Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг аймгийн 46 суманд 548 хүн сураггүй алга болов. Эдгээр иргэнийг онцгой байдлын алба хаагчид эрэн хайж, 467 хүнийг эсэн мэнд олоод байна. Харин өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар 81 хүнийг үргэлжлүүлэн эрэн хайж байна. Тус аймгуудын нутгаар салхины хурд 18-20, зарим үед 28м/с хүртэл ширүүсч буй бөгөөд одоого хүртэл салхины хурд буураагүй байна. Түүнчлэн хоёр хоног дараалан үзэгдсэн уг гамшгийн улмаас 58 айлын гэр, 120 гаруй хашаа, саравч нуржээ. Мөн 20 байшингийн дээвэр нурж, 1200 мал шуурганд уруудсан байна.
Дундговь аймагт 14-15-нд шилжих шөнө нутгийн зүүн хэсгээр салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга үргэлжлүүлэн шуурлаа.Салхины хурд өнөөдөр 22:00 цаг хүртэл буурахгүй бөгөөд зарим үед 30-40 м/с хүрэхээр байгаа аж. Түүнчлэн тус аймгийн онцгой байдлын албанд өчигдөр (2020.03.14) 23:00 цагийн байдлаар малдаа яваад сураг тасарсан тухай 273 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Уг дуудлагын дагуу эрэн хайх, аврах ажиллагааг сум орон нутагт зохион байгуулан, аймгийн хэмжээнд нийт 56 техник хэрэгсэл, 192 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж 341 хүнийг эрэн хайхад зургаан иргэн нас барсан байдалтай олджээ. Одоогийн байдлаар 17 иргэнийг үргэлжлүүлэн эрэн хайж байна. Түүнчлэн шуурганы улмаас Архангай аймгийн Өгийн нуур суманд таван настай нэг хүүхэд нас баржээ.
Өмнөговь аймагт сураггүй алга болсон 34 иргэнийг эрэн хайж байна
Харин өнгөрсөн шөнө Өмнөговь аймгийн Хүрмэн, Баяндалай, Номгон, Баян-овоо, Цогтцэций, Манлай, Ханбогд сумдын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурав. Цаг агаарын уг гамшигт үзэгдлийн улмаас гэрээсээ гараад сураггүй болсон 77 иргэнийг эрлийн багийн 150 гаруй хүн хайж буй бөгөөд гуравдугаар сарын 15-ны 01:40 цагийн байдлаар 43 иргэнийг эсэн мэнд олоод байна.
Тухайлбал:
Түүнчлэн тус аймгийн Боловсрол соёл урлагийн газар болон эцэг эхээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссийн шийдвэрээр гуравдугаар сарын 15-16-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг түр хаагаад байна. Мөн Баянхонгор аймгийн Богд суманд хоёр, Архангай аймгийн Батцэнгэл суманд нэг, Төв аймгийн Сүмбэр суманд хоёр иргэнийг тус тус эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
Харин Увс аймгийн Улаангом, Тариалан, Өндөрхангай сумын нутагт автомашинтай зорчиж явсан гурван автомашинтай 13 иргэн цасанд сууж, онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд аврав. Түүнчлэн Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутагт гуравдугаар сарын 13-ны өдрийн 17:10 цагийн орчимд гурван айлын гэр нурсан бол Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт дэвсгэрт байрлах “Баян Айраг” ХХК-ийн есөн гэр нурж, нэг байшингийн дээврийн төмөр хууларчээ.
Хүчтэй шуурганы улмаас гуравдугаар сарын 13-14-ныг шилжих шөнө Увс аймгийн Давст сумын нутаг ОХУ-ын хилээс нааш 10 км газарт Хүдэнгийн хөдөөд цахилгаан дамжуулах агаарын шугамын нэг тулгуур хугарч, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарлав.
Уг гэмтлийг 48 цагийн дотор засварлаж, хэрэглэгчдийг эрчим хүчээр хангахаар ажиллаж байна
Энэ хугацаанд хэрэглэгчдийг Дөргөний усан цахилгаан станц болон дизель эх үүсвэрийн эрчим хүчээр тодорхой хязгаартайгаар хангаж байна. Унасан тулгуурыг босгохоор “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн инженер, техникийн 34, “Увс ЦТС” компанийн 23 ажилтан нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа аж. Уг гэмтлийг 48 цагийн дотор засварлаж, хэрэглэгчдийг эрчим хүчээр хангахаар ажиллаж байна.
Цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас Улаанбаатар - Дархан чиглэлийн авто замын 70-79 км зам шар усны үерт автаж, тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болов. Иймд зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, Баянчандмань АЗЗА ТӨК ажилчид зорчих хэсгийг сэтэлж усыг урсгах ажил хийж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн замын Хайртхаан, 52, 60-н даваануудын орчимд цасан шуурга үргэлжилсэн хэвээр, үзэгдэх орчин хязгаарлагдсан байгаа тул уг замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг холбогдох албаныхан анхааруулсаар байна.
Цаг уур, орцны шинжилгээний газраас өгч буй мэдээллээр гуравдугаар сарын гуравдугаар сарын 15 буюу өнөөдөр нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байна. Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Харин Улаанбаатарт цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 м/с хүйтэрч, Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
Иймд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар машин техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирхаас сэрэмжлэх, мал бүхий иргэд салхи, шуурганы үед төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
| Шуурганы улмаас 586 хүн сураг тасарч, 58 айл орох оронгүй болж, есөн иргэн амиа алдлаа |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |