• Өнөөдөр 2024-05-08

Хангайн уулархаг нутгаар ойрын хоёр хоногт цас орж, шуурна

2024-04-27,   181

     Хангайн уулархаг нутгаар ойрын хоногуудад нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

 
Өнөөдөр 20:00 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
       Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +9...+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +6...+8 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +6...+8 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +4...+6 градус дулаан байна.

Хангайн уулархаг нутгаар ойрын хоёр хоногт цас орж, шуурна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188