Архангай аймагт бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд өнөөдрөөс шилжиж байна. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-нд аймгийн Онцгой комисс өргөтгөсөн хуралдаан зарлаж, зочид буудал, фитнес, цанын бааз зэрэг газрын үйл ажиллагааг нээхээр болжээ. Энэ талаар Архангай аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч С.Батзаяагаас тодрууллаа.
-Архангай аймагт хөл хориог сулруулж, зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахаар болжээ. УОК-оос орон нутагт гуравдугаар сарын 31 хүртэл хөл хорио тогтоох чиглэл өгсөн. Гэтэл яагаад хөл хориог сулруулж байгаа юм бэ?
-Манай аймагт коронавирусийн халдвар илэрч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байсан юм. Аймгийн онцгой комиссын хуралдаанаар халдварын голомтыг хумьж, бэлэн байдлын зэрэглэлийг өнгөрсөн арванхоёрдугаар сард нэг шат бууруулсан. Ингээд зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахаар болсон байгаа. Тухайлбал, бараа үйлчилгээний төв, үсчин зэрэг байгууллагын үйл ажиллагааг нээсэн. Өчигдөр Аймгийн онцгой комисс дахин хуралдаж, зарим үйл ажиллагааг нээх тухай хэлэлцлээ. Үүнд зочид буудал, фитнес, цанын бааз зэргийг нээн ажиллуулах юм. Харин архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газар, заал нээхгүй. Мөн хурал цуглаан зохион байгуулах, урлаг соёлын үйл ажиллагааг хориглоод байна.
-Фитнесийн үйл ажиллагааг нээсэн хэрнээ яагаад заалыг нээгээгүй юм бэ?
-Хурлын үеэр дээрх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр зааланд байгаа хүмүүс халдвар хамгааллын дэглэм баримтлах нь эргэлзээтэй. Харин фитнесийн газрууд шүршүүртэй, халдвар хамгааллын дэглэм баримтлах боломжтой учраас эрсдэл багатай гэж үзсэн. Бид шат дараатайгаар арга хэмжээ авч, АОК-ын шийдвэрийн дагуу шуурхай штаб ажиллаж байна.
-Аймгийн хэмжээнд орох, гарах хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
- Манай аймгийн хэмжээнд 19 сум руу орох, гарах хөдөлгөөн хэвийн байгаа. Харин иргэд Улаанбаатар хот руу гарах бол ямар шалтгаанаар явж байгаа, буцаж ирэх эсэхийг тодруулж, хөл хорионы дэглэмээ сахих шаардлага тавьж, нэн шаардлагатай иргэдийг явуулж байна. Улаанбаатараас орон нутгийн иргэдийг гаргах, оруулах асуудал АОК-ийн шийдвэрээр явахгүй. Харин нийслэлээс хүнс, шатахуун түгээж буй автомашиныг нэвтрүүлнэ. Гэхдээ тээвэр хийж буй жолоочийг өндөр шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэм бариулж, PCR шинжилгээний хариу үндэслэн тээвэр хийлгэдэг.
| С.БАТЗАЯА: Архангайд зочид буудал, фитнес, цанын бааз зэргийн үйл ажиллагааг нээсэн |
|
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |