“Эргэлт.мн” мэдээллийн сайт “Дөрвөн ертөнц, дөрвөн ирээдүй” реалити сурвалжилгынхаа анхны дугаарыг үзэгчдэдээ хүргэснээс хойш хэдийн сарын хугацаа өнгөрчээ. Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын сэтгэлгээ, бие бялдар, хувь хүний хөгжил, төлөвшилд урлаг, спорт ямар чухал нөлөө үзүүлдгийг бид уг нэвтрүүлгээрээ нээн харуулахыг зорьж байгаа билээ.
Амласан ёсоороо сарын дараа нэвтрүүлгийнхээ гол баатруудтай дахин уулзуулж байна. Манай сурвалжилгын баатрууд болох төгөлдөр хуураар хичээллэдэг Ч.Номуунсундар охин, олимпын аварга болох хүсэлтэй таеквондочин Б.Билгүүн хүү, балетаар хичээллэж буй Э.Аялгуу охин, морин хуур сурч байгаа С.Анударь нар маань сарын хугацаанд юу сурсныг, ямар ахиц дэвшил гарсныг хамтдаа харцгаая.
“Дөрвөн ертөнц, дөрвөн ирээдүй”-II |
|