ОХУ-ын зургаан иргэнийг буруутгав

Их Британи, АНУ-ын эрх баригчид ОХУ-ын зургаан иргэнийг олимпын наадмын цахим хуудас, Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын сүлжээг хакердсан гэж буруутгаж байна. Америкийн Хууль зүйн яамны мэдээлж буйгаар тэд Оросын Тагнуулын Ерөнхий газрын ажилтнууд гэнэ. Оросын Тагнуулын ерөнхий газрын 74455 дугаарын тусгай ангийн бүрэлдэхүүнд багтдаг гэх Юрий Андриенко, Сергей Детистов, Павел Фролов, Анатолий Ковалев, Артем Очиченко, Петр Плискин нар Пёнчаны өвлийн олимпын наадмын цахим хуудас, Украины Засгийн газар, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны сонгуулийн штабын серверт нэвтэрсэн гэж Лондон, Вашингтон үзэж буй. Оросын Төрийн думын гадаад хэрэг хариуцсан хорооны дарга Леонид Слуцкий энэ талаар ийм мэдэгдлүүд ямар ч баталгаа, нотолгоогүй, Москваг харлуулах гэсэн оролдлого байдаг гэж онцолжээ. Ташрамд олон улсын томоохон компаниудын серверт халдаж, их хэмжээний хохирол учруулсан “NotPetya” вирусийг орос хакерууд зохион бүтээсэн гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдсэн.
Хятадын эдийн засаг сэргэж байна

Өнгөрсөн даваа гарагт Бээжингийн танилцуулсан статистикаас харвал коронавирусийн дараа Хятадын эдийн засаг сэргэж байна. БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн долдугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд таван хувиар өссөн байна. “Covid-19” халдвар гарснаас хойш 6.8 хувиар агшаад байсан тус улсын эдийн засаг ийнхүү өссөн үзүүлэлттэй гарсан нь нөхцөл байдал сайжирч байгааг илтгэж байгаа юм. Тус улсад сүүлийн хэдэн сар коронавирусийн халдвар бага байгаа бөгөөд бизнес, үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлалын салбар сэргэж байна. Тухайлбал, аравдугаар сарын баярын амралтаар орон даяар 637 сая хүн аялсан нь өнгөрсөн жилийнхээс 19 хувиар л буурсан үзүүлэлт юм. Ажиглагчдын таамаглаж буйгаар цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралыг богино хугацаанд давж гарч, эдийн засаг нь хэвийн өсөлтөд хүрэх улс Хятад байж магадгүй нь.
Улс төр, шашны сэдэвт шог зургийн ном хэвлэх санал гаргалаа

“Charlie Hebdo” сэтгүүлд нийтлэгдсэн Мухаммед зөнчийг ёгтолсон шог зургийг хичээлдээ ашигласан түүхийн багшийн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг Францад гарсан. Парисын ойролцоох Конфлан-Сент-Оноринд ийм аймшигт хэрэг гарсны дараа улс төр, шашны сэдэвт хошин зургийн ном гаргах саналыг дэвшүүлж байна. Энэ төрөл жанрыг олонд таниулах зорилгоор орон нутгийн болох үндэсний хэвлэлд нийтлэгдсэн бүтээлүүдээс түүвэрлэн ном болгон хэвлэх саналыг Францын Боловсролын сайд Жан-Мишель Бланкер дэмжиж буйгаа илэрхийлжээ. Өнгөрсөн баасан гарагт түүхийн багш Самюэль Патийг Абдулак гэгч этгээд толгойг нь тасдан хөнөөсөн юм. Москвад төрж, хожим Франц руу дүрвэсэн 18 настай чечень гаралтай Абдулакийг цагдаа нар Эраньи хотод саатуулсан ч гэмт этгээд хууль сахиулагчдын суманд өртөж нас баржээ. Одоогоор энэ хэрэгт холбогдуулан 11 хүнийг саатуулаад байгаа юм.
Францын Ерөнхийлөгч энэ хэргийн алан хядах үйл ажиллагаа хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд Чеченийн тэргүүн Рамзан Кадыров амиа алдсан багшийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, хэт даврах үзэл, алан хядах үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа онцолсон. Самюэль Патигийн дурсгалд зориулсан жагсаал Парис болон бусад хотод боллоо.
| Дэлхийд өнөөдөр |
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 4.6 жилийн хорих ял оноолоо
2026-09-28 18:30:31
Жүдочид Азийн наадмыг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 16:06:50
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно
2026-09-28 16:01:15
Засгийн газраас 2027 онд спортын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэлээ
2026-09-28 15:12:54
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |