• Өнөөдөр 2024-04-29

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна

2021-02-12,   472

Өнөөдөр нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
 
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.
 
2021 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 12-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
 
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
 
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 29-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 24-29 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 8-13 градус.
 
Бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
 
2021 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 13-НААС 17-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
 
Энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи хоёрдугаар сарын 13, 14-нд зарим газраар, 16-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 15-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.
 
Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 15-нд нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна.

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188