• Өнөөдөр 2025-04-20

Өнөөдөр бага зэргийн аадар бороо орно

2024-06-02,   205

           Өнөөдөр 08:00- 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

      Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
    Нутгийн төв хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
 
    УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +23...+25 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +22...+24 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +20...+22 градус дулаан байна.
 
05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Өнөөдөр бага зэргийн аадар бороо орно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188