Дэлхийн төлөв байдал, нүүрлэж буй гол аюулыг тогтоох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхөд шинжлэх ухааны суурь мэдээлэл бүрдүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг (ZSL) болон дэлхийн 100 гаруй шилдэг эрдэмтэд, мэргэжлийн байгууллагууд хамтарч “Амьд ертөнцийн тайлан”-г хоёр жил тутам эрхлэн гаргаад даруй 20 гаруй жил өнгөрчээ.
Харамсалтай нь, дэлхий дээрх олон төрлийн амьд организм, тэдгээрийн тоо толгой хурдан цөөрч, зарим нь устаж байна. Жишээлбэл, зэрлэг амьтдын тоо толгой санаанд оромгүй их хэмжээгээр буурчээ. Тодруулбал, сүүлийн 50 жилийн хугацаанд (1970-2020 он) судлагдсан зэрлэг амьтдын тоо толгой гамшгийн хэмжээнд буюу 73%-иар буурчээ. Гэхдээ зөвхөн судлагдсан амьтдын тоо гэдгийг онцолъё. Учир нь, дэлхий дээр сайн судлагдаагүй, эмзэг байдалд орсон маш олон төрөл, зүйлийн амьтад байгаа билээ.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс 2016 оноос хойш 4 цуврал тайланг Монгол Улсын төр засгийн байгууллага, эрдэмтэн судлаач, оюутан залуусын оролцоотойгоор олон нийтэд танилцуулаад байна.
Энэ удаа “Амьд ертөнцийн тайлан-2024”-г 10 дугаар сарын 24-ны өдөр буюу “Уур амьсгалын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Системийн гажуудал-Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон талуудтай хамтран олон нийтэд танилцуулж байгаа юм.
Дэлхийн гадаргын мөсөнд хучигдаагүй газрын 75 хувь нь аль хэдийн үлэмж хэмжээгээр хувирч өөрчлөгдсөн, ихэнх далайн ус бохирдсон бол ус намгархаг газрын талбайн 85 хувиас илүү нь устаж үгүй болжээ. Экосистемийн энэхүү сүйрэл доройтлын улмаас дараагийн зуун жилд нэг сая зүйл (500,000 зүйлийн амьтан, ургамал, 500,000 зүйлийн шавьж) устаж мөхөх аюулд тулж ирээд байна. Хэрвээ бид байгалиа хамгаалж, нөхөн сэргээж байх юм бол үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Олон арван жилийн турш хүн төрөлхтөн байгалийн нөөцийг өөрийнх нь нөхөн төлжих хурдаас илүү хурдтайгаар ашиглаж ирлээ. Өнөөгийн бидний амьдралын хэв маягаас үзвэл дэлхийн нөхөн сэргээж чадах хэмжээнээс даруй 1.6 дахин илүү хэмжээний эрэлт бий болоод байна. Жилээс жилд бид байгалиа доройтуулж, нөөцийг нь багасгаж байгаа нь хүн төрөлхтөн өөрийнхөө ирээдүйн амьдралын баталгааг бууруулж байгаа хэрэг юм.
Байгаль дэлхийгээ сүйтгэсээр, биологийн олон янз байдал алдагдсан үед өөр олон асуудал үүсдэг болохыг бид одоо л ойлгож эхлээд байна. Сүүлийн жилүүдэд гамшигт үзэгдэл бүгд байгаль дэлхийд хүний сөрөг үйл ажиллагаагаар үүссэн хохирлын үр дүн байсан бөгөөд үүнтэй төстэй асуудлууд илүү өндөр давтамжтай, илүү ноцтойгоор дахин гарч ирэхэд хүргэх аюултай билээ. Иймд, хэрвээ бид өөрсдийгөө, оршин суугаа эх дэлхийгээ аврахыг хүсч байгаа бол байгаль орчноо хамгаалах нь хамгийн чухал гэдэг нь тодорхой болоод байна. Байгаль хамгаалах асуудал зөвхөн бидний хайрлаж, биширдэг гайхалтай амьтдын олон янз байдлыг хамгаалснаар хязгаарлагдахгүй. Энэ нь өргөн хүрээний томоохон асуудал юм. Тогтворгүй уур амьсгал, бохирдсон гол, ус, доройтсон газар, хоосон ой, биологийн олон янз байдал нь сүйдсэн гариг дээр бидэнд эрүүл, аз жаргалтай ирээдүй байх боломжгүй юм.
Ирэх хэдэн жилд бид цэвэр эрчим хүч болон хүрээлэн буй орчинд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар илүүдэл нүүрстөрөгч нийлүүлдэггүй нийгэмд шилжих хэрэгтэй боллоо. “Амьд ертөнцийн тайлан” 2024-д дараахь мэдээлэлд анхаарал хандуулахыг онцолжээ.
1. 2030 он гэхэд бид сэргээгдэх эрчим хүчийг гурав дахин, эрчим хүчний үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлж, хөнгөн даацын автомашины 20–40%-ийг цахилгаан автомашинаар сольж, эрчим хүчний сүлжээгээ шинэчлэх шаардлагатай.
2. Дэлхий дээр амьдрахад тохиромжтой нийт газрын 40%-ийг (~4.2 тэрбум га) хүн төрөлхтөнийг хоол хүнсээр хангахад ашиглаж байна. ХАА-н бүх эдэлбэр газрын ~82% нь бэлчээр, малын тэжээл тариалахад ашиглагдаж байна.
3. Дэлхийн хэмжээнд байгальд сөрөг санхүүжилтийн одоогийн хэмжээ ~7$ их наяд.
Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, экосистемийн доройтлыг улам хурцатгаж буй хувийн санхүүжилт, татварын хөнгөлөлт, татаас зэрэг нь жил бүр ойролцоогоор 7 их наяд ам,доллар буюу дэлхийн хэмжээний ДНБ-ий 7%-тай тэнцэж байна.
4. Байгаль орчны хямрал гүнзгийрч байгаа энэ үед дэлхийн хэмжээний зорилтуудыг уялдуулах нь урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна. Хамтдаа бид амжилтад хүрэх ёстой. Бид нэг амьд гаригтай бөгөөд бүхнийг зөв болгох ганц л боломж бидэнд байна.
Хүн, байгаль хоёр одоо ба ирээдүйд зэрэгцэн оршихын тулд бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй билээ.
| Зэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар цөөрчээ |
|
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |