• Өнөөдөр 2024-05-18

Хууль бусаар агнах гэж байсан 113 загасыг нууранд нь буцаан тавьжээ

2021-02-26,   532

Ховд аймгийн Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас зөрчил гарч болзошгүй цэгүүдэд хяналт, шалгалт хийжээ.
 
Шалгалтаар тус аймгийн Чандмань сумын нутаг, Цахиуртайн хоолойн Дээд дөр гэх газарт хууль бусаар загас агнах зорилгоор тавьсан эзэнгүй, загасны зургаан тор байсныг илрүүлсэн байна.
 
Торонд Алтайн сугас загас 109, монгол хадран загас дөрөв буюу нийтдээ 113 загас байсныг нууранд нь буцаан тавьсан талаар БОАЖЯ-наас мэдээллээ.

Хууль бусаар агнах гэж байсан 113 загасыг нууранд нь буцаан тавьжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188