Серби Улсын Белград хотод зохион байгуулагдсан ДАШТ-ээс мөнгө медаль хүртэж, эх орондоо ганзага дүүрэн ирсэн баярын сэтгэгдлээ монгол түмэндээ хуваалцаад яриагаа эхлэх үү?
-Энэ жил сайхан барилдаж мөнгөн медаль хүртлээ. Ер нь өмнөх жилүүдэд медаль авах боломжтой байсан. Гэвч бодсоноор бүх болохгүй шүү дээ. Тиймээс алдсан оносон зүйл их бий. Энэ жилийн хувьд бэлтгэл жигд сайн байсан.
-Чөлөөт бөхийн спорт гэх их айл руу хэдэн настайдаа анх орж байсан бэ?
-2012 онд манайх Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу шилжиж ирсэн. Тухайн үед наймдугаар ангийн сурагч байлаа. Шилжиж ирсэн жилдээ Спортын дунд сургуульд элсэн орсон нь чөлөөт бөхөөр хичээллэх эхлэл болсон гэж хэлж болно. Тухайлбал, Улаанбаатарт шилжиж ирсэн жилээ сургуулийнхаа намрын спартакиад амжилтай сайн оролцсон. Гэтэл сургуулийн маань захирал намайг дуудаад “Чи хөнгөн атлетикийн тамирчин болох хүн биш байна. Харин бөх болбол яасан юм бэ” гээд намайг чөлөөт бөхийн дасгалжуулагчтай танилцуулж байсан даа.
.jpg)
-Хагас шигшээ барилдаанд 2021, 2022 оны ДАШТ-ий хошой мөнгөн медальт Казахстаны Жамила Бакбергенватай таарч барилдсан. Өмнө нь хэд хэд таарч барилдаад ялагдсан байсан. Харин энэ жил сайхан барилдаж яллаа?
-Жамила Бакбергенватай өмнө нь олон барилдаж байсан. Өмнө нь Азийн аваргын өмнө манай баг Казахстан Улсын багтай хамтарсан бэлтгэл хийсэн. Тухайн үед азийн аваргаар хожино гэсэн итгэлтэй байсан ч барилдааны явцад алдаа гаргаж цэвэр ялагдсан. Харин сая дэлхийн аваргаар сайхан хожлоо.
-Энэ жилийн Азийн аваргын хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчин байсан бэ?
-Энэ жилийн ДАШТ-д хамгийн хүчтэй өрсөлдөгч Казахстаны Жамила Бакбергенва байлаа. Би түүнтэй хагас шигшээд тамираа тасартал барилдсан. Эцэст нь нэг юм ялалт байгуулж чадсан даа баяртай байгаа. Харин алтан медальийн төлөө барилдсан Америкийн бөх дажгүй санагдсан. Хэдийгээр сая ялагдсан ч дараагийн тэмцээнд давна гэж бодож байна. Ер нь бол бодсон юм бий.
.jpg)
-Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Б.Одончимэг нарыг хүндэлж, тэднээс үлгэр дуурайлал авдаг гэсэн. Тэдэн шиг мундаг дэлхийн хэмжээний бөх болохыг хүсэж, зорьж яваа гэж байсан. Гэтэл одоо гавьяат Б.Одончимэг багшийн шавь нь болчихсон. Тив, дэлхийн хэмжээний шилдэг бөх болчихсон явна шүү дээ. Одноо багшаасаа их зүйлийг сурч байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Чөлөөт бөхөд тив, дэлхийн медальтай олон сайхан хүндэлж биширч явдаг эгч нар маань байгаа. Намайг бөхийн спортод орох үед л мандаж явсан эгч нар шүү дээ. Анх “Алдар” спорт хороонд ороход Б.Одончимэг эгч маань шигшээ багийн тамирчин байлаа. Тамирчин байх үедээ намайг хажуудаа авч их зүйлийг зааж сургадаг байв. Харин одоо бол багшаар минь ажиллаж байгаа.
-Азийн аваргын хүрэл медалийн төлөө Тайванийн Пин Чен Хунтэй барилдаж байсан санагдаж байна. Эхний үед л 11:0-ээр оноогоор цэвэр ялсан юм уу. Тайваны бөх Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан бөх байх аа?
-Тайваны бөхийг өмнө нь огт харж байгаагүй юм билээ. Анх удаа л түүнтэй барилдаж үзсэн. Азийн аваргаас медаль хүртэж байсныг нь мэдэхгүй.
-ОХУ-ын Красноярскийн Иван Ярыгиний “Алтан гран при” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний алтан медалийн төлөө О.Бурмаа гавьяаттай барилдсан. О.Бурмаа гавьяат туршлага зааж 6:4-өөр ялсан байх аа?
-Иван Ярыгиний тэмцээнд Бурмаа эгчтэй анх удаа барилдаж ялагдсан. Олон жил барилдсан туршлага, ухаан Бурмаа эгчид байлгүй яах вэ дээ.
.jpg)
-Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнд сүүлийн таван жил дараалан медаль хүртсэн гэв үү. Ямар, ямар медаль хүртэж байсан юм бэ?
-Иван Ярыгиний тэмцээн надад их ээлтэй сайхан тэмцээн санагддаг. 2019 онд анх удаа оролцож Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг эгчтэйгээ аваргын төлөө барилдаж байлаа. Таван жил дарааллан медаль хүртэж байна. Одоо аварга болох л дутуу байна даа.
-Азийн аваргын өмнө болсон энэ оны УАШТ-д О.Бурмаа гавьяатыг ялж, түрүүллээ. Хэд дэх удаагаа улсын аварга болов?
-Улсын аваргын өмнө Бурмаа эгчид хожигдсон болохоор алдаа дутагдал дээрээ ажилласан. Алдаагаа дахин гаргахгүй барилдахыг хичээсэн. УАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ.
.jpg)
-Осло-2021 ДАШТ-ий дагах тойрогт 2020, 2021 оны насанд хүрэгчдийн Азийн хошой аварга Энэтхэгийн Дивья Какраныг 6:2-оор ялжээ. Харин хүрэл медалийн төлөө Германы Анна Шеллтэй барилджээ. Түүнийг аргалж байгаад ялчих боломж байсангүй юу?
-Осло-2021 ДАШТ-д анх удаа оролцож үзсэн. Уг нь надад боломж байсан. Сүүлд барилдааны бичлэг үзэхэд, би өөртөө итгэлгүй барилдсан байна лээ. Анхны ДАШТ байсан болохоор сандрал бага зэрэг байсан. Мэдээж тэмцээний туршлага, ур чадвар бага зэрэг дутсан байх. Би боломжоо ашиглаж чадаагүй.
-Өнгөрсөн жилийн ДАШТ-д Канадын Shauna Ailein KUEBECK-д тун харамсалтай ялагджээ. Түүнийг хожих боломж байсан гэх юм. Тэр барилдаанд чухам юу болсон бэ?
-Өнгөрсөн жил өөрийнхөө барилдааныг гаргаж чадаагүй ялагдсан. Миний л буруу байсан даа.
-Дэлхийн цэргийн спортын наадмаас хүрэл медаль хүртэж байж. Тэр хэдэн онд болсон наадам юм бэ?
-2019 онд болсон наадам байгаа юм. Цэргийн спортын наадам маш гоё болсон. Анх оролцоод хүрэл медаль хүртсэн. Дэлхийн чансааны өндөр зэрэглэлд зохиогддог тэмцээн байна лээ.
-Цэргийн ДАШТ-ээс мөнгө медалийг хэдэн онд хүртэж байв. Ер нь цэргийн ДАШТ-ий хэдэн медальтай вэ?
-Цэргийн дэлхийн аваргын мөнгөн медальтай. Цэргийн ДАШТ нэг л удаа оролцож үзсэн. 2018 онд ОХУ-ын Москва хотод болсон цэргийн ДАШТ байгаа юм.
-Та аль нутгийнх вэ. Өөрийн өсөж, төрсөн нутгийнхаа талаар яриа дэлгээч?
-Би Говь-Алтай аймгийн Цогт сумын унаган хүүхэд. Багадаа бас л хөдөлгөөнтэй эршүүд талдаа охин байв. Хүмүүс намайг бяртай гэж хөөргөөд л, хөвгүүдтэй их барилдуулдаг байлаа
.jpg)
-Чөлөөт бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-2012 оноос хойш гэхээр одоо яг 11 жил болж байна даа. Анх хотод орж ирээд хичээллэж эхэлсэн.
-Хөнгөн атлетикаар хичээллэж байсан гэсэн. Чөлөөт бөхийн чухам юу нь таны сонирхлыг татав аа?
-Хотод орж ирээд 44 дүгээр дунд сургуулийн наймдугаар ангид орж суралцсан. Сургуулийн багш маань хөнгөн атлетикийн багш байж таарсан. Тэгээд л багш маань дагуулан явж, тэмцээнд очиж оролцуулсан юм. Одоогийн Спортын төв сургуулийн нэрэмжит тэмцээн байсан. Тэр тэмцээнд орж түрүүлээд спортын сургууль байдаг гэдгийг мэдэж авсан. Түүний дараахан тус сургуулийн элсэлт авч байх үетэй нь таарсан юм. Тэгээд л Спортын төв сургуульд элсэж орох гээд захирал дээр нь ортол намайг хараад “Чи хөнгөн атлетикаар хичээлэх хүүхэд биш байна” гээд чөлөөт бөхийн ангид оруулж өгсөн юм.
.jpg)
-Гэр бүлийнхэн чинь хөнгөн атлетикийг орхиод чөлөөт бөхийг сонгох үед хэрхэн хүлээж авав. Эсэргүүцэж байсан уу?
-Би чинь хөдөөнөөс орж ирээд удаагүй. Хөнгөн атлетикийн талаар ямар ч ойлголт байхгүй. Сургуулийн багш л тэмцээнд оруулж байсан юм. Тэгээд азаар ч гэх юм уу. Тэр тэмцээнээс медаль аваад хоёр сар гаран бэлтгэлд явсан. Спортын сургуульд ороод шууд чөлөөт бөхийн ангид орсон. Чөлөөт бөх гэж мэдэх ч үгүй. Чөлөөтийн талаар ямар ч ойлголт байхгүй л анх орсон. Манай гэрийнхэн бөхөд ороход маш их дуртай байсан. Аав “Манай энэ охин их бяртай” гээд дэмждэг байсан. Чөлөөт бөхийг сонгосон маань маш зөв сонголт байлаа.
| Э.ДАВААНАСАН: Казахстаны тамирчин Жамила Бакбергеноватай тамираа тасартал барилдсаны эцэст ялалт байгуулж чадсан |
|
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч эрүүл ухаантай хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
У.Анужин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-01 17:56:40
Л.Энхрийлэн Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-10-01 17:18:09
Т.АРИУНЗАЯА Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-01 17:13:51
Л.Энхрийлэн, У.Анужин, Л.Энхдөл нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч үзнэ
2026-10-01 14:35:38
Т.Алтжин, Г.Ганхуяг нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-01 14:11:31
Т.Ариунзаяа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-01 14:04:21
Хүний амь хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ
2026-10-01 13:00:51
Дэлхийн хиймэл оюуны өсөлт Азийн орнуудын үйлдвэрлэл өргөжихөд сайнаар нөлөөлж байна
2026-10-01 13:00:02
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа
2026-10-01 12:50:40
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 2.5 тэрбум долларын хөрөнгө Дамдинням сайдын хувийн эрх мэдэлд шилжиж байна
2026-10-01 12:44:00
Аравдугаар сард ихэнх нутгаар дулаан дулаан байх боловч температурын хэлбэлзэл өндөр байх төлөвтэй байна
2026-10-01 11:11:14
Дорноговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-10-01 11:04:39
Ө.Эрдэнэбаатар Азийн наадмын жюү жицү-гийн шигшээ наймд шалгарлаа
2026-10-01 09:59:36
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар Азийн наадмын алтан медалийн буухиаг үргэлжлүүлж чадах уу
2026-10-01 09:53:43
Шадар сайд Н.Номтойбаяр БНКазУ-ын Астана хотод ажиллалаа
2026-10-01 09:35:18
2026-10-01 09:22:38
Жүдочид дэлхийн аваргыг зорин мордлоо
2026-10-01 08:55:28
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар жингээ тэргүүлэн барилдана
2026-10-01 08:47:15
Манай чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр өрсөлдөнө
2026-10-01 07:53:24
Таеквондо-гийн дэлхийн цомын хоёр дахь өдөр 1 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-10-01 07:48:21
2026-10-01 07:10:00
2026-10-01 07:05:00
Хятадын шоронд хоригдсон Л.ШАРБААТАР: "Харанхуй нүхнээс хэзээ гаргах бол" гэх хүлээлт, эргэлзээ, ганцаардал дунд таван жил тарчилсан
2026-10-01 07:00:09
Э.Дэлгэрмаа Азийн наадмын V байрт орлоо
2026-10-01 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-10-01 07:00:00
Э.БИЛГҮҮН буюу ЧОЙДОГ: Бусдаас онцгойрохыг бус өөрөөрөө тухтай амьдрахыг хүсдэг
2026-10-01 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-10-01 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-10-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |