн нэгэн байжээ.
| Дэлхийд өнөөдөр |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |