Цаг Уур, Орчны Шинжилгээний газраас ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Хугацааны дунд үеэр нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно.
Хур тунадас:
19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр,
21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
24-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
25-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар,
27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр,
28-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр. 19-нд Монгол Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +6...+11 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус,
Өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +22...+27 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр +31...+36 градус халуун байна. Бусад нутгаар бага зэрэг сэрүүн,
Шөнөдөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр +6...+11 градус, говийн аймгуудын нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +11...+16 градус,
Өдөртөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр +20...+25 градус, бусад нутгаар +25...+30 дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 22, 23-нд бороо, 25, 28-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.
Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө +10...+15 градус, өдөртөө 23, 28-нд бага зэрэг сэрүүсэж +16...+21 градус, бусад хугацаанд +22...+27 градус дулаан байна.
ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаар |
|