• Өнөөдөр 2025-04-20

Сэлэнгэ аймаг энэ онд 186.7 мянган га талбай тариалжээ

2024-09-19,   398

      Сэлэнгэ аймаг энэ онд 186.7 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс
 
151 мянган га-д үр тариа,
142 мянган га-д улаан буудай,
12.6 мянган га-д тэжээлийн ургамал,
18 мянган га-д тосны ургамал,
2.5 мянган га-д төмс,
2.6 мянган га-д хүнсний ногоо,
9.0 мянган га-д бусад үр тариаг тариалжээ.
2024 оны ургац хураалтын дүнгээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд улаанбуудай нэгж га талбайгаас 14.2 цн буюу 181.8 мянган тн, тосны ургамал нэгж га талбайгаас 4.7 цн буюу 21.8 мянган тн, тэжээлийн ургамал нэгж га талбайгаас 13.4 цн буюу 23.7 мянган тн, төмс нэгж га талбайгаас 136 цн буюу 39740 тн, хүнсний ногоо нэгж га талбайгаас 139 цн буюу 111435 тн ургац хураан авах урьдчилсан төлөвтэй байна. Одоогоор тус аймгийн хэмжээнд үр тарианы хураалт 37, төмс хүнсний ногооны хураалт 33 хувьтай явж байгаа ажээ. Харин тухайн аймгийн нийт ургацын 20 гаруй хувийг бүрдүүлдэг Цагааннуур сумын тухайд энэ жил 38350 га талбайд үр тариа тариалсан байна. Ургац тогтоолтоор Цагааннуур сум улаан буудайг сумын хэмжээнд нэгж га-гаас 13.1 цн авна гэсэн баланс гарсан бөгөөд 22 мянган га-д улаанбуудай, 9260 га-д рапс буюу тосны ургамал, 5970-аад га-д тэжээлийн ургамал тариалсан байна.
 
       Одоогоор тариа хураалт сумын дүнгээр 36 хувьтай бөгөөд улаанбуудайн хувьд 22 мянган га-гаас 7213 га буюу 9551 тонн хурааж, га-гаас 13.2 цн авчээ. Тариаланчид "Хэдийгээр зуншлага сайхан байсан боловч наадмаас хойш бороо ороогүйн улмаас гандуу байна" гэв.

Сэлэнгэ аймаг энэ онд 186.7 мянган га талбай тариалжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188