ОХУ коронавирусийн хоёр дахь вакциныг бүртгэлээ
ОХУ-ын зохион бүтээсэн “ЭпиВакКорона” вакциныг бүртгэн авсан тухай Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Засгийн газрын хуралдааныг нээх үедээ В.Путин “Новосибирийн “Вектор” төв коронавирусийн халдвараас сэргийлэх Оросын хоёр дахь вакциныг бүртгүүлсэн” гэж онцолжээ. “ЭпиВакКорона” вакцины туршилтад 18-60 насны 100 хүн сайн дураараа оролцсон бөгөөд эхний тунг 30 мянган хүнд олгох аж. Уураг буюу нийлэгжүүлсэн пептидийн үндсэн дээр гаргаж авсан энэхүү вакциныг ОХУ-ын Эрүүл мэндийн яам аюулгүй, үр дүнтэй гэж бүртгэн авсан нь энэ. Ташрамд, “Спутник V” хэмээх анхны вакциныг оросууд өмнө нь зохион бүтээж, бүртгүүлсэн юм.
Трампын хүү коронавирусийн халдвар авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бага хүү, 14 настай Бэррон коронавирусийн халдвар авсан тухай Мелания Трамп мэдэгджээ. Тэргүүн хатагтайн хэлж буйгаар хүүд халдвар авсан гэх шинж тэмдэг илрээгүй байжээ. “Бид бүгд энэ бүхнийг нэгэн зэрэг үзэж туулж байгаад би баяртай байна. Учир нь бид бие бидээ санаа тавьж, асарч чадлаа” гэж тэрбээр онцолсон байна.
Тэрбумтнууд Д.Трампын эсрэг бооцоо тавьж байна

АНУ-ын хэд хэдэн тэрбумтан Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Трампын эсрэг бооцоо тавьж, хандив өргөжээ. Тодруулбал, бүгд найрамдах үзэлтнүүдийн өнгөрсөн онд байгуулсан “Линкольны төсөл” хэмээх тусгай хороонд тэрбумтнууд хандив өргөж буйг “Forbes” мэдээлжээ. Тус хороо сөрөг хүчин Ардчилсан намын үзэл баримтлалыг дэмждэггүй, бас Д.Трампыг кампанит ажилд саад болох, түүнийг сонгуульд ялахын эсрэг кампанит ажил зохион байгуулдаг. Тэд энэ оны байдлаар 58 сая ам.долларын хандив авсан байна. Төсөлд 15 тэрбумтан оролцож буйн найм нь саяхан хандив өргөж нэгдсэн хүмүүс байгаа юм. Д.Трампын эсрэг бооцоо тавигчдын дунд газрын тосны магнат, тэрбумтан Гордон Гетти, “Hyatt” зочид буудлын сүлжээний өв залгамжлагч Жон Притцкер ч багтжээ.
| Дэлхийд өнөөдөр |
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 4.6 жилийн хорих ял оноолоо
2026-09-28 18:30:31
Жүдочид Азийн наадмыг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 16:06:50
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно
2026-09-28 16:01:15
Засгийн газраас 2027 онд спортын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэлээ
2026-09-28 15:12:54
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |