2024 оны тавдугаар сарын 17-ноос 2024 оны тавдугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр өнөөдөр, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар дулаарна.
ЦАГ АГААР: Өдөртөө 27 хэм дулаан |
|