-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Яагаад загвар өмсөгч болохоор шийдсэн бэ?
-Би багаасаа “Victoria's Secret”-ийн загварын шоуг үзэж, тайзан дээр нь алхаж байгаа моделиуд шиг нь болохыг хүссэн. Ээжийн минь загвар өмсөгч болохыг хүсдэг байсан мөрөөдөл нь ч нөлөөлсөн л дөө. Наймдугаар ангид байхдаа “Шилмэл модель” агентлагийн загвар өмсөгчийн анхан шатны сургалтыг төгссөн. Дараа нь бүжгээр хичээллэж байгаад арван нэгдүгээр ангиасаа “Hatun” агентлагт суралцаж эхэлсэн. Агентлагийнхаа гэрээт моделиор тав дахь жилдээ ажиллаж байна.
-Яагаад бүжгийн урлагаар хичээллэх болсон бэ. Бүжиглэдэг байсан нь загвар өмсөхөд эергээр нөлөөлсөн үе бий юү?
-Багаасаа бүжигт сонирхолтой, хичээллэдэг байсан. Анх эгчийнхээ “Te amo dance” бүжгийн клубт энэ урлагт суралцаж, цаашлаад анхан шатны багшаар ажиллаж байлаа. Бүжгийн бэлтгэлийн үеэр “Hatun” агентлагийн захирал Б.Батдулам багштайгаа уулзаж, надад загвар өмсөгч болох санал тавьснаар агентлагтаа анх орж байгаа. Би чинь багшийнхаа ууган шавь шүү дээ.
(1).jpg)
-Ямар мэргэжлээр сурдаг вэ. Ирээдүйд загвар өмсөгчөөр үргэлжлүүлэн ажиллах уу?
-Монгол Улсын их сургуульд эдийн засагч мэргэжилээр сурч байгаа. Сургуулиа төгссөн ч загвар өмсөгчөөр ажиллахаа зогсоохгүй гэж боддог. Аль алийг нь орхигдуулалгүйгээр авч явахыг хичээнэ.
-Дубай хотод зохион байгуулагдсан "World fashion festival awards","Fashion Factor" загварын шоунд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Би анх удаа олон улсын загварын тайзан дээр алхаж үзлээ. Алдартай загвар зохион бүтээгчдийг харж, хувцсыг нь өмссөн догдлом өдрүүд байлаа. Загварын шоунд оролцохоор Дубай хот руу нисэж байхдаа “Би үнэхээр олон улсын тайзан дээр алхана гэж үү” гээд итгэхгүй байсан. Нэг талаараа миний олон улсын тайзан дээр алхах мөрөөдөл минь биелсэн. Загвар зохион бүтээгчдийн “Миний загварыг өмссөн анхны монгол модель боллоо” гэж хэлүүлэх сайхан юм билээ.
-Олон улсын загварын шоунд оролцоод анзаарсан зүйл бий юү?
-Дубай хотод болсон загварын шоунд оролцохоор очоод өрсөлдөөн ихтэй салбар гэдгийг ойлгосон. Олон улсын загвар өмсөгчид, загвар зохион бүтээгчдийн хувцсыг өмсөхийн тулд хэрхэн шаргуу ажиллаж байгааг анзаарсан. Өрсөлдөөн ихтэй салбар юм билээ. Өөрийгөө хэрхэн хөгжүүлж, юу сурах хэрэгтэй талаараа бодсон доо.
-Анхны тайзны алхаагаа хийж байсан үеэ дурсахгүй юу?
-Би анхны алхаж байсан загварын тайзаа сайн санадаггүй юм. Гэхдээ сургалтын төвийн жижигхэн тайзан дээр алхахдаа сэтгэлд багтамгүй их аз жаргал мэдэрсэн. “Ингээд моделийнхоо гарааг эхлүүлчихлээ шүү дээ” гээд нүүр дүүрэн инээмсэглэлтэй тайзан дээр алхаж байснаа санадаг.
(3).jpg)
-Таны хувьд загварын салбарт ажилласнаар олж авсан үнэт зүйл нь юу байсан бэ?
-Олон нийтийн газар хэрхэн биеэ зөв авч явах, хувцастай зөв харьцаж, хэрэглэх гээд олон зүйлийг загвар өмсөгчөөр ажилласнаараа сайн сурсан гэж боддог. Ингээд бодоход эмэгтэй хүний дотоод гоо зүй талаасаа олон зүйл сурч, өөрийгөө хөгжүүлсэн юм байна. Ер нь би өөрийгөө хойш тавьж, голох дургүй. Би хүсэж, хичээх юм бол чадна гэдгээ мэддэг. Тиймээс “Өөрийгөө бусадтай харьцуулж, голдог хүн байж болохгүй шүү” гэдгийг хүмүүст хэлэхийг хүсдэг.
-Б.Өэлүн ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаа вэ. Дараагийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Багадаа үзэж өссөн болохоор тэр ч юм уу “Victoria's Secret”-ийн загвар өмсөгчид шиг болохыг хүсдэг байсан. Ирээдүйд олон улсын загварын тайзан дээр дахин Улсынхаа нэрийг гаргахыг хүсч, зорьж байна. Алдартай загвар зохион бүтээгчдийн хувцсыг тайзан дээр “амилуулдаг” болохыг зорьж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| Б.ӨЭЛҮН: Ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж загвар өмсөгч болсондоо баяртай байдаг |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |