• Өнөөдөр 2025-04-21

ЦАГ АГААР: Улаанбаатарт 11 хэм дулаан

2025-04-21,   327

Малчид, иргэд,тээвэрчдийн анхааралд:

     Дөрөвдүгээр сарын 21-22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.
 
   2025 оны дөрөвдүгээр сарын 20-ны 20:00 цагаас 2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 
 
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 
 
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын Хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр -10...-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +5…+10 градус, бусад нутгаар -4...+1 градус дулаан, өдөртөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +2…+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

ЦАГ АГААР: Улаанбаатарт 11 хэм дулаан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188