• Өнөөдөр 2025-07-01

ЦАГ АГААР: Улаанбаатарт -17 хэм хүйтэн

2024-12-27,   333

 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны 20:00 цагаас арванхоёрдугаар сарын 27-ны 20:00 цаг хүртэлх
 
цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
 
 
Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
 
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
 
Агаарын температур: Шөнөдөө Дархад болон Цэцэгнуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -38...-43 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -31...-36 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -26…-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -22…-27 градус.
 
Өдөртөө  Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэгнуурын хотгор, Эг, Үүр голын хөндийгөөр -22…-27 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал болон цас багатай газраар -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

ЦАГ АГААР: Улаанбаатарт -17 хэм хүйтэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188