• Өнөөдөр 2025-04-20

Голууд үерийн аюултай түвшнийг давжээ

2024-08-11,   269

        Орхон голын эхээр, Хэнтий нуруунаас эхтэй Туул, Хангай нурууны өврөөс усжих Завхан зэрэг голуудын усны түвшин өнөөдөр өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгджээ. Орхон /Сүхбаатар/, Туул /Алтанбулаг/ Онон, Эг, Улз /Дашбалбар/, Хэрлэн /Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/ болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван үерлэсэн хэвээр байна. 

 
      Харин Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн /Өндөрхаан/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-135 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. Иймд дээрх сав голдирол дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Голууд үерийн аюултай түвшнийг давжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188