• Өнөөдөр 2025-04-08

ЦАГ АГААР: Улаанбаатарт 14 хэм дулаан

2025-04-07,   290

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
 
       Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
 2025 оны дөрөвдүгээр сарын 06-ны 20:00 цагаас 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны 20:00 цаг хүртэлх 
 
цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
 
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.
 
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0…-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус дулаан, бусад нутгаар 0…+5 градус,  өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +2…+7 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +12…+17 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6…-8 градус, бусад хэсгээр -2…-4 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

ЦАГ АГААР: Улаанбаатарт 14 хэм дулаан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188