-Жаргалант сумын тариаланчид нийт газар нутгийнхаа 90 орчим хувьд нь төмс тарьдаг-
Үүрийн гэгээ намуухан хаяарч, болжмор жиргээд л, ногооны униар татсан Жаргалантын өглөө ямар сайхан гэж санана. Тариан талбай өтгөрч, халиураад, сумын төвийн айлуудын хашааны мандалд цэцэгс зай завсаргүй алаглажээ. Төв аймгийн Жаргалантад сайхан зун, намар болж байна. Жаргалант сум Монгол орны тариалангийн гол бүс нутаг. Бусад нутгийн иргэд энэ цаг үед ээлжийн амралт, зуны зугаалга, аялалд гардаг бол жаргалантынхны завгүй амьдрал эхэлжээ. Бидний очсон бямба гарагийн өглөө сумын төвийнхөн ургац хурааж, бэлтгэлээ базаахаар талбай руугаа явчихсан бололтой нам гүмхэн байв.
Жаргалант сумын тариаланчид нийт газар нутгийнхаа 90 орчим хувьд нь төмс тарьдаг аж. Цар тахлын улмаас төмсний нөөц их байгаа тухай уулзсан хүн бүр ярьж байлаа. Харин сумын Засаг дарга Н.Энхболд нутгийн брэнд болсон Жаргалантын шар төмсөөрөө чипс, гоо сайхны бүтээгдэхүүн хийж төрөлжүүлэх юм сан гэж бодож байгаа. Энэ тухай дараагийн удаа хийх ажлын төлөвлөгөөнд оруулчихсан байгаа. Энэ жил сайхан зун боллоо. Ургац тариа арвин, тариаланчид баяртай байна” гэсэн юм.

Жаргалант сумынхан үе залгамжилж багаасаа ногоо хурааж, тариан талбай дээр өссөн хөдөлмөрч ард түмэн. Түүний нэгэн жишээ бол гурван үеэрээ төмс тарьж буй “Болдтулга” компанийн захирал Б.Болдбаатарын төмсний талбайг зорилоо. Тэдний ногооны талбай сайхан өтгөрсөн, удахгүй хураахад бэлэн болчихсон шинжтэй, эзнийх нь ам ч сайн байлаа. Тэднийх энэ жил 120 орчим га талбайд төмс тарьжээ. Энэ жил хур бороо сайтаа байгаа учир тариаланчид амар байгаа тухай ахин дахин ярина. Тэрбээр “Төмсний талбайгаа жилд нэг удаа нийлмэл бордоогоор борддог. Тухайн хөрсөнд ямар эрдэс дутагдаж байгааг мэдэрч байж бордоо хэрэглэх хэрэгтэй. Бордоо хэрэглэхгүй жил бий. Энэ жил төмс хураах иргэдийг өдрийн 50 мянган төгрөгөөр цалинжуулахаар болсон байна лээ. Энэ нь тариалан эрхлэгчдэд маш хүндрэлтэй байгаа. Яагаад гэвэл манайд Дундговь, Хөвсгөл зэрэг аймгаас ургац хураахаар бүлэг хүн ирдэг. Тэдэнтэй 50-60 настай иргэд ирдэг. Тэд өдөрт 50 шуудай төмс хурааж чадахгүй мөртлөө 50 мянган төгрөг авна гэдэг боломжгүй. Харин залуучууд нь 80 шуудай төмс хураачихаад 50 мянган төгрөг авч болохгүй биз дээ. Ийм л амьдралд нийцээгүй шийдвэр гаргасан байна лээ. Энэ шийдвэрт эргэлзэж, гайхаж байгаа” гэв.
Б.Болдбаатарын компани “Номин”, “И-Март”, “Сансар” сүлжээ дэлгүүртэй гэрээтэй. Тэднийх жилд 500 сая төгрөгийн орлоготой гэнэ. Биднийг ийнхүү ярилцаж байхад ногооны талбайн нөгөө захаас бордоогоо цацаж эхэллээ. Түүнийг харсан бид бордооны тухай дахин ярив. Тэрбээр “Иргэд бордоо, хор хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Олон жил тариалан эрхэлсэн иргэд ямар бордоогоор хэзээ бордох вэ гэдгийг сайн мэддэг. Газар тариалан эрхэлж эхэлж байгаа иргэд бордоог хэрэглэхдээ худалдан авч буй газраас лавлаж асуух хэрэгтэй. Энэ жил манайх “агро альфа” компаниас найман сая төгрөгийн бордоо авсан. Манай орны хөрс одоохондоо шим тэжээлгүй болчихсон юм биш” гэв. Хөрсийг нөхөн сэргээж, тэнцвэржүүлэхийн тулд төмс, үр тариаг ээлжилж тарьдаг байна.

Эрт болцын төмс хураалт эхэлчихсэн Э.Саруулын завгүй ажил эхэлжээ. Тэднийх найман га талбайтай. Баянхонгор аймгаас 10-аад хүүхэд ирчихсэн эрт болцын жижиг, жижиг төмс тонголзож ургахын улаан нарнаас жаргахын улаан нар хүртэл халуун наранд хөлсөө урсгана. Хүүхдүүдээс “Ядарч байна уу” гэж асуухад “Үгүй ээ” хэмээн ичингүйрнэ. Тэд 10-11 дүгээр ангийн сурагчид байв. Тэдний нэг болох Б.Батхуяг “Би хоёр дахь жилдээ Жаргалант суманд ургац хураахаар ирж байна. Өнгөрсөн жил нэг шуудай төмс 1200 төгрөгөөр боддог байхад сая гаруй төгрөгийн цалин авсан. Энэ жил 1500 болсон. Бид ирээд найм хонох гэж байна. Аав, ээж минь ажил хийж сур. Хичээлийн хэрэгсэл авах мөнгөө өөрөө олоорой гэж хэлсэн” гэв.
Тэдний талбайд ажиллаж буй залуус трактор, комбайн сэлгэж унаад, хураасан төмсөө ачиж, дээр нь сууж яваа харагдана. Энэ жил Төв аймаг Улаан буудайн тариалалт 107, тосны ургамлын тариалалт 203 хувиар давж биелүүлсэн сайхан мэдээтэй байгаа аж. Сумын иргэд ургамал ногоо, үр жимстэйгээ харилцана, ойлголцоно гэж жигтэйхэн. Тариаланчид “Наймдугаар сар, есдүгээр сард цаг агаар тааламжтай байвал бүх ажил төлөвлөсний дагуу бүтэх нь. Намрын эхэн сар гараад удаагүй байгаа болохоор тайвшрах болоогүй. Энэ жил ойрын жил болоогүй сайхан зун боллоо доо ” хэмээнэ.
.jpg)
| Жаргалантын талбайд төмсний гарц арвин, тариаланчдын сэтгэл тэнүүн байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |