• Өнөөдөр 2025-09-04

Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 60 хувьд хүрэлцээтэй байна

2025-09-04,   124

        Ус, цаг уур судалгаа мэдээллийн хүрээлэнгээс Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргасан байна. Зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 54 хувьд хэвийн, нутгийн 46 хувьд гантай болон гандуу байна. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл,
 
Нийт нутгийн 39.8 хувь – бэлчээрийн нөөцтэй
Нийт нутгийн 19. хувь – бэлчээр хүрэлцээтэй
Нийт нутгийн 24.6 хувь – даац 1-3 дахин хэтэрсэн
Нийт нутгийн 6.3 хувь -даац 3-5 дахин хэтэрсэн
Нийт нутгийн 10.3 хувь – даац олон дахин хэтэрсэн байна.
 
         Өөрөөр хэлбэл, ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй, 40 гаруй хувьд хэтэрч гарсан байна. Аймгийн дүнгээр авч үзвэл, Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгийн зарим сумдын нутгаар даац олон дахин хэтэрч гарсан. Тиймээс зуны турш гандуу болон гантай байсан бүс нутгуудад бэлчээрийн нөөц, хүрэлцээ муу, мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй тул эдгээр бүс нутгууд өвс, хадланг бэлчээрийн нөөц бүхий нутгаас бэлтгэж, нэмэгдэл тэжээлийг нөөцлөх, отор нүүдлийн зохион байгуулалт хийх, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэн өвөлжилт хаваржилтад бэлтгэх шаардлагатай байна.
 
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 60 хувьд хүрэлцээтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188